ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Цэцэн уул сум нь БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1959 оны 08-р сарын 05-ны өдрийн “Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 129 дүгээр зарлигаар Завхан аймгийн Сантмаргац сумын 6, 7, 8, 9, 10-р багууд, Сонгино сумын 10-р баг, Тэгшийн 35-р Артель, Түдэвтэй сумын 2,4-р баг 3, 10-р багуудын талыг нэгтгэн анх байгуулагджээ.Оройн товгор, Жаргалант, Сангийн далай, Шотой, Батсуурь гэсэн 5 багийн 473 өрхөд 1737 хүн амтай.


Хангайн нурууны төгсгөл Түдэвтэй, Цэцэн хайрхан уулаас эхэлсэн хангай говь хосолсон өвөрмөц тогтоцтой, Далайн түвшнээс дээш 1600-2900 гаруй метр өндөрт оршдог. Хамгийн нам цэг Ширээгийн хөндийн 1600 м, хамгийн өндөр цэг Оройн товгор уулын хяр 2915 м, сумын төв Тэгш нь далайн түвшнээс дээш 1805 м-т оршдог.Сумын нутаг дэвсгэр нь уул бүхий ойт хээрийн саарал болон хээрийн хүрэн хөрсний бүслүүрт хамаарагддаг.Нийт газар нутгийн 1,9 хувь ойн сан бүхий газар 30 орчим хувийг элс, элсэн манхнууд эзэлдэг.


Нийт газар нутгийн хэмжээ 237286 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 110197 толгой малтайгаас 340 тэмээ, 6562 адуу, 3122 үхэр, 58649 хонь, 41524 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэрийн 4975 толгой мал тоологдсон нь нийт малын 4,5 хувь байна.Малчин өрх 250, мал бүхий өрх 150, нийт 400 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 84,5 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сайжруулсан болон улсын чанартай авто зам байхгүй. Аймаг нийслэл багуудтай шороон замаар холбогддог.

Ус хангамж


Тус сумын нутаг дэвсгэрт Цэгээн, Цагаан, Хөдөө нуур, нуурмаг, Луншит зэрэг нуур тойром, Галуутай, Тэгш, Хүнгүй, Довонтой зэрэг голууд болон 30 гаруй булаг шандтай. Сумын төвд 1984 онд ашиглалтанд орж 2008 онд засварлагдсан 1 худаг, сумын төвийн 2 талд байрлах Дэлгэрлэн, Тэгшийн булагуудаас усаа авч байна. Мөн 2012 онд шинээр сумын төвд 1 худаг гаргасан боловч одоогоор ашиглалтанд ороогүй.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


ЗДТГ-ын харъяанд 12 айлын, ЕБС-ийн багш нарын 12 айлын, Хүн эмнэлгийн 4 айлын зэрэг орон сууцнууд түрээсээр ашиглагдаж байна. Сумын төвийн өрхийн 45 хувь нь өөрсдийн гараар барьсан амины орон сууцанд бусад нь гэрт амьдардаг. 

Боловсрол


Ерөнхий боловсролын сургууль анх 1947 онд бага, 1957 онд дунд, 1978 онд бүрэн дунд сургууль болж, 2011 онд 12 жилийн тогтолцоонд шилжсэн. 2012 оны байдлаар 19 бүлэгт 369 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 4 иргэн суралцаж байна.Бага, дунд ангийн хамран сургалт 100 хувьтай байна. Сургуулийн удирдах ажилтан 3, багш 26, ажилчид 18, бүгд 47 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.Хүүхдийн Цэцэрлэг 4 багш, 4 туслах багш болон нийт 16 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 100-120 хүүхэд хамруулж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 80 хувьд хүргэсэн байна.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Сумын төвийн Батсуурь багийн нутагт байршилтай 50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байна16 багш, ажиллагчидтай1988 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, 2004 онд их засвар хийж шувуун нуруу тавьсан.Мөн байгууллага өөрийн хөрөнгөөр 2000 онд модон хийцтэй, бэлтгэл бүлэг хичээллэх 24м.кв барилга барьж ашиглаж байгаа.


Эрүүл мэндийн төв Батсуурь багийн нутагт байршилтай. 9 ортой 2 эмч, 4 сувилагч, нийт 24 ажиллагчидтай 1988 онд баригдаж 1990 онд ашиглалтанд орсон, блок хийцтэй, 2008 онд шувуун нуруу тавигдсан, одоо 2 газар цууралт өгч хагарсан. Мөн эмнэлэгт амбулаторын зориулалтаар 1990 онд баригдсан барилга, блокны хийцтэй ямарч засвар хийгдээгүй, дусаал гоождог, цаашид шувуун нуруутай болгох, эмийн сангийн зориулалтаар баригдсан барилга, 2010 онд засвар хийж их эмчийн орон сууцны зориулалттай болгосон. Эрүүл мэндийн төвийн одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилга нь шаардлага хангахаа байсан тул шинэ эмнэлэг барих шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төв Сумын төвийн Батсуурь багийн нутагт байршилтай. 150 хүний суудалтай 5 ажиллагчидтай 1968 онд баригдсан шургааган ханатай, модон хийцтэй, 2008 онд МХГ ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Шинэ соёлын төв барих хөрөнгийн 700,0 сая нь 2012 оны төсөвт туссан, төсөвт өртөг нь 1112,9 сая төгрөг, үлдэгдэл 412,9 сая төгрөгийг 2013 онд санхүүжүүлэх шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 101 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Тус сумын төв нь засаг захиргаа, хөдөө аж ахуй, нийтийн ахуйн үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байхгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг жил бүр шинэчлэн боловсруулж ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж ажилладаг. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Нийт бүсчлэлийн талбай 280 гаОрон сууц олон нийтийн бүс 247 гаХөдөө аж ахуйн бүс 22 гаНогоон байгууламж 5 гаЗуслангийн бүс 6 га2012 оны байдлаар 100 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 7 га газар өмчилж, ахуйн зориулалтаар 21 иргэн 3,7 га газар эзэмшиж, өвөлжөө хаваржааны зориулалтаар 41 иргэн 8,2 га, газар тариалангийн зориулалтаар 5 аж ахуйн нэгж, 5 иргэн 107,5 га, хадлангийн зориулалтаар 1 аж ахуйн нэгж 55 га, таримал ургац, жимс жимсгэний зориулалтаар 1 аж ахуй нэгж, 1 иргэн 3 га газар эзэмшиж байна. 

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаБатсуурь багийн нутагт байршилтай.24 ажиллагчидтай1990 онд сургуулийн хүүхдийн дотуур байрны зориулалттай 2 давхар барилга баригдаж байгаад санхүүгийн нөхцөл байдлаас болж дутуу баригдсан байсан барилгыг 2007 онд дээд давхарыг буулган шувуун нуруу тавьж засварлаж хаалга цонх хийж ашиглалтанд оруулсан боловч тухайн засвар муу хийгдсэн, одоо урд талдаа 3 газар хагаралт өгч дотор талаасаа нэвт харагдаж байгаа, өвөлд маш хүйтэн байдаг зэргээс үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Мөн байрны багтаамж муу өрөөнүүд жижиг зэргээс шалтгаалан их засвар, өргөтгөл барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Зөөлөн оёдол 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж ЖДҮ-ийг хөгжүүлэгч сум болох зорилт тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлж ажиллаж байна. Үүнд:Сумын хөгжлийн цогц бодлоготой уялдуулан сумын хөгжлийн дунд болон урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхСум орон нутагт өөрөө өөрийгөө тэтгэдэг, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий хувийн хэвшилд тулгуурласан экспортын баримжаатай жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг эрчимтэй хөгжүүлэх.Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй уялдуулан ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж бодит ажилгүйдлийн түвшинг нийт эдийн засгийн идэвхтэй хүн амын 3 хувиас хэтрүүлэхгүй байлгахЭдийн засгийн өсөлтийг түргэтгэн ажлын байрны хангамжийг сайжруулах замаар гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, зохистой түвшинд байлгахДэд бүтцийг сайжруулж иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бий болгох

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.502661000
Эрүүл мэнд: 0.656773333
Эдийн засаг: 0.299928571
Бусад: 0.524840000
Дэд бүтэц: 0.261900000
Байгаль орчин: 1.000000000


Завхан аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1005 км,  Аймгийн төвөөс 252 км зайд байрладаг.Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Түдэвтэй сумдтай хиллэдэг.


Уур амьсгалын мужлалаар дулаавтар зунтай, хагас чийглэг, хахир хүйтэн өвөлтэй мужид хамаарна.1 дүгээр сарын дундаж температур -35-42С7 дугаар сарын дундаж температур +38-+43 Сжилийн дундаж салхины хурд 4-9 м/сжилийн хур тунадасны нийлбэр 250-300 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1003,0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1000,7 сая төгрөг, сумын өөрийн орлого 2,3 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1003,0 сая төгрөг байна. Нийт зардлын 69,8 хувь нь цалин, 7,6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 21,9 хувийг урсгал шилжүүлэг, 0,7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 7 аж ахуйн нэгж хоршоо үйл ажиллагаа явуулж 81,3 сая.төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутагт 0,9 сая.төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг Тэгшийн шим, Галуутайн боргио, Тэгш-Улаан туг зэрэг хоршоод 47 га талбайд ногоон тэжээл, 4,3 га талбайд төмс хүнсний ногоо тариалж, ногоон тэжээл 148 тн, төмс хүнсний ногоо 25,6 тн-ыг хурааж авсан байна. Мөн худалдаа эрхэлдэг 13 иргэнээс орон нутгийн төсөв 0,64 сая.төгрөгийн татвар төвлөрсөн байна. Тус сумын эдийн засагт мал аж ахуй голлох үүрэг гүйцэтгэдэг. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 5,8 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 74,1 хувьд нь төмс, 25,9 хүнсний ногоо, тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 4,3 га-д төмс, 1,5 га-д хүнсний ногоо, 47 га-д тэжээлийн ургамал тариалж 19,3 тн төмс, 11,6 тн хүнсний ногоо, 148 тн тэжээлийн ургамал хураан авч, байгалийн хадлан 88,8 тн-ыг бэлтгэсэн байна.

Цахилгаан хангамж


Сум нь 2012 онд төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Түдэвтэй сумаас 23,4 км 35 кВт-ын ЦДАШ, 2010 онд, Галуутай голын Усан цахилгаан станцын 30 км 1 5кВт-ын ЦДАШ 2009 онд ашиглалтанд орсон, сумын төвийн айл өрхийн гэрлийн шугам сүлжээг 2008 онд шинэчилсэн.

Дулаан хангамж


Төвлөрсөн уурын зуух 1991 оноос хойш үйл ажиллагаа нь зогссон. Одоогоор ашиглах боломжгүй болсон. ЗДТГ, Сургууль. Хүн эмнэлэг, Цэцэрлэг зэрэг байгууллагууд нам даралтын 8 уурын зуухаар халаалтаа шийдвэрлэж байна. Түлшний хэрэгцээний 80 хувийг мод, 20 хувийг нүүрсээр хангадаг.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь нэлээд алслагдмал захын сумдын нэг тул сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн ихэссэн. Хүн амын 53,9 хувь нь сумын төвд оршин суудаг. Малчин өрхийн 20 орчим хувь нь Завхан мандал суман дахь отрын бүс нутагт нэг талдаа 260 гаруй км нүүдэллэж очиж өвөлждөг. Хүн амынх нь 34,8 хувийг 0-16 насны хүүхэд, 55,6 хувийг залуу болон дунд насныхан, 9,6 хувийг ахмад настнууд эзэлж байна. Мөн нийт хүн амын 50,7 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульСумын төвийн Батсуурь багт байршилтай, мөн Замт багийн 2-р хороонд байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 369 хүүхэд суралцаж байна47 багш, ажиллагчидтай.1978 онд ашиглалтанд орсон, модон хийцтэй, Б хичээлийн байр, дотуур байранд 2003 онд Японы Засгийн Газрын “Өвсний үндэс” төслөөр их засвар хийгдсэн. 

Эрүүл мэнд


Суманд 9 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1968 онд баригдсан 150 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг 2008 онд ашиглалтын шаардлага хангахгүй талаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан боловч одоогоор үйл ажиллагаа явуулж байна.Мөн сумын сургуулийн спорт зааланд төрөл бүрийн спорт урлагийн арга хэмжээ зохион байгуулж явуулдаг. Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 25 жижиг дэлгүүр, мухлаг, нийтийн хоол, нарийн боовны чиглэлийн 1 цэг, нийтийн халуун усны газар 1, гутал засвар 2, үсчин 2, оёдолчин 3 салангид үйл ажиллагаа явуулж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддийн шашны сүм 1 байна. Тус суманд эртнээс уламжлагдсан Тэгшийн хүрээ гэж байсныг 1992 оноос сэргээн үйл ажиллагаа явуулж эхэлснээр одоо уншлагын дуган, гэр дуган, мөргөлийн дуган зэрэг 3 барилга баригдсан.Тухайн хийдэд нийт 5-10 лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 23 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 60,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 20,6 хувийг дээд, 0,2 хувийг тусгай дунд, 34,7 хувийг бүрэн дунд боловсролтой, 44,5 хувийг огт боловсролгүй, бага боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Тус суманд улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд цагдаагийн байр, 2012 онд Хүнгүй Галуутай УЦС-ын контор зэрэг барилгуудыг орон нутгийн барилгын компаниуд гүйцэтгэсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАДРА ОУБ

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Янживын шилийн Хүн чулууБайгуулагдсан он: ЭртнийХөшөө, дурсгалын намтар: Тус сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах Янживын шилийн Хүн чулууг 1972 улсын тусгай хамгаалалтанд авч 2010 онд сумын Соёлын төвөөс хайсжуулж хамгаалсан.

Сумын онцлог


Тус сум нь говь хангай хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой Галуутай голын 3 боргио болон Хүнгүй, Луншит голын үзэсгэлэнт газруудад байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой, мал аж ахуй голлосон эдийн засгийн бүтэцтэй тойргийн сумдад үйл ажиллагаагаа явуулдаг томоохон шашны хийдтэй, уламжлалт гэр ахуйн цоохор модон эдлэлийг хөгжүүлэх боломжтой, одоогоор талх нарийн боов, эсгий эсгий үйдвэрлэл түлхүү хөгжиж байгаа, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж байна.