Хамгийн нам дор цэг нь Ойгон нуурын урд зах далайн түвшнээс дээш 1664,2 метр, хамгийн өндөр цэг нь Тэмээн чулууны хяр 2727,6 метр өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хан Хөхийн захын салбар уулсын мужид, геоморфологийн хувьд бол Идэр Тэсийн голын сав нутгийн дунд оршдог. Тэмээн чулууны Хяр, Оройн товгорын элс, Шар нуруу, Аргалант, Дааган дэл, Баян-Айраг, Хөдрөгийн уулсаар хүрээлэгдсэн.Ойгон нуурын сав орчмын 108 нууртай, Улаагчин Хавцгайт, Цорго, Жаргалт, Жарантайн голуудтай, уул тал хээр бүхий мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэхэд зохимжтой нутагтай.Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Нийт газар нутгийн хэмжээ 267182 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 77229 толгой малтайгаас 6 тэмээ, 5740 адуу, 3242 үхэр, 45617 хонь, 22624 ямаа байна.
Сумын төвөөс 8 км зайтай сумын нутаг дэвсгэр дээгүүр Улаанбаатар хоттой холбосон улсын чанартай шороон зам дайран өнгөрдөг. Багууд хооронд шороон замаар холбогдохог. Баянцагаан багийн төв сумаас 62 км, Аргалант баг 10 км, Ойгон баг 20 км-т байршиж байна. Ойгон багийн нутаг дэвсгэрт Могой Жарантайн модон гүүрээр хойд талын сумуудын сайжруулсан шороон зам дайран өнгөрдөг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг ашиглаж 2 гүний худгийн цооног хөлдөлттэй ашиглагдаагүй байна. Сумын төвөөс 900 метрийн зайд Цоргын голын эх булаг, Сант толгойн рашаан зэргээс сумын төвийн 300 гаруй өрх усаа авч ашигладаг. Багуудад инженерийн хийцтэй 8 худаг ажиллаж байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй, суманд амины 120 гаруй орон сууц бусад өрх гэр сууцанд амьдарч байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 17 бүлэгт 380 суралцагч өдрөөр суралцаж, иргэдийн насан туршийн боловсролын хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 11 иргэн суралцаж байна. Бага, дунд боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багшийн хангалт 100 хувьтай, багш нар мэргэжил боловсролоо дээшлүүлэх сургалтанд тогтмол хамрагдаж байна. Сумын цэцэрлэгийн насны 169 хүүхдээс 83 хүүхэд хамран сурч байгаа тул сумын иргэд хөдөлмөрчдийн саналаар 150 ортой хүүхдийн барилга барих шаардлагатай байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 75 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 61.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28 хувийг дээд, 9.4 хувийг тусгай дунд, 62.6 хувийг бүрэн дунд тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум Завхан аймгийн хойд чиглэлийн сумдын бүсийн төвөөр томьёологдон хөгжиж ирсэн сум дундын статустай хүн эмнэлэг, Цагдаагийн тасаг, 11 жилийн Сургууль, Холбоо, Шуудан холбоо 2000 гаруй га эргэлтийн талбайтай, малын тэжээл хүнсний ногоо тариалж ирсэн уламжлалаа сэргээн Жарантайн услалтын системийг их засварт оруулан ашиглаж улмаар газар тариаланг хөгжүүлэх боломжтой. Сумын мэдэлд байгаа аюулаас хамгаалах өвс тэжээлийн нөөцийн саравчтай агуулахыг бүрэн ашиглах бололцоо бий. Ойгон, Хунт нуурын сав газрын Могой, Жаргалт, Жарантай, Цорго, Улаагчин, Шаврын гол зэрэг нуур, гол ус элбэгтэй• Суурин болон бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлж бэлчээрийн удирдлагыг оновчтой болгон, эрхлэх бэлчээр нутгийн боломжтой.• Аймагтаа сор бүтээгдэхүүн болсон айраг цагаан идээ үйлдвэрлэдэг уламжлалыг улам хөгжүүлэх боломжтой.
Боловсрол: | 0.592643000 |
Эрүүл мэнд: | 0.629276666 |
Эдийн засаг: | 0.318014285 |
Бусад: | 0.565445000 |
Дэд бүтэц: | 0.261900000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Түдэвтэй сумын цаг уурын харуул нь 1974 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -28.6 С7 дугаар сарын дундаж температур +17.3 Сжилийн дундаж салхины хурд 6-12 м/с, хамгийн их салхины хурд нь 24 м/сжилийн хур тунадасны нийлбэр 204,8-300 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 116,2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1 тэрбум төгрөг, сумын өөрийн орлого 5,0 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1 тэрбум 221 сая төгрөг байна. Нийт зардлын 60.5 хувь нь цалин, 6.8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 24.8 хувийг урсгал шилжүүлэг, 7.9 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 120.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн, жижиг дунд үйлдвэрлэл буюу хувиараа хөдөлмөр эрхлэгч 20 хүн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж 25,1 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймагт 4.1 сая, орон нутагт 116.2 сая нийт 120.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 54 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 14.8 хувьд нь төмс, хүнсний ногоо 11.2 хувьд нь малын тэжээл 74 хувьд нь бусад таримал тариалж байна.
Тус суманд “Алтай-Улиастай “ эрчим хүчний 35 квт-ын дэд станц баригдаж, 2012 оноос төвийн эрчим хүчинд холбогдож сум нийтээр эрчим хүчээр хангагдсан. Сумын эрчим хүчний салбарт 2 хүн ажилладаг.Мөн 2012 оны 6 сард Ойгон баг эрчим хүчинд холбогдсон бөгөөд Аргалант баг 2013 онд төвийн эрчим хүчинд холбогдоно.
Бүх байгууллага аж ахуйн нэгжүүд нь тус бүрдээ уурын зуух, ердийн галлагаатай. 11 жилийн дунд сургууль, 75 хүүхдийн байр, Сум дундын эмнэлэг, Цагдаагийн тасаг, ЗДТГ, Жамуух хоршоо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, цахилгаан холбоо ХХК, ХААН банк нь нам даралтын уурын зуухаар, бусад Соёлын төв Цэцэрлэг ААН, төрийн бус байгууллагууд ердийн галлагаатай байна.
Сум дундын эмнэлгийн 20 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 15 тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 28 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй. Нийт үзлэг нь 7243 үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 2720, амбулаторын үзлэг 1217 жилд нэг иргэний үзүүлсэн тоо 3.9, эмнэлэгт 318 хүн хэвтэж ор хоног 28229 байна. Халдварт бус өвчин 694 тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчин гараагүй байна. Эрүүл мэндийн сургалт 13 удаа явагдаж 600 хүн хамрагдсан байна. 2012 онд шинээр 50 жирэмсэн эх хяналтанд авсны эхний 3 сартайд нь 43 эхийг хяналтанд авсан. Дархлаажуулалтын нийт хамрагдалтын хувь нь 100 хувь байна. Эрүүл хүүхэд аяны хүрээнд 614 хүүхдийг үзлэгт хамруулсан.
2012 оны байдлаар 20 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1.6 га газар өмчилж, 182 иргэн 14.56 га газар эзэмшиж, 222 иргэн 133.2 га газрыг өвөлжөөний зориулалтаар , 10 аж ахуйн нэгж 78 га газар газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байна.
Гүүний айраг. 2009 онд Завхан аймгийн сүү цагаан идээний үзэсгэлэн худалдааны үеэр Ойгон багийн малчин Д.Батаагийн исгэсэн гүүний айраг аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч алтан медаль хүртсэн.
Түдэвтэй нутгийн иргэд олон нийтийн оюун ухаан, бүтээлч санаачлагыг дэмжин өөрөө өөрийгээ тэтгэх чадвартай эдийн засаг, нийгмийг хөгжүүлж байгалийн баялгийг үр өгөөжтэй ашигласан, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлж өөрийн сумын онцлогийг ашиглан аймгийн хойд чиглэлийн сумдын бүсийн төв буюу загвар сум болох зорилгын хүрээнд дараах зорилтыг тавьж байна.Ажлын байр хөгжлийн түлхүүрСум орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүтцийг бий болгож дэвшилтэт технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангах, төр, хувийн хэвшлийн хэлцлийг шинэ шатанд гаргах, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх• Тогтвортой суурьшил-нутгийн хөгжил, эдийн засгийн хөгжлийг хангах тогтвортой өсөлтийг дэмжих, төвлөрлийг сааруулах, орон нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх• Чанартай үйлчилгээ-нийгмийн баталгаа: Нийгмийн салбар үйлчилгээни чанар хүртээмжийг нэмэгдүүлэх иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг шинэ шатанд гаргахын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах замаар 60 ажлын байр бий болгож, ажилгүйдэл ядуурлыг бууруулах. • Сайн засаглал-иргэний оролцоо: Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй хүнд сурталгүй болгож, хариуцлага хяналтыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлж ард иргэдээ төрөлх нутагтаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх.• Аюулгүй орчин-тэгш боломж: Иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн сургалт сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлэн шинэчлэлийг гүнзгийрүүлж байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг сааруулах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх