ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Улиастай сум нь 1925 онд хуучнаар Засагт хан аймгийн Отгон хайрхан уулын хошуунд байгуулагдсан. Жинст, Чигэстэй, Жаргалант, Богдын гол, Өлзийт, Довцог гэсэн 6 багийн нийт 4557 өрх, 18994 хүн амтай.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхнээсээ 1-д, газар нутгийн хэмжээгээр 24-д ордог, /аймгийн төв учраас/ хүн амын нягтралаар хамгийн өндөр /6.8хүн/га/ сум юм.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4,4 м/сжилийн хур тунадас зуны улиралд 22,8 ммжилийн хур тундас өвлийн улиралд 185мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 1343,7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 237,7 сая төгрөг, сумын өөрийн орлого 1106,0 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 501,4 сая төгрөг байна. Нийт зардлын 59.8 хувь нь цалин, 6.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 33.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 400 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 9,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 237,7 сая төгрөг, орон нутагт 1106,2 сая төгрөг нийт 1343,7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд 300-400 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Завхан баялаг ХХК, Нарантуул шим ХХК, Завхан хүнс групын салбар зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн хэмжээ нь өсч байна. 

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 79709 толгой малтайгаас 26 тэмээ, 2432 адуу, 2692 Үхэр, 33076 хонь, 41483 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт 79.9 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10.3 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 12.8 хувь байна. 200 малчин өрх, 623 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 14.6 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын төв нь 28,1км авто замтай бөгөөд үүнээс 12 км замыг хатуу хучилттай болгож гэрэлтүүлгийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. 16,1 км нь сайжруулсан шороон зам байна. Хот доторхи нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагааг “Шинэ эхлэл” хоршоо нийт 14 бага оврийн микро автобусаар явуулж байна.

Ус хангамж


Хүн амыг цэвэр усны өргөтгөлийн 1,2-р станц, 1000 м3-ын 2 том усан сан, гүний 6 худаг, 8 жижиг усан сан, нийт 14 км шугамаар дамжуулан цэвэр усаар хангаж, жилдээ 416,8 мян/м3 усыг хэрэглэгчид түгээж байна. Төвлөрсөн усан хангамжийн системд 631 өрх, 71 ААНэгж хамрагдаж байна. 

Дулаан хангамж


Дулаан хангамжийн хувьд хэсэгчилсэн хэлбэрээр халаах нам даралтын 12 уурын зуух ажиллаж байна. Цаашид төвлөрсөн дулааны станц барихаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан зураг, төсвийн ажил хийгдэж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.Улиастай сум нь Завхан аймгийн төр захиргаа, соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах болон үйлдвэрлэл үйлчилгээний төв бөгөөд эртнээс нааш Монгол орны баруун бүс нутгийн хөгжлийн стратегийн түшиц газар болсоор ирсэн төдийгүй одоо ч баруун бүс нутгийн бүсчилсэн хөгжлийн тулгуур төв болон хөгжиж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль Жинст багийн нутагт байршилтай960 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1133 хүүхэд суралцаж байна.88 багш, ажиллагчидтай1971 онд ашиглалтанд орсон инженерийн шугам сүлжээнд холбогдсон тоосгон барилга

Дэвшил сургууль


Ерөнхий боловсролийн 11 жилийн сургуульБогдын гол багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 844 хүүхэд суралцаж байна.54 багш, ажиллагчидтай 1971 онд ашиглалтанд орсон инженерийн шугам сүлжээнд холбогдсон барилгын үндсэн материал мод, чанар муу МХГазрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан.

Бүрэн дунд 4-р сургууль


Ерөнхий боловсролийн 11 жилийн сургуульДовцог багийн нутагт байршилтай370 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 558 хүүхэд суралцаж байна.57 багш, ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон халаалт хувийн уурын зуухнаас, цэвэр, бохир усны хангамж байхгүй, барилгын үндсэн материал мод, их засвар хийх зайлшгүй шаардлагатай болсон.

2 дугаар цэцэрлэг


Богдын гол багийн нутагт байршилтайГэр сууцтай, одоогоор 116 хүүхэд хүмүүжиж байна.15 багш, ажиллагчидтай1945 онд анх байгуулагдсан 11 гэр сууцтай, гэрүүдийн чанар муу, шинээр стандарт шаардлагад нийцсэн зориулалтын байртай болгох шаардлагатай.

4 дүгээр цэцэрлэг


Довцог багийн нутагт байршилтайЗориулалтын бус барилгатай, одоогоор 172 хүүхэд хүмүүжиж байна. 18 багш, ажиллагчидтай   1987 онд ашиглалтанд орсон, барилга нь орон сууцны зориулалтаар баригдсан, үндсэн хийц мод, их засвар хийх шаардлагатай.

6 дугаар цэцэрлэг


Жинст багийн нутагт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 130 хүүхэд хүмүүжиж байна.13 багш, ажиллагчидтай1977 онд ашиглалтанд орсон, үндсэн хийц цутгамал төмөр бетон, нам даралтын уурын зуухаар халдаг, цэвэр бохир усны нэгдсэн системд холбогдсон, барилгын чанар дунд, их засвар хийх шаардлагатай.

8 дугаар цэцэрлэг


Чигэстэй багийн нутагт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 161 хүүхэд хүмүүжиж байна.18 багш, ажиллагсадтай2010 онд ашиглалтанд орсон, үндсэн материал тоосго, нам даралтын уурын зуухаар халдаг, цэвэр бохир усны нэгдсэн системд холбогдсон, барилгын чанар сайн. 

Мэргэжил сургалт үйлдэрлэлийн төв


Богдын гол багийн нутагт байршилтай 1964 онд ашиглалтанд орсон.220 хүүхэд сургах хүчин чадалтай одоо 631хүүхэд суралцаж байна.76 ажилтан ажиллагчидтай Барилгын үндсэн хийц чулуу 1964 онд ашиглалтанд орсон.

Нэгдсэн эмнэлэг


Жинст багийн нутаг дэвсгэрт байрладаг.1977 онд ашиглалтанд орсон. Хүчин чадал 230 ортой274 ажилтан ажиллагчидтай

Хөгжимт жүжгийн театр


Жинст багийн нутагт байршилтай400 хүний суудалтай55 ажилтан ажиллагчидтай1958 онд ашиглалтанд орсон үндсэн барилга чулуун хийцтэй, өргөтгөл нь тоосго, зориулалтын барилга, инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Орон нутаг судлах музей


Жинст багийн нутагт байршилтай Орон нутгийг судлах болон Алдартны гэсэн 2 хэсгээс бүрддэг14 ажилтан ажиллагчидтайБарилга нь 1973 онд аймгийн 50 жилийн ойгоор баригдсан 2 давхар тоосгон ханатай, угсармал төмөр бетон хучилттай, зориулалтын барилга

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 2252 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд Мерси кор ОУБ – тай хамтран боловсруулж гаргасан.Сумын төвийн суурьшлын бүс нь хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 129 га –гаар нэмэгдсэн.Шинээр “21-р зуун” хувийн орон сууцны хорооллын төлөвлөлт хийгдэж инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байна.Гэр бүлийн хэрэгцээний зориулалаар 366,8 га газрыг өмчлүүлсэн, төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар 219,5 га газар, голын ай сав дагуу газрыг хамгаалах зорилгоор 14,5 га газрыг нөхөрлөл болон иргэдэд эзэмшүүлсэн байна.Хөдөө аж ахуйн эдэлбэр газар 155.5 гаХот тосгон 2502.4 гаДэд бүтцийн газар 64 гаУсан сан бүхий газар 88.0 га

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЖинст багийн нутагт байршилтай41 ажиллагчидтайЗДТГ-ын барилга 1978 онд зочид буудлын зориулалтаар баригдсан .1997 онд Улиастай зочид буудлыг Улиастай сумын ЗДТГ шилжүүлэн өгсөнөөр конторын зориулалтаар өнөөг хүртэл ашиглаж байна.Уг барилга нь төмөр бетон цутгамал ханатай, цутгамал хучилттай, шувуу нуруу бүхий үндсэн хийцтэй дотор зохион байгуулалт буудлын зориулалттай тул төрийн ажил үйлчилгээ явуулахад тохиромж муутай байдаг.

Сумын сор бүтээгдэхүүн


Улиастай суманд үйлдвэрлэгдэж хэрэглэгчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн сор бүтээгдэхүүнүүд :Улаан хальст сармисОтгонтэнгэр цайОтгонтэнгэрийн арцАстилла сортын төмс“Баялаг” Чацаргана, Нэрсний жүүс“Баялаг” дарс, чихэр“Отгонтэнгэр” нэрсний чанамал“Мөнхөд мандаг” дарс“Мөнхөд мандаг” жүүс“Мөнхөд мандаг” хиам“Мөнхөд мандаг” Чацарганы чанамал

Сумын хөшөө дурсгал


Монгол улсын баатар, Армийн генерал Батын Доржийн хөшөөЗавхан аймгийн нутгийн ордны өмнө 2009 оны 06-р сарын 11- нд хөшөөг босгон, нээлтийн арга хэмжээ болж дурсгалыг мөнхжүүлсэн.

Сумын хөшөө дурсгал


Монгол улсын хурц арслан Маамын ЛхагваАймгийн биеийн тамир спортын газрын урд 2009 оны 6-р сард тус хөшөөг босгон, нээлт хийж дурсгалыг нь мөнхжүүлсэн.

Сумын онцлог


Улиастай сум нь анх 1733 онд байгуулагдсан эртний түүхт хотуудын нэг бөгөөд Манжийн төрөөс Монголын талаар явуулж буй бодлого үйл ажиллагааны чухал түшиц газар байсныг гэрчлэх Манж амбаны байрлаж байсан “Сангийн хэрэм” хэмээх томоохон байгууламжийн туурь тунгалаг уст Богд, Чигэстэй голын бэлчирт оршдогоороо онцлог юм. Эдүүгээ Улиастай сум нь Завхан аймгийн төр захиргаа, соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах болон үйлдвэрлэл, үйлчилгээний төв болон хөгжиж байна.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.806414000
Эрүүл мэнд: 0.851698333
Эдийн засаг: 0.501745714
Бусад: 0.495860000
Дэд бүтэц: 0.702316666
Байгаль орчин: 0.500000000


Завхан аймгийн зүүн урд хэсэгт Улаанбаатар хотоос 1021 км Улиастай сум нь Агьт, Баян-Улаан, Худаг, Жаргалант, Солоон, Хэрэмт, Зуслангийн ам, Товцог, Өндөр толгой уулын бэлээр хиллэн Алдархаан сумын нутгийн төв хэсэгт оршдог.


Далайн түвшнээс дээш 1767 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны өндөр уулсын мужид оршдог, геоморфологийн хувьд жигд биш уулсын хоорондын хөндий, хонхор олонтой, хуурай, эрс тэс уур амьсгалтай.Газар хөдлөлийн эрчим 9 балл.Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулсаар хүрээлэгдсэн, Богд, Чигэстэй голын сав газар, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 2810 га.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 104 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 58,7 хувьд нь төмс, 38,5 хувьд нь хүнсний ногоо, 2,8 хувьд нь бусад таримал тариалж байна.

Цахилгаан хангамж


Эрчим хүчний хэрэглээний 70 хувийг төвлөрсөн эрчим хүчний системээс, 30 хувийг дизель станцаас хангаж нийт 5 мвт эрчим хүч хэрэглэж байна. Герман улсын техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд 143 км цахилгаан дамжуулах шугам сүлжээ, 43 хувиарлах дэд станцын шинэчлэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд 2013 оны 07-р сард ашиглалтанд орсноор эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдана.

Ариутгах татуурга


Улиастай сум бохир усны 6,8 км шугамтай бөгөөд бохир усыг биологийн аргаар 80 хувь хүртэл цэвэршүүлж байгаа бөгөөд бохир шугаманд 631 өрх, 134 аж ахуйн нэгж холбогдоод байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээний инженерийн хангамжтай 60 айлын 3, 30 айлын 1, 27 айлын 1 ,20 айлын 1, 24 айлын 5, 18 айлын 1, 17 айлын 2, 12 айлын 3, 8 айлын 2 болон бусад орон сууцуудад нийт 631өрх амьдарч байгаа бол бусад айл өрхүүд ямар нэг инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй ердийн галлагаатай байшин, гэр сууцтай байна.

Боловсрол


Улиастай суманд МУИС-ийн Завхан сургуульд 861 , Хөгжим бүжгийн коллеж 172, МСҮТөвд 672 сурагч оюутан хамрагдаж мэргэжил болон тусгай мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа бол ЕБС-ын 5 сургуульд нийт 4656 сурагч сурч, сургуулийн өмнөх боловсрол олгох 9 цэцэрлэгт 2012 хүүхэд хүмүүжиж байна. Бага ангийн хамран сургалт хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. 

Жавхлант цогцолбор сургууль


Ерөнхий боловсролийн 12 жилийн сургуульЖаргалант багийн нутагт байршилтай960 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1343 хүүхэд суралцаж байна.103 багш, ажиллагсадтай1976 онд ашиглалтанд орсон инженерийн бие даасан хангамжтай .

Бүрэн дунд 3-р сургууль


Ерөнхий боловсролийн 11 жилийн сургуульБогдын гол багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 778 хүүхэд суралцаж байна.59 багш, ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон инженерийн шугам сүлжээнд холбогдсон, угсармал бетон хана хүрмэн блок, их засвар хийх зайлшгүй шаардлагатай, МХГазрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан.

1 дүгээр цэцэрлэг


Жинст багийн нутагт байршилтай150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 345 хүүхэд суралцаж байна.34 багш, ажиллагсадтай1965 онд ашиглалтанд орсон инженерийн шугам сүлжээнд холбогдсон, барилгын үндсэн материал чулуу, чанар дунд тус цэцэрлэгийн барилгыг өргөтгөх шаардлагатай.

3 дугаар цэцэрлэг


Жаргалант багийн нутагт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 327 хүүхэд хүмүүжиж байна.30 багш, ажиллагчидтай2010 онд ашиглалтанд орсон инженерийн бие даасан хангамжтай, барилгын үндсэн материал тоосго.

5 дугаар цэцэрлэг


Богдийн гол багийн нутагт байршилтай 125 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 247 хүүхэд хүмүүжиж байна.26 багш, ажиллагчидтай1976 онд ашиглалтанд орсон, барилга нь орон сууцны зориулалтаар баригдсан, үндсэн хийц тоосго, нам даралтын уурын зуухаар халдаг, цэвэр бохир усны нэгдсэн системд холбогдсон, барилгын чанар муу.

7 дугаар цэцэрлэг


Өлзийт багийн нутагт байршилтай 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 125 хүүхэд хүмүүжиж байна.19 багш, ажиллагсадтай1985 онд ашиглалтанд орсон, үндсэн хийц хүрмэн блок, нам даралтын уурын зуухаар халдаг, цэвэр бохир усны нэгдсэн системд холбогдоогүй, барилгын чанар дунд, их засвар хийх шаардлагатай.

9 дүгээр цэцэрлэг


Чигэстэй багийн нутагт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 127 хүүхэд хүмүүжиж байна.19 багш, ажиллагсадтай1956 онд ашиглалтанд орсон, үндсэн хийц тоосго , нам даралтын уурын зуухаар халдаг, цэвэр бохир усны нэгдсэн системд холбогдоогүй, барилгын чанар муу, ашиглалтын шаардлага хангахгүй. Мөн хучилтын дам нуруу бамбай өмхөрч даацын чадвараа алдаж хотойсон , цонх хаалга суулт өгснөөс хаагдахгүй болсон барилгын суурь нь хаяавч хийгдээгүйгээс гэмтэж эвдэрсэн.

Эрүүл мэнд


Тус суманд 230 ортой аймгийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, өрхийн 3 эмнэлэг, хувийн 9 эмнэлэгт нийт 298 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна.2012 онд нийт 351 хүүхэд мэндэлж нийт өвчлөлөөс халдварт бус өвчлөл 2238, халдварт өвчлөл 309, гэмтэл ослоор 171, эрүүл мэндийн үйлчилгээгээр 49697 ор хоног, амбулаторын үзлэгээр 68451 хүнд үйлчилсэн байна.

Соёл спорт


Улиастай суманд 400 хүний суудалтай хөгжимт жүжгийн театр, биеийн тамир спортын хороо, Байгалийн болон түүхийн, алдартны музей, Б.Явуухулангийн нэрэмжит номын сан зэрэг газрууд ажиллаж байна. Шинээр 2012 онд 800 хүний театрын барилга мөн баяр наадмын талбайн барилгын ажил эхлэн явагдаж байна. Цаашид Богдын гол багийн цэнгэлдэх хүрээлээнд усан бассейн бүхий спорт цогцолбор барихаар төлөвлөж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1, ЕБС-иудын 5 зааланд биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулж байна.Тус сумд худалдаа үйлчилгээний 380 гаруй аж ахуйн нэгж, цэг салбаруудаас төвлөрсөн худалдааны төв 5, хүнсний бөөний төв 16, хүнсний дэлгүүр 82, барааны дэлгүүр 53, ресторан, баар, зоогийн газар 58, нийтийн ахуйн үйлчилгээний 45, ШТС-11, амралт сувиллын газар 5, эмийн сан 11, авто үйлчилгээний 15, залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх үйлчилгээний газар 26 ажиллаж байна.

Номын сан


Жинст багийн нутагт байршилтай400 хүний суудалтай55 ажилтан ажиллагчидтай1958 онд ашиглалтанд орсон үндсэн барилга чулуун хийцтэй, өргөтгөл нь тоосго, зориулалтын барилга, инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 5 сүм хийд байдагаас буддын 5 сүм байна.Эдгээр хийдүүдэд нийт 65 лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 733 байна. Нийт ажилгүй иргэдийн 64 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингөөр авч үзвэл 26 хувийг дээд, 57 хувийг дунд, 17 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 3.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индэксжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амжиргаа 2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлХүн амын хөгжил жендер нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрДэлхийн зөн “Завхан” ОНХХДэлхийн зөн “Завхан хангай” ОНХХАдра ОУБМерси кор ОУБ

Сумын хөшөө дурсгал


Очирваанийн хот мандал2003 оны 05-р сарын 18-нд Завхан нутгаас төрөн гарсан 9 хутагтын суврагыг босгосон бөгөөд доод хэсэгт нь төв ганданг байгуулсан. Очирваань хот мандал болгон өргөтгөл хийж 2011 оны 06-р сарын 01-нд нээлт хийсэн. Уг цогцолборыг Завхан аймгийн Музей хариуцан ажиллаж, шүтлэгтэн олонд үйлчилж байна.

Сумын хөшөө дурсгал


Урлагийн гавъяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн хөшөөАймгийн төв номын сан 1999 онд Б. Явуухулангийн нэрэмжит босгон, хөшөөг босгож дурсгалыг мөнхжүүлсэн.

Сумын хөгжлийн зорилт


Завхан аймгийн нийт хүн амийн 3/1 нь сууршин амьдарч буй Баруун бүсийн тулгуур төв Улиастай хот нь “ хүний хөгжил, эрүүл аюулгүй амьдралын чанарыг шинэ түвшинд хүргэсэн, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлсэн, байгаль орчин нөөц боломжиндоо тулгуурлан нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбаруудыг жигд хөгжүүлсэн Улсын зэрэглэлтэй хот болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд:Хот төлөвлөлт, тохижилтын боловсролд болон дэд бүтцийг хөгжүүлэх.Үйлдвэр технологийн парк байгуулж, ЖДҮ-ийг дэмжсэн бизнесийн таатай орчин бүрдүүлэх.ХАА хөгжлийг эрчимжүүлж, байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангах.Төрийн үйлчилгээг бүх салбарт жигд сайжруулж, нийгмийн амьдралд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх.Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, газрын нөөц баялагийн ашиглалт, үр өгөөжийг сайжруулах