ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Тосонцэнгэл сум нь Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, Баатар Бэйсийн хошууны нутгийг нэгтгэж 1923 онд байгуулагдсан.Дархан-Уул, Хайрхан, Улаан толгой, Рашаант, Баян-Улаан, Идэр, Оргих гэсэн 7 баг, 2416 өрх, 8538 хүн амтай.Хүн амын тоогоор аймгийн 24 сумаас эхний байрт, газар нутгийн хэмжээгээр 3-рт ордог, хүн амын нягтрал нь 0.016 хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 2232.7 км өргөгдсөн, физик газар зүйн хувьд Хангайн нурууны салбар нуруу Тарвагатайн нуруу, Булнай нурууг дамнан өндөр уулын бүсэд оршдог, геоморфо-логийн хувьд Идэр, Тэсийн голын ай савд багтдаг. Газар хөдлөлтийн эрчим 8.2 балл.Сумын нийт нутаг уулархаг, өндөр уулсын нугын хар, хүрэн шороот хөрс зонхилсон тул мал аж ахуй эрхлэх, Идэр, Хожуул голын хөндийгээр төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалахад тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 530000 га

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 121526 толгой малтайгаас 19 тэмээ, 8963 адуу, 11212 үхэр, 56963 хонь, 44369 ямаа байна. Сумын хэмжээнд 121526 толгой мал тоологдсон. Нийт малын 16.6 хувь буюу 20194 бод мал байна. 598 малчин өрх, 515 малтай өрх байгаа нь нийт өрхийн 46 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын нутаг дээгүүр баруун аймгуудыг ОХУ-тай холбосон хэвтээ тэнхлэгийн 105 км зам дайран өнгөрдөг. Багууд сумын төвтэй шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 12 худагтай, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зөөврөөр усны хэрэгцээгээ хангадаг.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 1980-1985 онд баригдсан 8 айлын 2 давхар 3 орон сууц, 12 айлын 2 давхар 1 орон сууц, 1963-1970 онд баригдсан 8 айлын болон 4 айлын 1 давхар орон сууц байдаг ч инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй.Сумын төвийн нийт айл өрхийн 38.9 хувь буюу 941 айл өрх орон сууцанд, 61.1 хувь нь гэрт амьдарч байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн 2 сургуулийн 75 бүлэгт 2090 хүүхэд суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтад 42 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99.7 хувь, суурь боловсролын хамран сургалт 98.9 хувьд хүрсэн. Сургуулиуд 100 хувь мэргэжилтэй багшаар хангагдсан, 120 багш ажиллаж байна.Төрийн өмчийн Цогцолбор цэцэрлэгт 550 хүүхэд хамрагдаж, СӨБ хамрагдалт 74 хувьтай байна. Цэцэрлэгт 17 үндсэн багш, 14 туслах багш ажиллаж байна.Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 4 мэргэжлээр 68 хүүхэд суралцаж, 8 багш ажиллаж байна.

ЕБ-ын 12 жилийн 2-р сургууль


• Хайрхан багийн нутагт байршилтай.• Барилга нь1963 онд ашиглалтанд орсон.• 1970 онд байгуулагдсан.• Хичээлийн 3 байртай.• 1078 хүүхэд суралцаж, 58 багш, 44 ажиллагчидтай.• Дотуур байрандаа 75 хүүхэдтэй.

Цэцэрлэг


Дархан-Уул багийн нутагт байршилтай.1963 онд ашиглалтанд орсон.Хичээлийн 4 байртай.550 хүүхэд хүмүүжиж, 17 үндсэн багш, 14 туслах багш ажиллаж байна.

Эмнэлэг


Хайрхан багийн нутагт байршилтай.1994 онд ашиглалтанд орсон.1963 онд баригдсан.Их эмч 23, бага эмч 16, сувилагч 29, инженер 1 –тэй.

Соёл спорт


250 хүний суудалтай Соёлын төвийн барилга нь 1963 онд ашиглалтад орсон бөгөөд барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон ч урлаг, соёлын бүх төрлийн үйлчилгээ, дугуйлан, номын сан, Орон нутгийг судлах танхимын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.2013 оны эхний хагас жилд багтан 500 хүний суудалтай Соёлын төв ашиглалтад орно.Спорт биеийн тамирын арга хэмжээнүүд сумын төв заал болон ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалуудад явагддаг.Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байдаггүй, дэлгүүр 52, нийтийн хоолны цэг 7, үсчин гоо сайхан 4, оёдлын цех 3, нийтийн халуун ус 2, зочид буудал 3 үйл ажиллагаа явуулдаг:

Шашин сүм хийд


Дашпэлжээлэн хийдХайрхан багийн нутагт байршилтай1990 онд ашиглалтанд орсон.14 лам хуврагтай

Ажилгүйдэл ядуурал


Сумын хэмжээнд 326 ажилгүй иргэд бүртгэгдсэнээс 65.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Бага боловсролтой 73, суурь боловсролтой 61, бүрэг дугд боловсролтой 91, дипломын 58, дээд 43, банйа. Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оноос 1.5 хувиар буурч 5.2 хувьд хүрсэн.

Барилга


Орон нутгийн барилгын компаниуд 1.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн.Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлууд 100 хувь гүйцэтгэлтэй байна.

Сум дундын 2-р шүүх


Дархан-Уул багийн нутагт байршилтай.Барилга 2012 онд ашиглалтад орсон18 ажиллагчидтай

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлДЗМ ОУБ-ын Завхан хангай ОНХ төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлШвейцарийн Ногоон алт хөтөлбөр

Сумын хөгжлийн зорилт


Сум нь “Улсын жишиг сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлж байна.• Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх• Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг багасган, ажиллах хүчийг газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулна.• Орон сууц, төсөвт албан байгууллагуудыг инженерийн шугам сүлжээнд холбох замаар ард, иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлэх.• Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг бодлогоор дэмжин хөгжүүлэх.Завханы бусад сумдтай харьцуулвал хүн ам олонтой, ажиллах хүчний нөөц, боловсон хүчни нөөц сайтайБайгалийн баялаг сайтай. Их уулаас Тэлмэн хүртэлх баруун бүсийн 105 км зам өв замыг дайрч өнгөрч байна.Зах зээлд ойрхон.Мал аж ахуй эрчимтэй хөгжсөн, энэ нь бэлчээриин мал аж ахуй 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.689837000
Эрүүл мэнд: 0.839441666
Эдийн засаг: 0.308284285
Бусад: 0.636625000
Дэд бүтэц: 0.227266666
Байгаль орчин: 0.500000000


Завхан аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 850 км, аймгийн төвөөс 181 км, хилийн хамгийн ойр гарц хүртэл 350 км зайд байрладагЗавхан аймгийн Отгон, Идэр, Тэлмэн, Их-Уул, Архангай аймгийн Цахир, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумдтай хиллэдэг.


Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай: • 1-р сарын дундаж температур -37.9 хэм• 7-р сарын дундаж температур +16.3 хэм  • Салхины жилийн дундаж хурд 4 м/с – 6 м/с• Жилийн хур тунадасны нийлбэр 212.1 мм – 218.5 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого 2661.5 сая төгрөг, сумын өөрийн орлого 567.5 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал 2668.7 сая төгрөг, нийт зардлын 65.3 хувь нь цалин, 7.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 26.4 хувийг урсгал шилжүүлэг, 1.1 хувийг бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 131 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж, 6481.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймагт 105.7 сая төгрөг , орон нутагт 461.7 сая төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлж байна.Тус суманд “ЗА-АЗЗА” төрийн өмчит компани, ЭХҮ, Мах маркет ХХК, Зост өргөө ХХК, Харганат ХХК, За Шинэстэй ХХК, Хан хөвч ХХК, Хайрхант өндөр ХХК, Товгорын нуруу ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа нь аж үйлдвэрийн бүтцэд чухал нөлөө үзүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд 69.1 га талбайд газар тариалан эрхэлдэг. Үүний 54.1 хувьд нь төмс, хүнсний ногоо, 45.9 хувьд нь малын тэжээл тариалж байна.2012 онд 37.4 га-д төмс, хүнсний ногоо тариалж, 280.5тн ургац, 31.7 га-д малын тэжээл тариалж, 194.4тн ногоон тэжээл, 841.9тн байгалийн хадлан хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2004 онд нэг бүр нь 500 кВт чадалтай 3 дизель станц ашиглалтад орсон, 2006 онд баригдсан 375 кВт-ын хүчин чадалтай УЦС нөөцөд ажиллаж байна. Мөн 100ква-400 ква-ын хүчин чадалтай 12 ширхэг агаарын дэд станцаар цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээж байна

Дулаан хангамж


Сумын төвд ЕБ-ын 12 жилийн 2 сургууль. Нэгдсэн эмнэлэг, Цогцолбор цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн хэлтэс, Шүүх, Прокурор, ГУА, ЗДТГ, Ойн анги, ЭХҮ, ТНБЦГ, ГХБС, Өрхийн эрүүл мэндийн төвийн харъяа нийт 25 уурын зуух ажиллаж байна.Айл өрхүүд ердийн галлагаагаар дулаанаа шийддэг.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хүн амын 32.7 хувь нь хүүхэд, 60.2 хувь залуу болон дунд насныхан, 7.1 хувь нь ахмад настнууд эзэлж байна.Нийт хүн амын 74,5 хувь сумын төвд амьдардаг. Суманд төрийн болон нийгмийн үйлчилгээний томоохон байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг, баруун чиглэлийн төв замын дагуу оршдог зэрэг нь хүн амын төвлөрлийг нэмэгдүүлдэг, харьцангуй хотожсон сум юм.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Ерөнхий боловсролын 12 жилийн 1-р сургууль


• Дархан-Уул багийн нутагт байршилтай• 1940 онд байгуулагдсан.• Хичээлийн 3 байртай.• 640 хүүхдийн суудалтай 3 давхар барилга нь 2013 онд ашиглалтанд орсон• 1012 хүүхэд суралцаж, 62 багш, 41 ажиллагчидтай.• Дотуур байрандаа 80 хүүхэдтэй.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв


Дархан-Уул багийн нутагт байршилтай. 1981 онд баригдсан. 160 хүүхдийн суудалтай.2010 онд шинээр байгуулагдсан.4 мэргэжлээр 68 хүүхэд суралцаж, 8 багш ажиллаж байна.

Эрүүл мэнд


Суманд 120 ортой Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв 2, хувийн эмнэлэг 3, эмийн сан 6 үйл ажиллагаа явуулж, их эмч 23, эмнэлгийн дунд мэргэжлийн ажилтан 45, инженер 1 ажиллаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төв


Дархан-Уул багийн нутагт байршилтай.Эмнэлгийн 4 байртай, 2 хэсэгт үйл ажиллагаа явуулдаг.2012 онд ашиглалтанд орсон.2002 онд байгуулагдсан.3 их эмч, 3 бага эмч,2 сувилагчтай.

Соёлын төв


Дархан-Уул багийн 1-р хороонд байршилтай.1963 онд ашиглалтанд орсон.250 хүний суудалтай.10 ажиллагчидтай

Ажиллах хүч салбараар


Төсөвт байгууллагууд 674 ажиллагсадтай.

Хот байгуулалт газрын харилцаа


Тосонцэнгэл сумын төв нь Засаг захиргаа, ахуй үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл давамгайлсан суурин юм.Сумыг 2011-2019 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг Мерси кор ОУБ-ын оролцоотойгоор боловсруулж, сумын төвийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зураглалыг орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулан мөрдөн ажиллаж байна.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 3 га –гаар нэмэгдсэн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Орон сууц, олон нийтийнбүс 1100 гаҮйлдвэрлэлийн бүс 400 гаНогоон байгууламжийн бүс 200 гаЗуслангийн бүс 100 га2012 оны байдлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 4.69 га газрыг 67 иргэнд өмчлүүлж, 423 иргэн, ААН 4.3 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 2 ААН-д 1 га газрыг аялал жуулчлалын зориу-лалтаар, 47 өрхөд 450 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Дархан-Уул багийн нутагт байршилтай.1965 онд ашиглалтанд орсон, 47 ажиллагчидтайИнженерийн шугам сүлжээнд холбогдоогүй.

Нисэх онгоцны буудал


Улаантолгой багт байршилтайБарилга нь 1993 онд ашиглалтанд орсон.21 ажиллагчидтай.

Сумын сор бүтээгдэхүүн


Мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх материал элбэг, мужааны ур чадвар өндөр байдгаас тус сумын урчуудын хийсэн Монгол гэр, сийлбэртэй гэр зах зээлийн эрэлт шаардлагыг бүрэн хангаж, аймаг улсын чанартай үзэсгэлэн худалдаанд оролцож, тогтмол тэргүүн байранд шалгардаг.

Сумын онцлог


Тосонцэнгэл сум нь Завхан аймгийн хамгийн хүйтэн газар бөгөөд зэрлэг нэрс жимсний нөөц ихтэй. Зэрлэг нэрс жимс нь А аминдэмээр баялаг учир нүдэнд их сайн, хараа сайжруулах увдистай. Монгол улсад хуучинд тооцогдох том модны үйлдвэртэй. 1990-ээд оны хувьчлалын үеэр үйлдвэр зогссон боловч хуучин суурь нь байдаг учир дахин эхлүүлэх боломжтой.