Далайн түвшнээс дээш 1209-2117 м өргөгдсөн. Нутаг дэвсгэрийн хувьд Говь хээрийн бүсэд, газар зүйн мужлалын хувьд их нууруудын хотгортой зах залгаа нам дор газар оршино. Сумын нутаг дэвсгэр нь уул, толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 349199 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 89,927 толгой малтайгаас 1412 тэмээ, 3188 адуу, 1165 үхэр, 41002 хонь, 43160 ямаа байна.
Сум төв нь эрчим хүчний сэргээгдэх төхөөрөмжөөр хангагдсан, эх үүсвэрийн хувьд баталгаат бус саатал их хэмжээгээр гардаг, 24 цагийн турш хангахад хүндрэлтэй байдаг.
Сумын төвд 2 уурын зуух, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулиудын харъяанд ажиллаж байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 194 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 10 иргэн суралцаж байна. Бага дунд ангийн хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Нийт 16 багш, 14 ажилтан, удирдах ажилтан 2 тус тус ажиллаж байна. Хичээлийн 320 хүүхдийн багтаамжтай 2 байртай боловч халаалтын асуудлаас хамаарч 160 хүүхдийн хичээлийн танхимыг 4 улирлаар ашиглаж, 2-р 160 хүүхдийн хичээлийн танхимыг улирлын чанартай ашиглаж ээлжээр хичээллэж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 32 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5 хувийг дээд, 8 хувийг тусгай дунд, 10 хувийг бүрэн дунд, 20 хувийг бүрэн бус дунд, 57 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан жижиг, дунд үйлдвэр, газар тариалан , аялал жуулчлалыг хөгжүүлсэн бие даасан сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2.3 нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах.
Боловсрол: | 0.646905000 |
Эрүүл мэнд: | 0.790426666 |
Эдийн засаг: | 0.425968571 |
Бусад: | 0.562260000 |
Дэд бүтэц: | 0.452383333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Тус сум нь цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, зун нь их халуун, өвөл нь их хүйтэн, хавар нь салхи шуурга ихтэй, говь хээрийн бүс юм. 1 дүгээр сарын дундаж температур -31,5 С7 дугаар сарын дундаж температур +21,8 Сжилийн дундаж салхины хурд 6-8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 99,5 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 210,8 сая төгрөг бөгөөд үүнээс татварын орлогоор 76,7 сая төгрөг байна. Нийт зардлын 77 хувь нь цалин, 8,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 14,5 хувийг нь бусад зардал эзэлж байна
Сумын хэмжээнд нийт 2,1 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 1,5 га нь төмс, хүнсний ногоо 0,6 га-д нь тариалж байна. Хульжийн голд 48га талбайд услалтын системийг улсын комисс хүлээн авсан боловч одоогоор ашиглах боломжгүй байна./Услалтын систем ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч ашиглах боломжгүй техиник хэрэгслээр тоноглогдсон/ нийт талбай 48 га.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 2 м3 багтаамжтай сантай. Зуны улиралд сумын төвийн 90 гаруй өрх, өвлийн улиралд хөдөөний 40 гариу өрх нэмэгдэн ундны усаар хангагддаг. Худгийн барилга болон усан сангийн хувьд Эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон.
null
Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, Эмийн санч-1 тус тус ажиллаж байна.2012 онд нийт 28 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэлгүй ажилласан байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 580 гэмтэл осол 8 халдварт өвчлөл 2011 оноос өдийг хүртэл 0 тохиолдол гарсан байна.
Соёлын төвийн барилга 1963 онд ашиглалтанд орсон, хийц нь түүхий тоосгоор босгосон стандарт бус барилга бөгөөд гадна дотор тал нь борооны усанд урсан, өмхөрч муудсан тул цаашид ашиглах боломжгүй гэж Мэргэжлийн хяналтын газрын 2009 оны 3-р сарын 23-ны өдрийн 40/04-042 тоот дүгнэлтээр актлагдан үйл ажиллагааг бүрэн зогсоосон ч түүнээс хойш шинээр баригдах асуудал шийдэгдээгүй хэвээрээ байна.Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй. Сумын төвийн нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал:- Барилга байгууламжийн газар-26,8 га - Гэр хороололын газар- 23,4 га2012 оны байдлаар 49 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3,9 га газар өмчилж 175 иргэн өвөржөө хаваржааны зориулалтаар 181,5 га газар, 1 аж ахуй нэгж, 6 иргэн газар тариалангийн зориулалтаар 74 га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа – II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНогоон алт хөтөлбөр