Далайн түвшнээс дээш 1300 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн уулсын ойт хээр Баруун хангайн уулын хээрийн тойрог Мөрөнгийн мужлалд хамаарагдана. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 203904.4 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 87240 толгой малтайгаас 52 тэмээ, 4680 адуу, 4574 үхэр,41334. хонь, 36600 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 4,6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 5,2 хувь болж байна. 344 малчин өрх, 106 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 64.0 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэлтэй холбосон олон улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Олон улсын чанартай ОХУ-аас монгол улсыг дайран өнгөрөх босоо тэнхлэгийн замын чиглэл Нөмрөг сумаас Арц-суурийн хилийн боомт хүртэл 199 км хатуу хучилттай зам баригдахаар ОУ-ын хөгжлийн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 7 худагтай. Гүний худгаас усыг шууд насосоор татан худгийн дэргэдэх усан сангаас шугам хоолойгоор түгээж байна. Ундны усыг худаг бүрийн дэргэд усан сан барьж зөөлрүүлэх, цэвэрлэх төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэх шаардлага тулгарч байна.Байгалийн тэнцлийн хувьд Тэсийн гол, 4 булаг, 2 харз, 1 цөөрөм зэрэг гадаргын усны эх үүсвэр байдаг. Мөн хөдөөгийн багуудын ахуйн хэрэглээний болон бэлчээрийн усан хангамжийг дээшлүүлэх зорилгоор гүн өрмийн 16, гар худаг 9 ажилладаг.
Сумын төвд Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 11 жилийн сургууль, Цэцэрлэг, ЗДТГ, Соёлын төв, Цагдаагийн хэсэг, ХЦА бүхий байгууллагууд нам даралтын зуухаар дулааны хэрэгцээгээ хангаж байна.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 52 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 942, осол гэмтэл 20, халдварт өвчлөлийн 23 тохиолдол гарсан байна.
1952 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд нийт ажилгүй иргэдийн тоо 158 үүнээс бүртгэлтэй ажилгүй иргэн 33 байна. Нийт ажилгүй иргэдийн 65 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 17 хувийг дээд, 19 хувийг тусгай дунд, 54 хувийг бүрэн дунд, 6 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тэсийн гол дээр 3,8 тэр бум төгрөгийн улсын төсвөөс хөрөнгө оруулалттай 216,4 м урттай төмөр бетонон гүүр 2012 оны 2–р хагасаас баригдаж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлНогоон алт төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Боловсрол: | 0.639792000 |
Эрүүл мэнд: | 0.669438333 |
Эдийн засаг: | 0.372784285 |
Бусад: | 0.744110000 |
Дэд бүтэц: | 0.441200000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Тэс сум нь Их нууруудын хотгорын эрс тэс ширүүн уур амьсгалтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур агаартаа – 29С - 32С, хөрсөн дээрээ -42 С - 52 С, дундаж темпратур нь- 32С- 36С7 дугаар сарын дундаж температур агаартаа +34 С, дундаж дулаан +22 С +28 С, Хөрсөн дээрээ +45 С + 56 С хүрч халдаг.Жилийн дундаж салхины хурд 4-6 м/сЖилийн хур тундасны нийлбэр 420-570 ммЗуны улиралд агаарын харьцангуй чийг 33 -56 хувь. Дундаж цасан бүрхүүл 10-р сарын 20-ноос тогтдог. Цасны дундаж зузаан 23-28 см. Салхи ихэвчлэн баруун хойноосоо салхилдаг.
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1429,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1193,7 сая төгрөг, сумын өөрийн орлого 236,1 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1265,1 сая төгрөг байна. Нийт зардлын 61,6 хувь нь цалин, 7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл 31,4 хувийг нь бараа үйлчилгээний бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 48 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 32,1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймагт 4,7 сая, орон нутагт 236,1 сая, нийт 240,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тэс суманд гутлын үйлдвэрлэл, талх нарийн боов, сүү сүүн бүтээгдэхүүн, модон эдлэл, барилгын хийц , блок, эсгий , эсгий эдлэл зэрэг үйлдвэрлэл эрхэлж байна.
Сумын хэмжээнд нийт 19,2 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 63,5 хувьд нь төмс, хүнсний ногоо, 26,5 хувьд нь бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 10,2 га талбайд төмс, 2 га талбайд хүнсний ногоо, 7 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 41 тонн төмс, 12,1 тонн хүнсний ногоо, 7,5 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.
Сум нь ОХУ- аас импортолдог Увс аймгийн эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд 2009 онд холбогдсон. Сумын төвд 1996 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. Сумын төвийн дотоод 04-ийн шугам нь хүчдэлийн алдагдал ихтэй, дамжуулах шугамын шон, хөл нь стандартын шаардлага хангахгүй болсоноос хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэж их засвар хийх шаардлагатай.
Цэвэрлэх байгууламжСумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдахгүй байгаа бохир усны худаг, шугам хоолой байна.
Сумын хэмжээнд 1970 онд баригдсан 4 айлын 5, 2 айлын 12 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн 24 бүлэгт 666 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 18 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувь, мэргэжлийн багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд багш нараа 100 хувь хамруулан суралцуулж байна.Төрийн өмчийн “Одод” цэцэрлэгт 146, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.
Тэс сум нь Засаг захиргаа-Мал аж ахуй, хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн мастер төлөвлөгөөг 2007 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс нь орон нутгийн онцлог байдал хилийн шалган нэвтрүүлэх боомт ажилладаг нөхцөлөөс шалтгаалан хилийн бүсийн орчимд худалдаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалтаар Тэсийн гол дээр 3,8 тэр бум төгрөгийн улсын төсвөөс хөрөнгө оруулалттай 216,4 м урттай төмөр бетонон гүүр 2012 оны 2–хагасаас баригдаж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 1087,8 гаүйлдвэрлэлийн бүс 50 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 3000 гахөдөө аж ахуйн бүс 193600 газуслангийн бүс 64,5 га 2012 оны байдлаар 218 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 21,8 га газар өмчилж, 187 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 187 га газар, иргэн аж ахуйн нэгж 175 га газар, газар тариалангийн зориулалтаар 2000 га газар эзэмшиж байна.
Тэс сум нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүлэх орон нутагт тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн хэтийн төлөвийг шийдвэрлэх, бизнес орчныг сайжруулж цаашид улам боловсронгуй болгоход олон нийтийн оролцоо, хүчин чармайлтыг дэмжин идэвхжүүлэх, хөрөнгө оруулагч хандивлагчтай хөгжлийн төлөө хамтран ажиллах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, 2008-2015 онд сумын бизнесийн орчныг сайжируулах мастер төлөвлөгөө боловсруулан мөрдөж ажиллах.Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах. Нийгмийн дэд бүтэц, Сум орон нутагт ахуйн үйлчилгээний төвлөрсөн төвтэй болох.Хүүхэд залуучуудийн хөгжлийн төвтэй болох. Хүн амын эрүүл ахуйн шаардлагыг хангасан Саун, халуун усны цогц үйлчилгээний төвтэй болох.