ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Сантмаргац сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Хантайшир уулын аймгийн Цэцэн сартуул хошуу. Сантмаргац сум нь 1924 онд Бадрах, Холбоо, Тэгш, Ширээ гэсэн 4 жижиг сумыг нэгтгэж, нутгийн баруун зах болох Бор хирын их элсний ар хаяа, “Талингар”-ын их өтөгт хөдөлмөрчид анхны их хурал хийж, Сант, Маргац гэсэн нутгийнхаа хоёр уулын нэрийг холбон Сантмаргац гэж нэрлэж, 878 өрх, 3614 хүн ам, 99 мянган толгой малтай, 600 мянга гаруй га нутаг дэвсгэртэй, нэг баг нь 150-аас доошгүй өрхтэй, 5–аас доошгүй арван буюу хорин байхаар тогтоож байгуулагдсан Завхан аймгийн анхны сумдын нэг юм.  Баян-Улаан, Баяннуур, Баяндавс, Холбоо гэсэн 4 багийн нийт 425 өрхөд 1623 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас 17-д, газар нутгийн хэмжээгээр 20-д ордог.


Далайн түвшнээс дээш 1570 м өргөгдсөн. Хангай нурууны баруун хойд төгсгөл, Ханхөхий нурууны зүүн урд өвөр бэлийн уулзвар хэсэг, говь, хээр хосолсон, Монгол орны их нууруудын хотгорын бүсэд багтдаг. Сумын нутагт 2100 м хүртэл өндөр Ихмаргац, Шивээт болон талын бэсрэг нам уул, толгод элбэгтэй. Уул хээрийн хэв шинжит бэлчээрийн долгиолог тал зонхилох хэсгийг эзэлнэ. Нутгийн өмнө хэсгээр цөлөрхөг, хээржүү, цөлийн бэлчээртэй бөгөөд сумын өмнөд хилийн дагууд Áр хоèрын элсэн манхан, 22 км өргөн, 70 км урт үргэлжилдэг.  Нийт нутаг дэвсгэр нь 240-өөд мянган га талбай эзлэх боловч 30-аад мянган га талбайг элсэн манхан, 10 гаруй мянган га талбайг нуур голын сав газар эзэлдэг. Нутгийн урд хилээр Бор хирын элс 70 км сунаж тогтсон, араараа Баяннуур хэмээх 80м гүн, цэнгэг устай, нуурлуугаа түрж тогтсон 9 хошуу, булан тохойтой, байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг юм.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Хад асга бүхий уул нуруудын хормой бэлд хайрга чулуу бүхий цайвар хөрстэй. Хөрс нь говийн бор хөрсний бүсэд багтана. Нам хотгор, хатсан нуур тойрмын орчим хужирлаг, тоосорхог, цайвар хөрс нэлээд их талбайг эзэлнэ. 


Нийт газар нутгийн хэмжээ 239183 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 119435 толгой малтайгаас 749 тэмээ, 5043 адуу, 2837 үхэр, 63455 хонь, 47351 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3661 толгой мал тоологдсон нь нийт малын 3 хувь болж байна. 235 малчин өрх, 135 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 85 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Улаанбаатар хот болон аймгийн төвөөс алслагдсан. Зам харилцаа муу, хот хооронд шороон замаар холбогддог. Багууд шороон замаар холбогддог. 

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худагтай. Цэвэр усны хангамж муу.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 64,6 хувь нь залуу болон дунд насныхан, 34,9 хувь нь хүүхэд, 0,5 хувь нь ахмадууд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль Холбоо багийн нутагт байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 387 хүүхэд суралцаж байна. 49 багш, ажиллагчидтай 1986 онд ашиглалтанд орсон, 2 хичээлийн байртай.Инженерийн бие даасан халаалттай, мөн нам даралтын зуухтай. 2010 онд 80 хүүхдийн дотуур байр, ахмадын байр, 100 хүүхдийн цайны газар их засварт орсон.

Эрүүл мэнд


Суманд 9 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 44 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 643, осол гэмтэл 32 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 17 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 125 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сантмаргац сум нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй үүрэг давамгайлсан сум юм.Сумын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Гэр хорооллын газар 24,3 гаСумын төвийн барилга, байгууламжийн талбай 1,44 гаҮйлдвэрлэлийн бүс 10 гаАмралт, аялал жуулчлалын бүс 20 гаХөдөө аж ахуйн бүс 1000 гаЗуслангийн бүс 500 га2012 байдлаар 210 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 14,5 га газар өмчилж, 6 байгууллага төрийн үйлчилгээний зориулалтаар 2,6 га газар, 87 иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 8,3 га газар, 11 иргэн худалдаа үйлчилгээний зориулалтаар 0,14 га газар, 105 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 81 га газар, 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 38 га газар, 2 иргэн газар тариалангийн зориулалтаар 15 га газар, 9 иргэн хадлангийн зориулалтаар 99 га газрыг тус тус эзэмшиж байна

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Холбоо багийн нутагт байршилтай 25 албан хаагчидтай 1985 онд ашиглалтанд орсон, модон хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын зуухар халдаг. 2008 онд урсгал засвар хийгдсэн.

Сумын сор бүтээгдэхүүн


Ингэний айраг, ямааны сүүгээр хийсэн “Сартуулын сармигар” цагаан ааруул, “Дэвтээр нуур”-ын иоджуулсан давс, “Алтайн сугас” загасны лаазалсан мах.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Нутгийн иргэд, олон нийтийн оюун ухаан, бүтээлч санаачлагыг дэмжин, өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засаг, нийгмийг хөгжүүлж, байгалийн баялгийг үр өгөөжтэй ашигласан, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлж, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэн Сантмаргац нутгаа хөгжүүлэх” зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүллээ.   Хүн ам, өрх гэр бүлийн амьжиргааг дээшлүүлж, ажлын байр нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах. Сум орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүтцийг бий болгох, хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангах, төр хувийн хэвшлийн харилцааг шинэ шатанд гарган, бизнесийн байгууллагатай хамтран ажиллаж, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх Тогтвор суурьшил-Бүтээн байгуулалт. Эдийн засгийн хөгжлийг хангах тогтвортой өсөлтийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг сааруулж, орон нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх Чанартай үйлчилгээ-Нийгмийн баталгаа. Нийгмийн салбарын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг шинэ шатанд гаргахын зэрэгцээ, дэвшилтэт технологи бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгон хөгжүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах Сайн засаглал-Иргэний оролцоо. Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүнд сурталгүй болгож, хариуцлага хяналтыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж, ард иргэдээ төрөлх нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх Аюулгүй орчин-Тогтвортой хөгжил. Иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрхзүйн сургалт сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлж, байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг сааруулах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.564699000
Эрүүл мэнд: 0.629725000
Эдийн засаг: 0.346210000
Бусад: 0.557165000
Дэд бүтэц: 0.309516666
Байгаль орчин: 0.666665000


Завхан аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1055 км Аймгийн төвөөс 300 км зайд байрладаг.Завхан аймгийн Цэцэн-Уул, Завханмандал, Ургамал, Сонгино, Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумдтай хиллэдэг.


Гандуу, халуун зунтай, урт намартай, өвөл нь хүйтэн. Жилийн дундаж температур 300С, хавар, намартаа дулааны хэлбэлзэл +250С байдаг.1 дүгээр сарын дундаж температур -32С7 дугаар сарын дундаж температур +30СЖилийн дундаж салхины хурд 5-10 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 90-110 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1065,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 968,9 сая төгрөг, сумын өөрийн орлого 96,2 сая төгрөг байна.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1058,2 сая төгрөг байна. Нийт зардлын 62,4 хувь нь цалин, 6,7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4 хувийг урсгал шилжүүлэг, 26,9 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 9 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. “Монгол хан” хоршоо давс олборлолт, иоджуулсан давсны үйлдвэрлэл эрхэлж, Баяннуур нь “Алтайн сугас” загас элбэгтэй тул олборлолт хийн боловсруулж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 43 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 12,8 хувьд нь төмс, хүнсний ногоо, 81,2 хувьд нь тэжээлийн ургамал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 2 га талбайд төмс, 2,7 га талбайд хүнсний ногоо, 25 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 25 тонн төмс, 32 тонн хүнсний ногоо, 130 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь “Алтай-Улиастай” эрчим хүчний сүлжээнээс цахилгааны эх үүсвэрээ авдаг. 15/04 кВт-ын цахилгаан дамжуулах шугàмаар холбогдсон.  

Дулаан хангамж


Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг зэрэгт бүгд 8 нам даралтын зуух ажиллаж байна.  

Шилжилт хөдөлгөөн


Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 16 бүлэгт 387 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 11 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 3 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгт 119, зуны гэр цэцэрлэгт 68 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 80,2 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Холбоо багийн нутагт байршилтай 100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 119 хүүхэд хүмүүжиж байна 17 багш, ажиллагчидтай 2010 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилгатай. Нам даралтын зуухаар халдаг.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Холбоо багийн нутагт байршилтай 9 ортой 2 эмч, 4 сувилагч нийт 23 ажиллагчидтай 2005 онд их засварт орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын зуухаар халдаг.

Соёлын төв


Холбоо багийн нутагт байршилтай200 хүний суудалтай5 ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон, блокон хийцтэй, зориулалтын барилга. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 26 иргэн, бүртгэлгүй ажилгүйчүүд 159 байна. Нийт ажилгүй иргэдийн 62,2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 23,1 хувийг дээд, 30,8 хувийг тусгай дунд, 11,5 хувийг техник мэргэжлийн, 7,7 хувийг бүрэн дунд, 15,4 хувийг бүрэн бус дунд, 11,5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Цагдаагийн байр” баригдаж, 100 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтанд орлоо.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНогоон алт төсөлКиритас төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Урхайтын дөрөлжийн хүндэтгэлийн өндөрлөг Байгуулагдсан он: 1971 он Хөшөө, дурсгалын намтар: Аян замд сайн явахын ерөөлийг бэлэгшээж, ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан, нэгдлийн гишүүдийн хөдөлмөр зүтгэлээр 180 см өндөр, 80 см өргөн, 120 см урт “Хадаг барьсан эмэгтэй” баримал баригдсан. Хөшөө дурсгалын нэр: Таван хошуу малын баримал, Бүрээтэй хүүхдийн баримал Байгуулагдсан он: 1976 он Хөшөө, дурсгалын намтар: Сумын “Баясгалант амьдрал” нэгдэл байгуулагдсаны түүхт 20 жилийн ойд зориулж бүтээсэн.

Сумын онцлог


Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд сонирхол татахуйц байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, малчдын амьдрал ахуй уламжилж ирсэн зан заншил нь ч бусад нутгийнханаас онцлогтой, бүхэлдээ халхажсан, “Сартуул” нутаг юм. “Алтайн сугас” загас элбэгтэй, загасны аж ахуй хөгжүүлэх бүрэн боломжтой. Агь таана, хөмүүл хазаар, хялгана, ерхөг зэрэг амтлаг бутлаг ургамал ихтэй, нутгийн 30 гаруй хувьд нь үхэр, ямаан харгана ургадаг тал хээрийн бүсэд оршдог нутаг юм. Зуун жилийн нөөцтэй “Алтан Дэвтээр” хэмээх “Дэвтээр нуур”-ын давсыг 50 гаруй жил олборлон, иоджуулсан давс үйлдвэрлэж аймаг орон нутгийн хэрэгцээг бүрэн хангаж байна.