ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Тэлмэн сум нь 1931 онд хуучнаар Засагт хан аймгийн Бярваа дайчин бэйсийн хошуунд байгуулагдсан.Шургах, Өгөөмөр, Нуур, Баян-Айраг, Баянтэгш, Өвөгдий гэсэн 6 баг, 772 өрх, 2755 хүн амтай.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас 6-д, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог.   


Далайн түвшнээс дээш 1650-2645 м өргөгдсөн. Хойд талаараа Булнайн нуруу, урд хэсгээрээ Тарвагатайн нуруу, тэдгээрийн салбар уулсуудын дундах Хүрэн талын хөндий, Бүст, Тэлмэн, Ангирт, Толь зэрэг үзэсгэлэнт нуурын сав, Идэр, Тэгшийн голын дагуух бүс нутаг юм. Газар хөдлөлийн эрчим 3-6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 344605 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 2012 оны жилийн эцсийн байдлаар 114646 толгой малтайгаас 226 тэмээ, 9643 адуу, 5900 үхэр, 67672 хонь, 31205 ямаа тоологдсон.  Сумын нийт малын 1114 буюу 0.97 хувь нь эрлийз, нутгийн шилмэл омгийн мал байна.489 малчин өрх, 100 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 76.3 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын нутаг дэвсгэрт дээгүүр Увс –Улаанбаатар чиглэлийн улсын чанартай 60 км, мөн Улаанбаатар- Улиастай чиглэлийн 62 км, Мөрөн- Улиастай- Алтай чиглэлийн 100 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Шилэн кабелийн баруун бүсийн зангилаа төв оршдог. Жи Мобайл, Мобиком, Юнитель гэсэн 3 үүрэн холбооны сүлжээ ашигладаг.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 1000 м3 багтаамжтай 1 усан сантай. Хоногт 45 м3 хүчин чадалтай 1 насос станц, 50 м3 хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжөөр гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна.  

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 48,2 хувь нь залуу болон дунд насныхан, 42.0 хувь нь хүүхэд, 9.8 хувь нь ахмадууд байна. 

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд хувийн хашаа 264, хувийн байшин 86, гэр 573 байна. Сумын хэтийн төлөвлөгөөнд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 458 хүүхэд өдрөөр суралцаж албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 24 иргэн суралцаж байна. Бага болон суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100хувьтай байна.Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 105, гэр цэцэрлэгт 72 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 55.8 хувьтай байна.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Өвөгдий багийн төвийн хэсэгт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 105 хүүхэд хүмүүжиж байна14 багш, ажиллагчидтай2004 онд тус сумын Хүн эмнэлгийн хуучин барилгыг засварлаж ашиглалтанд оруулсан бөгөөд одоогоор шинээр барих шаардлагатай. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвӨвөгдий багт байршилтай10 ортой3 их эмч, 4 сувилагч , 7 бага эмч , нийт 24 ажиллагчидтай.Одоо дээврээс ус гоожин, хана тааз мөөгөнцөртөж, шалны дулаалга муутай тул засвар хийх шаардлагатай байна. 

Шашин сүм хийд


Дашпэлжээлин хийд нь 1991 онд нутгийн иргэдийн санаачилга , хандиваар баригдсанТогтмол үйл ажиллагаа явуулж сүсэгтэн олонд үйлчилж байнаБайнга суудаг 3 ламтайЭнгийн зуухаар халдагАж ахуйн аргаар баригдсан.Цаашид шинэчлэх шаардлагатай .

Ажилгүйдэл ядуурал


Суманд ажилгүй 336 иргэн байгаагаас 61 нь хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн байна. Нийт ажилгүй иргэдийн 41 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 12.8 хувийг дээд, 3.7 хувийг тусгай дунд, 22 хувийг бүрэн дунд, 52 хувийг бүрэн бус дунд, 9.5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Сумын хэмжээнд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2 аж ахуйн нэгж байна. Үүнээс тусгай зөвшөөрөлтэй 1. Барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


ХИРГИСҮҮР, БУГАН ЧУЛУУ, БУЛШНЫ ЦОГЦОЛБОР ЭӨ II мянгалээс Дунд Шургахын амны цогцолбор нь МЭӨ II мянган жилээс VII-III зуунд хамаарна. Цогцолборт 6 ш буган чулуун хөшөө , хиргисүүр 1 ш, булш 3 ширхэг багтдаг.Цогцолбор нь Улаанбаатар хотоос 852 км, Аймгийн төвөөс 95км, Сумын төвөөс 22 км, Багийн төвөөс 1 км- ийн зайд байрладаг. 

Сумын хөгжлийн зорилт


Тэлмэн сумын иргэд, олон нийтийн оюун ухаан, бүтээлч санаачлагыг дэмжин, эдийн засаг, нийгмийг хөгжүүлж, байгалийн баялгийг үр өгөөжтэй ашигласан, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, газар тариаланг хөгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлсэн “Шинэ сум” болох зорилго тавьж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд дараах тэргүүлэх зорилтуудыг дэвшүүлж байна.- Ажлын байр-Хөгжлийн түлхүүр. Сум, орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурласан, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх.- Тогтвортой суурьшил-Нутгийн хөгжил. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих, орон нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх.- Чанартай үйлчилгээ-Нийгмийн баталгаа. Нийгмийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, жижиг дунд үйлдвэрлэл байгуулах замаар байнгын ажлын байр 40, түр ажлын байр 120-ыг бий болгож, ажилгүйдэл ядуурлыг бууруулах.- Сайн засаглал-Иргэний оролцоо. Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүнд сурталгүй болгож, хариуцлага хяналтын үндсэн зарчмыг мөрдүүлж, төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлж, ард иргэдээ төрөлх нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.538727000
Эрүүл мэнд: 0.670918333
Эдийн засаг: 0.285990000
Бусад: 0.576750000
Дэд бүтэц: 0.290600000
Байгаль орчин: 0.833335000


Завхан аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 860 км, Аймгийн төвөөс 122 км зайд байрладаг. Завхан аймгийн Тосонцэнгэл, Нөмрөг, Яруу, Идэр, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, өвөлдөө цас их унадаг хүйтэн.1 дүгээр сарын дундаж температур -38,5 С7 дугаар сарын дундаж температур +45,1 Сжилийн дундаж салхины хурд 8-10 м/сжилийн хур тунадасны нийлбэр 178-185,2 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1039,6 сая. төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 943,5 сая төгрөг, сумын өөрийн орлого 96,1 сая. төгрөг байна. Төсвийн нийт зардал нь 1039,6 сая төгрөг байна. Нийт зардлын 66.2 хувь нь цалин, 7.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6.5 хувийг урсгал шилжүүлэг, 20.1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 37 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс аж ахуйн нэгж 27, Төсөвт байгууллага 7, Банк 2, ТББ 1 байна. Улсад 9,14 сая, орон нутагт 117,6 сая нийт 126,74 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 1504 га талбайг иргэд эзэмшиж байгаа бөгөөд 330 га-д газар тариалан эрхэлж байна. Үүнээс 6 хувьд нь төмс, хүнсний ногоо, 94 хувьд нь малын тэжээл тариалдаг.Сумын хэмжээгээр жилд 310 га талбайд малын тэжээл, 15 га талбайд төмс, 5 га талбайд хүнсний ногоо тариалж, 528.5 тонн малын тэжээл, 157.6 тонн төмс, 23.6 тонн хүнсний ногоо хураан авч аймгийн хэмжээнд эхний 5-д орж байна.

Цахилгаан хангамж


Тус сум нь Мөрөн чиглэлийн төвийн эрчим хүчний системд холбогдсон. Алтай-Улиастайн эрчим хүчний системийн 110/35/10квт-ын дэд станц байрладаг.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Өргөжин дэлгэрэх ТББ зэрэг байгууллагын нийт 15 бага оврын уурын зуух ажиллаж байна.  100 МВт-ын Дулааны цахилгаан станц 2014 онд баригдахаар төлөвлөгдсөн.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульӨвөгдий багт байршилтай600 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 458 хүүхэд суралцаж байна58 багш, ажиллагсадтай 1978-1979 онд ашиглалтанд орсон, модон хийцтэй, чанарын хувьд дунд, сургуулийн хичээлийн 3 байр, дотуур байр, спорт заал, гал тогоо нийт 6 байранд их засвар хийх шаардлагатай.

Эрүүл мэнд


Тус суманд 10 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 74 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн болон эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 517, осол гэмтэл 2 гарч халдварт өвчлөлийн тохиолдол гараагүй байна.

Соёлын төв


Соёлын төвийн барилга нь 250 хүний суудалтай, 2011 онд ашиглалтанд орсон.Соёлын төвӨвөгдий багийн төвд байршилтай250 хүний суудалтай9 ажиллагчидтайИнженерийн төвлөрсөн хангамжтай. 

Ажиллах хүч салбараар


Төсвийн байгууллагад 140 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Тэлмэн нь хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг сум юм. Сумын хөгжлийн төлөвлөгөөг 2008 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулж сумын ИТХ-аар батлуулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал.• Гэр бүлийн хэрэгцээ- 15.3 га• Малчдын өвөлжөө, хаваржаа- 145 га• Амралт аялал жуулчлал- 2,5 га• Газар тариалан – 1504 га

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Өвөгдий багийн нутагт байршилтай35 ажиллагсадтай1975 онд ашиглалтанд орсон Нам даралтын зуухаар халаадаг. Шинээр барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Тэлмэн сумын хүрэн талыг түшиглэн газар тариалан эрхэлж, бэлтгэсэн малын тэжээл.Нийт талбай- 6000 гаЖилд дундажаар- 1000 тн тэжээл авах боломжтойИнженерийн услалтын системтэй

Сумын хөшөө дурсгал


ХҮН ЧУЛУУ /Даян бүүвэй/хМIЗавхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутагт байрладаг.Манай газар нутагт уран баримлын хамгийн баялаг дурсгал үлдээсэн улс бол VI-VIII зууны үед мандаж байсан Түрэгүүд юм.