ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Цагаанхайрхан сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Хошууч бэйсийн хошуу. Агьт, Цэцэрлэг, Баянбулаг, Онц гэсэн 4 багийн нийт 402 өрхөд 1328 хүн амьдарч байна.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас сүүлээсээ 3-д, газар нутгийн хэмжээгээр 6-д ордог байна.


Далайн түвшнээс дээш 1488.6-3470 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн уулархаг мужид, геоморфологийн хувьд Хангайн уулархаг нутгийн зүүн хэсэг, дундаж өндөр уулстай, нутгийн баруун хэсгээр нам уулстай мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, говь, хангай хосолсон буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 250669 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэц Сумын хэмжээнд 51662 толгой малтайгаас 9 тэмээ, 1007 адуу, 1646 үхэр, 22076 хонь, 26924 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10703 толгой мал тоологдсон нь нийт малын 20.7 хувь байна. 235 малчин өрх, 384 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 79.4 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Алтай-Улиастай чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, Эрүүл мэндийн төвийн 1 худаг нийт 2 худагтай. 

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Ердийн галлагаатай 32 айлын орон сууц байдаг. Бусад айлууд нь амины орон сууц, гэр сууц юм. 1950-1974 онд баригдсан сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Орон сууцны хангамж муу байна.

Боловсрол


Сумын 9 жилийн дунд сургууль 1929 онд байгуулагдсан, 9 бүлэгт 165 хүүхэд өдрөөр 2 ээлжээр хичээллэдэг. Боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 18 иргэн суралцаж байна. Бага боловсролын хамран сургалт 98 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,2 хувьд хүрсэн. Мэргэжлийн багш нарын хангалт 100 хувьтай, төвлөрсөн ба графикт сургалтанд 13 багш хамрагдсан байна.Суманд 45 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр нэг байр байдаг. Жилдээ 35-40 хүүхэд тогтмол байрладаг. Энэ нь 9 жилийн дунд сургуулийн дотуур байр юм.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Цагаанхайрхан сумын төвд байрладаг . Сумын хэмжээний цэцэрлэгийн насны 120 хүүхэдтэй. Цэцэрлэгийн барилга 50 хүүхдийн хүчин чадалтай зориулалтын бус барилгатай. Цэцэрлэгт одоогоор 56 хүүхэд хүмүүждэг . 3 багш , 5 ажилчинтай . Цэцэрлэгийн барилга 1963 онд аж ахуйн аргаар баригдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг боловч мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарч , улмаар 75 хүүхдийн хүчин чадал бүхий хоёр давхар барилгыг 2013-2014 оны хичээлийн жилд ашиглалтанд оруулахаар бариулж байна . 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Цагаанхайрхан сумын Агьт багийн нутагт байршилтай. 10 ортой 2 эмч, 4 сувилагч нийт 23 ажилчинтай. 2009 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга, нам даралтын халаалтын зуухтай. Инженерийн бие даасан цэвэр бохир усны хангамжтай боловч бохир усны цооног нь байнга дүүрч бохир ус нь эмнэлгийн дотор суултуур болон угаалтуурын нүхээрээ халин гарч ирдэг учир бохир усны цооногийг шинэчлэх шаардлагатай. Үйл ажиллагаагаа явуулахад стандартын шаардлага хангахгүй байна. Мөн өрөө тасалгаа хүртээмж муутай чийрэгжүүлэлтийн өрөө, хог хаягдлын өрөө, ариутгалын өрөө , зориулалтын амрах байр, ажилчдын алжаал тайлах өрөө зэрэг өрөө тасалгаа дутагдалтай байгаа учир өргөтгөл хийх шаардлагатай байна.

Соёлын төв


Соёлын төвАгьт багийн нутагт байршилтай100 хүний суудалтай5 ажиллагчидтай1965 онд зориулалтын бус барилгыг зөөж барьсан барилга. Тус барилга нь ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул шинээр Соёлын төв Спортын заалны барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Цагаанхайрхан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг анх 1976 онд хийсэн байдаг. Сумын төвийн суурьшлын бүс сүүлийн 4 жилийн хугацаанд 2 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 50 гаүйлдвэрлэлийн бүс 50 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 4 гахөдөө аж ахуйн бүс 50 газуслангийн бүс 10 га2012 оны байдлаар 90 өрх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 63 га газар өмчилж, 130 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 32.5 га газар, 136 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 235 га газар, 36 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 72 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа -2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНогоон алт төсөл 

Сумын хөшөө дурсгал


Монгол Улсын өсөх идэр начин Аюушийн Жамъяны хүрэл хөшөө 2011 онд үр хүүхэд, ач зээ нар өөрийн хөрөнгөөр бүтээн босгосон. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Сумын иргэд, олон нийтийн бүтээлч санаачлагыг дэмжин ХАА, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлж өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхтай тохижилт, соёлжилт, бүтээн байгуулалттай урд бүсийн загвар сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхСум хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.585905000
Эрүүл мэнд: 0.627270000
Эдийн засаг: 0.305600000
Бусад: 0.550000000
Дэд бүтэц: 0.174616666
Байгаль орчин: 1.000000000


Завхан аймгийн баруун урд хэсэгт байрлах бөгөөд Улаанбаатар хотоос 1050 км, Аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.Завхан аймгийн Алдархаан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй зэрэг сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -23 С7 дугаар сарын дундаж температур +21 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 250-300 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 759.9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 678.3 сая төгрөг, сумын өөрийн орлого 81.6 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 746.5 сая төгрөг байна. Нийт зардлын 68.8 хувь нь цалин, 7.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 11 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсын төсөвт 714.2 мянган төгрөг, орон нутагт 516.4 мянган төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 28.4 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 79 хувьд нь төмс, 21 хувь нь хүнсний ногоо, тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 10 `га талбайд ногоон тэжээл, 13 га талбайд төмс, 5.4 га талбайд хүнсний ногоо тариалж малын тэжээл 10 тонн, төмс 135.2 тонн, хүнсний ногоо 54.6 тонн, байгалийн хадлан 330.6 тонн, гар тэжээл 47.2 тонн, аюулгүй нөөцөнд 139.5 тонн өвс нөөцөлж өвөлжилтийн бэлтгэлээ хангасан байна. 

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд 2012 онд холбогдсон. Сумын цахилгааны нөөцөнд 1984 онд баригдсан 60 квт-ын 2 дизель станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд Засаг даргын тамгын газрын, Эрүүл мэндийн төвийн, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн нийт 4 бага оврын уурын зуух ажиллаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульАгьт багийн нутагт байршилтай160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 165 хүүхэд суралцаж байна32 багш, ажиллагчидтай1974 онд ашиглалтанд орсон, дүнзэн хийцтэй, хуучин барилгатай.

Эрүүл мэнд


Суманд шинээр баригдсан 10 ортой эрүүл мэндийн төв үйл ажилллагаа явуулж, 2 их эмч 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 21 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 310 , осол гэмтэл -11, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна. 

Соёл спорт


1965 онд зориулалтын бус барилгыг зөөж засварлан 100 хүний суудалтай соёлын төв болгон ашиглаж байна. Тус барилга зориулалтын бус, модон хийцтэй муудсан учир мэргэжлийн хяналтын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулахыг зогсоосон ч сумын ард иргэдийн соёл урлагийн хэрэгцээний шаардлагаар тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Иймд зориулалтын Соёлын төвийн шинэ барилга баригдах шаардлагатай байна.

Шашин сүм хийд


Тус сумд Агьтын хүрээний Рашлин хийд байдаг бөгөөд одоогоор үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 30 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 68 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 23 хувийг дээд, 16.0 хувийг тусгай дунд, 36 хувийг бүрэн дунд, 20 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаАгьт багийн төвд байршилтай33 ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан боловч үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр Засаг даргын тамгын газрын зориулалтын барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Цагаанхайрхан сумын сор бүтээгдэхүүн болох “Отгон тэнгэрийн” арцыг “Ширээ Чулуу Агь” хоршоо үйлдвэрлэж аймгийн бүх сумд болон Улаанбаатар, Дархан Эрдэнэт хотуудад борлуулж байна.

Сумын хөшөө дурсгал


Номч мэргэн дооромбо, нэрт зурхайч Д.Дамдинсүрэн /аналин/, Оточ маарамба Н.Шагдаржав /жаажаа/, Хамба П.Чойжин нарын сүүн цагаан бодь суваргуудтай.

Сумын онцлог


Тус сумын Баянбулаг багийн нутагт орших Онц хайрхан уулын баруун бэлээс Их Монголын элс эхэлдэг. Өндөр уулын боргиот урсгалтай томоохон Чулуут, Хуримт, Ширээгийн голууд, ходоод доторт сайн эмчилгээний Их наймтын рашаан, Цэцэрлэгийн рашаан зэрэг гол булаг рашаантай.Ганц, Хөшөөт, Долоо, Гарьд, Даагат зэрэг өндөр даваануудтай. Үхрийн нүд, нохойн хошуу, хад, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургадаг. Мөн хөх, шар, дэгэд, вансэмбэрүү, нанжингарав, ёндуйжин, ажигцэрэн, алтангагнуур, царван, хунчир, тавансалаа, шархны шар зэрэг эмийн ургамал ургадаг. Дэлхийд ховордсон нэн ховор Монголын улаан номонд орсон ирвэс, аргаль, янгир, халиун буга, зэрлэг гахай, суусар, хоолиг, ёл, ятуу, идлэг шонхор зэрэг ховорлсон ан амьтан жигүүртэн шувууд амьдардаг.Утаат болор, усан болор, жонш, төмрийн хүдэр, шохойн чулуу, цахиур, фосфор зэрэг ашигт малтмал, эрдэс баялагтай.Түрэгийн үеийн хөшөө дурсгал, хадны суг зураг, хиргисүүр зэрэг түүхийн дурсгалт газруудтай. Хангай, Говь хосолсон өргөн уудам нутагтай.