Далайн түвшнээс дээш 2200 метрийн өндөрт өргөгдсөн газар нутагт байрладаг. Өндөр уулын бүсэд оршдог.Энэ нутгийн гол онцлог зүйл нь хангай нурууны ноён оргил дархан цаазтай Отгонтэнгэр уул, алдарт Завхан гол эндээс эх авдаг. Нутгийн хүн ам нь халх, бусад ястан цөөн тооны төлөөлөлтэй. Байгалийн үзэсгэлэнт дархан цаазат төрийн тахилгатай Отгонтэнгэр уулын өвөрт оршдог. Газар хөдлөлийн эрчим 7 балл
Малын бүтэц Сумын хэмжээнд 134800 толгой малтайгаас тэмээ-245, адуу-7952, үхэр-7293, хонь-70238, ямаа-49072 байна.
Сумын нутаг дэвсгэрт төвлөрсөн замын сүлжээнээс хол аймаг, сум, багуудын хооронд шороон замаар холбогддог, өндөр уулын бүс, газар зүйн онцлогоос шалтгаалан зам харилцаа муу.
Сумын төвд цэвэр усны гүний худаг 1 байдаг боловч усны эх үүсвэрийг гадаргын уснаас авсан тул ус нь шавхагдсан ба Буянт голын усаар айл өрх албан байгууллага зөөвөрлөж хэрэглэдэг. Энэ ус нь хатуулаг өндөртэй, төмөр болон бусад химийн элементүүдийн агууламжтай тул ундны усанд тохиромжгүй.
Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2012 онд нийт 68 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 694, осол гэмтэл 10 осол гэмтлээс нас баралт-2, халдварт өвчлөл гараагүй байна.
Тус соёлын төв нь 5 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Соёлын үйлчилгээг үзвэр үйлчилгээ, номын сан, ОНС танхим зэргээр үйлчилгээ явуулдаг.Номын сан нь 20 хүний суудалтай. Жилдээ 650-660 хүнд 8500-8700 ном хэвлэлээр үйлчилж байна.
Отгон сумын төв нь хүн ам олонтой. ХАА-н үйлдвэрлэл давамгайлсан сум юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс нь хүн амын өсөлт, газар өмчлөх асуудлаас шалтгаалан сүүлийн 3 жилийн хугацаанд 20 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал: Хувийн орон сууц, нийтийн эзэмшил 150 гаҮйлдвэрлэлийн бүс 30 гаХАА-н бүс 30 гаЗуслангийн бүс 300 га
Тус сум нь Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох зорилт тавин ажиллаж байна.Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох нөхцлийг бүрдүүлэхАжлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, хүн амын суурьшлыг нэмэгдүүлнэ.
Боловсрол: | 0.605199000 |
Эрүүл мэнд: | 0.629725000 |
Эдийн засаг: | 0.307997142 |
Бусад: | 0.757165000 |
Дэд бүтэц: | 0.285716666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Өндөр уулын бүсэд оршдог. Говь хангай хосолсон сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1-р сарын дундаж температур-37 0С 7-р сарын дундаж температур + 14.4жилийн дундаж салхины хурд-9м/сжилийн хур тундасны хэмжээ- 440 ммӨвөлдөө 42-50 0С хүртэл хүйтэрдэг.
Орон нутгийн төсөвОрон нутгийн төсвийн нийт орлого нь 58,9 сая төгрөг, улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 175,5 сая төгрөг, орон нутгийн нийт төгрөгийн төсвийн зардал нь 23.4 сая төгрөг байна.Нийт зардлын 76,5 хувь цалин, 10,9 %, нийгмийн даатгалын шимтгэл, 5,2 %-г урсгал шилжүүлэг, 7,4%-г нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд мал аж ахуйн 3.2 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулж, 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 632,8 мянган төгрөгийн татварын орлого оруулж, улсад 1,4 сая төгрөг, орон нутагт 104,8 сая төгрөг, нийт 105,4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд 30 га-д малын тэжээлийн ургамал 3 га-д төмс хүнсний ногоо, 4 га-д чацаргана тариалдаг.
Сумын төв нь Говь-Алтайн Тайширын усан цахилгаан станцад 2012 онд холбогдсон.
Сумын төвд төсөвт албан газар болон арилжааны банкны салбарууд нам даралтын уурын зуухнууд ажиллуулдаг.
Ерөнхий боловсролын 9-н жилийн сургуулийн 12 бүлэгт 388 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын сургалтанд бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100%, суурь боловсролын хамран сургалт 100%-д хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100%-тай байна.Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн үндсэн бүлэгт 102 хүүхэд нүүдлийн бүлэгт 81 хүүхэд хамрагдаж сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 46 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 65 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15 хувийг дээд, 7 хувийг тусгай дунд, 15 хувийг мэргэжлийн дунд боловсрол 13 хувийг бүрэн дунд, 26 хувийг бүрэн бус дунд 31 хувийг бага боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 9-н жилийн сургуулийн хичээлийн байр, хүний эмнэлэг, Засаг даргын тамгын газрын байр, хүүхдийн цэцэрлэг, цагдаагийн кабон зэрэг барилга байгууламжууд баригдсан.Үүнээс сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байрын барилга баригдаж дуусаагүй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлНогоон алт хөтөлбөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлДЗМОУБ-ын төсөл