ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Цагаанчулуут сум нь 1952 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Хүшууч мэргэн бээсийн хошуу. Баянхайрхан, Арц, Дэлгэр, Жавцаг гэсэн 4 багийн нийт 395 өрхөд 1358 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас сүүлээсээ 3-д, газар нутгийн хэмжээгээр 17-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтрал бага /0.05 хүн/га/ сум юм.


Далайн түвшнээс дээш 2168 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн нурууны өвөр, Хан тайширын нурууны ар талд байрладаг. Газар хөдлөлийн эрчим 4-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод, гол, булаг, шанд бүхий говь, хангай хосолсон тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 257103 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 50888 толгой малтайгаас 254 тэмээ, 2699 адуу, 1052 үхэр, 23018 хонь, 23865 ямаа байна. 

Зам тээвэр


Аймаг, багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг, энгийн уурхайн 2 худаг 45 м3/хоног хүчин чадалтай 2 насос станцтай, айл өрхүүд гүний худгаас усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Амины орон сууц, гэр сууцанд амьдардаг. 1985 онд баригдсан 4 айлын нэг давхар сууцтай. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 250 хүүхэд өдрөөр суралцаж, бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 6 багш хамрагдаж байна.Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 100 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 81.5 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Баянхайрхан багт байршилтай 50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна 16 багш, ажиллагсадтай 1956 онд ашиглалтанд орсон зориулалтын бус барилга.Инженерийн дэд бүтэц нь ердийн зуухаар анги бүрдээ галалдаг. 2013 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга баригдана.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Баянхайрхан багт байршилтай 6 ортой 1 эмч, 4 сувилагч нийт 23 ажиллагсадтай 1985 онд ашиглалтанд орсон зориулалтын барилга. Инженерийн дэд бүтэц нь нам даралтын зуухаар халдаг. Одоо шинээр барилга барих шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төв Баянхайрхан багт байршилтай 200 хүний суудалтай 6 ажиллагсадтай 1963 онд ашиглалтанд орсон зориулалтын барилга. Инженерийн дэд бүтэц нь нам даралтын зуухаар халдаг

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээгээр нийт 50.8 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 11.8 хувь байна. 188 малчин өрх, 318 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 80.5 хувийг эзэлж байна. Сумын хэмжээгээр жилд 4.3 га талбайд төмс, 1.5 га талбайд хүнсний ногоо, 5.3 га талбайд тэжээлийн ургамал тариалж 51.6 тонн төмс, 16.4 тонн хүнсний ногоо, 64 тонн тэжээлийн ургамал хураан авсан.Төрийн байгууллагад 110 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2008 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 358.6ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2.35 гахөдөө аж ахуйн бүс 1012гаӨнөөгийн байдлаар 182 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 23.5га газар өмчилж, 78 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 78 га газар, 1 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 1 га газар, 12 иргэн 4 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 19га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Баянхайрхан багт байршилтай 32 ажиллагсадтай 1974 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн дэд бүтэц нь нам даралтын зуухаар халдаг.Шинээр барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Хоол шингээх, элэг цөс цэвэрлэх, болон хордлого тайлах үйлчилгээтэй Жавцаг багт байрлах Жаран булгын рашааныг савлан үйлдэрлэж байна. Мөн нутгийн брэнд буриад, монгол гутлын жижиг үйлдвэрлэл, арвайн гурилуудыг тус тус хийж байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, малын үйлдвэр угсааг сайжруулан, иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлсэн хөгжингүй сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Ажлын байр амьдралын баталгаа Сум орон нутгийн түүхий эд нөөц боломжид тулгуурлан зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүтцийг бий болгож техник технологид тулгуурласан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангаж, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх нь энэ салбарын үндсэн зорилт болно. Нийгмийн хөгжил: Дэд бүтцийг хөгжүүлж тогвортой өсөлтийг хангах, иргэдийн орон нутагтаа тав тухтай ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх нь энэ салбарын үндсэн зорилт болно. Нийгмийн бодлогын шинэчлэл: Нийгмийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлыг шинэ шатанд гаргаж шинээр гарах ажлын байрыг нэмэгдүүлэн ядуурлыг бууруулах нь энэ салбарын үндсэн зорилт болно. Нээлттэй засаглал иргэний оролцоо Төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй, хүнд сурталгүй байдлыг дээшлүүлж төр иргэний хоорондын нээлттэй байдлыг ханган хэрэгжүүлж ажиллах нь энэ салбарын үндсэн зорилт болно.Аюулгүй орчин тогтвортой хөгжил Иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн сургалт сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлж байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн байгалийн болон бусад тохиолдож болзошгүй эрсдлийг хохирол багатай даван туулах чадвахийг бэхжүүлэх нь энэ салбарын үндсэн зорилт болно.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.787500000
Эрүүл мэнд: 0.788725000
Эдийн засаг: 0.356042857
Бусад: 0.533915000
Дэд бүтэц: 0.261900000
Байгаль орчин: 1.000000000


Завхан аймгийн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 1027 км, Аймгийн төвөөс 97 км зайд байрладаг.Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан сум болон Завхан аймгийн Шилүүстэй, Цагаанхайрхан сумтай хиллэдэг.


Температурын хэлбэлзэл багатай, салхи шуурга ихтэй, хур тунадас бага унадаг.1 дүгээр сарын дундаж температур -20 С7 дугаар сарын дундаж температур +14Сжилийн дундаж салхины хурд 4-5 м/сжилийн хур тундасны нийлбэр 143 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 884.6 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 796.8 сая төгрөг, сумын өөрийн орлого 87.8 сая төгрөгийн орлогоос тус тус бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 879.8 сая төгрөг байна. Нийт зардлын 66.4 хувь нь цалин, 7.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4.1 хувийг урсгал шилжүүлэг, 22 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.22 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 608.7 мянга, орон нутагт 79 сая нийт 79.6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд мал аж ахуй дийлэнх хувийг эзэлдэг. Сүүний ферм , гутлын болон талх нарийн боовны жижиг цехүүд үйл ажиллагаа явуулдаг.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 11.1 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 52.2 хувьд нь төмс, хүнсний ногоо, 47.7 хувьд нь ногоон тэжээл тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь Алтай-Улиастай эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2009 онд баригдсан 110/10квт-ийн дэд станцтай. 

Дулаан хангамж


ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Соёлын төвын харьяа нийт 8 нам даралтын уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хотоос алслагдсан хүн ам цөөтэй томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ байдаггүй. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж байна.Сумын хүн амын 60 хувь нь залуу болон дунд насныхан, 32.2 хувь нь хүүхэд, 7.8 хувь нь хөгшид байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль Баянхайрхан багт байршилтай 160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 250 хүүхэд суралцаж байна 33 багш, ажиллагсадтай 1979 онд ашиглалтанд орсон барилгатай. Нам даралтын зуухаар халдаг. Дотуур байр нь 1987 онд ашиглалтанд орсон. 30 хүүхэд байрладаг. Ердийн галалгаатай. 2013-2014 онуудад 320 хүүхдийн шинэ барилга баригдана.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 348, осол гэмтэл 4, халдварт өвчлөлийн 11 тохиолдол гарсан байна.2012 онд 24 хүүхэд төрснөөс эх, болон нярайн эндэгдэл гараагүй. Сумын эмнэлэгт хүн төрүүлдэггүй эхчүүд Говь-Алтай аймаг, Завхан аймаг орж төрдөг.

Соёл спорт


1963 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн барилга нь 2007 онд 50 сая төгрөгийн их засвар хийгдсэн. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. Зориулалтын спорт заал байхгүй сургуулийн дэргэд 1 спорт заалтай. Үүнд 30 хүүхэд багтах зориулалттай. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 10 жижиг дэлгүүр, гутал засварын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 сүм хийд байдагаас будда 1сүм байна. Тухайн хийдэд суух лам хуварга байдаггүй.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 63 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 53.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 3.2 хувийг дээд, 17.5 хувийг тусгай дунд, 34.9 хувийг бүрэн дунд, 41.3 хувийг бүрэн бус дунд, 3.2 хувийг бага боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


1986 оноос хойш одоог хүртэл улсын төсвөөр шинээр баригдсан барилга байхгүй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Ногоон алт НҮБ-ын ХХ-ийн МОН08/305 Данида төсөл Мянганы сорилтын сан

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: 8 манал бурханБагууладсан он: 2012 Хөшөө, дурсгалын намтар: Сумын 60 жилийн ойгоор ард иргэдийн хандиваар бүтээсэн. Мөн сумын төвөөс 2.5 км зайтай отгонтэнгэр хайрхан хэлбэртэй жижиг цагаан чулуу байдаг нь Цагаанчулуут сум гэж нэрийг хайрласан түүхтэй. Сумаас 30км зайтай Дэлгэр багийн нутагт байрлах авгай чулуу гэж хүн хэлбэртэй чулуу байдаг. Байгалийн үзэсгэлэнт газруудаас нэрэлвэл сэнжит хад, үелэж тогтсон хүрмэн чулуу , бундан мод, адууны мөртэй толгой, туулайтын хөх энгэрийн агуй зэрэг газруудтай.

Сумын онцлог


Манай сум нь говь хангай хосолсон нутагтай, бэлчээрийн мал аж ахуй зонхилсон нутаг юм. Мөн барилгын материал хийх боломжтой улаан шавар элс хайрга байдаг. Янгир ямаа, буга, согоо, хойлог зэрэг ховордож байгаан ан амьтад, ховор эмийн ургамалууд ургадаг.