ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Сонгино сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Цэцэн сартуул вангийн хошуу. Баян айраг, Айраг нуур, Шар нуруу, Тариат, Бор-Өндөр гэсэн 5 багийн нийт 427 өрхтэй, 1549 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхнээсээ 19-д, газар нутгийн хэмжээгээр 17-д ордог. 


Далайн түвшнээс дээш 1600-2400 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны хойд хэсэг тэгш өндөрлөг мужид, геоморфологийн хувьд Говь хангай хосолсон Их нууруудын сав газарт багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий өндөр уулын нугын бор саарал хөрстэй, буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 248953 га

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 64323 толгой малтайгаас 31 тэмээ, 3586 адуу, 2556 үхэр, 34210 хонь, 23940 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 8.5 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 13.2 хувь болж байна. 244 малчин өрх, 113 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 83,6 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатараас, Увс, Баян-Өлгий, Ховд чиглэлийн хот хоорондын зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо орон нутгийн шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худагтай. Эдгээр худгууд ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж байхгүй учир шууд насосоор татаж шугам хоолойгоор дамжуулан нийт айл өрх, байгууллагууд усаа авч байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хүн амын 57.8 хувь нь залуу болон дунд насныхан, 32.3 хувь нь хүүхэд, 9.9 хувь нь хөгшид байна. Тус сумын нийт хүн амын 40.3 хувь нь сумын төвд амьдардаг, Ажлын байр хомс мөн зуд болж малчин өрхүүд малгүй болсон учир хүн амын шилжилт хөдөлгөөн их байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 12 бүлэгт 321 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 19 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 65 гэр цэцэрлэгт 30 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 57.3 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Бор-Өндөр багт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 65 хүүхэд хүмүүжиж байна11 багш, ажиллагчидтай1982 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, их засвар хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай. Одоо 6 гэр цэцэрлэг ажиллаж байна.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Бор-Өндөр багт байршилтай 8 ортой 2 эмч, 5 сувилагч нийт 25 ажиллагчидтай 1982 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж, амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төв Бор-Өндөр багт байршилтай 250 хүний суудалтай 5 ажиллагчидтай 1982 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Тус барилга тааз нь нурж засвар хийсэн боловч дан нуруу нь хугарах өндөр магадлалтай. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 225 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Тус сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг сумынхаа иргэдийн оролцоонд түшиглэн боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 34 гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 120 га үйлдвэрлэлийн бүс 100 га ногоон байгууламж 5 га хөдөө аж ахуйн бүс 61 га зуслангийн бүс 18 га 2012 оны байдлаар 106 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11 га газар өмчилж, 126 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 108.4 га газар, 8 иргэн, 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 87.8 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Ногоон алт Сум хөгжүүлэх сан

Сумын хөгжлийн зорилт


Сонгино сум нь ажлын байр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна Үүнд: Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Сумын 90 жилийн ойгоос өмнө соёл амралтын парк бий болгох баяр наадмын талбайг шинээр барих. Бор-Өндөр багийн гудамжны хаяг, хашааны хаалгыг нэгэн хэв загварт оруулж тохижуулах. Сумын нэгдсэн нэг тэжээлийн фондтой болох.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.618571000
Эрүүл мэнд: 0.721518333
Эдийн засаг: 0.353272857
Бусад: 0.658600000
Дэд бүтэц: 0.068033333
Байгаль орчин: 0.833335000


Завхан аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1035 км, Аймгийн төвөөс 259 км зайд байрладаг.Завхан аймгийн Баянхайрхан, Түдэвтэй, Цэцэн уул, Сантмаргаз, Увс аймгийн Зүүнхангай сумтай хиллэдэг.


Хуурайдуу, сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -35С7 дугаар сарын дундаж температур +30 Сжилийн дундаж салхины хурд 10-18 м/сжилийн хур тунадасны нийлбэр 200-300 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 952.0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 830.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 122.0 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 952.0 сая төгрөг байна. Нийт зардлын 67.5 хувь нь цалин, 6,1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4.8 хувийг урсгал шилжүүлэг, 21.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 856.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж , аймагт 2.8 сая, орон нутагт 1.8 сая нийт 4.6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 19.8 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 36.3 хувьд нь төмс, хүнсний ногоо, 18.2 хувьд нь улаанбуудай, 45.5 хувь нь бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 7.2 га талбайд төмс, 3.6 га талбайд хүнсний ногоо, 9 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 48.5 тонн төмс, 14.5 тонн хүнсний ногоо, 52.5 тонн тэжээлийн ургамал хураан авсан. 

Цахилгаан хангамж


Сум нь төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. 

Хүн ам өрхийн тоо


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульБор-Өндөр багт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 321 хүүхэд суралцаж байна42 багш, ажиллагчидтай1982 онд ашиглалтанд орсон, балкаар барьж шавардсан, бага оврын зуухан халаалттай.

Эрүүл мэнд


Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 30 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 361, осол гэмтэл 3, халдварт өвчлөлийн 6 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1982 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахааргүй болсон байна.. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг тул шинээр барих  шаардлагатай. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 28 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, оёдлын 1, нийтийн халуун усны 2 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буääийн 2 сүм байна. Эдгээр хийдэд нийт 6 лам хуврага ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 42 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг дарын тамгын газар


ЗДТГ-ын барилга Бор-Өндөр багт байршилтай 35 ажиллагчидтай 1982 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Бага оврын зуухан халаалттай. Их засвар хийх шаардлагатай.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Буган хөшөө Байгуулагдсан он: НТӨ 2000-1000 жил Хөшөө, дурсгалын намтар: Хүрэл төмөр зэвсгийн түрүү үе.

Сумын онцлог


Сонгино сум нь Увс, Ховд, Баян-Өлгий чиглэлийн төв зам дайран өнгөрдөг, Улсын нөөцийн газартай, төвийн эрчим хүч, өндөр хурдны шилэн кабельд холбогдсон, мобикомоос бусад үүрэн телефоны сүлжээ орж ирсэн дэд бүтэц боломжийн хөгжсөн сум юм. Иймээс дэд бүтэц, байгалийн баялаг, мал аж ахуйдаа түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх илүү боломжтой.