ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Нөмрөг сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Цогтоо вангийн хошуу. Баянзүрх, Дархан уул, Нуур, Хайрхан, Хөдрөг гэсэн 5 багийн нийт 554 өрхөд 1822 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхнээсээ 13-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог хүн амын нягтрал ихтэй сум юм.


Далайн түвшнээс дээш 1812 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 2-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 327749 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 72,135 толгой малтайгаас 26 тэмээ, 6683 адуу, 4072 үхэр, 41659 хонь, 19695 ямаа байна.Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал одоогоор тоологдоогүй байна. 315 малчин өрх, 142 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 84,2 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр баруун чиглэлд Баян-Өлгий, Ховд, Увс аймгууд, Завхан аймгийн Түдэвтэй, Сантмаргац, Сонгино, Цэцэн Уул сумдтай, хойд чиглэлд Завхан аймгийн Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан сумдтай, зүүн чиглэлд Улаанбаатар хот чиглэсэн, урд чиглэлд Завхан аймгийн төв Улиастай хотыг чиглэсэн замын уулзвар болдог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худагтай, төвийн худагт ус зөөлрүүлэх төхөөрөмжийг суурилуулсан боловч одоогоор ашиглах боломжгүй байна. Сумын төвтэй ойролцоо булаг, рашаан ус ихтэй.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 53 хувь нь залуу болон дунд насныхан, 33 хувь нь хүүхэд, 14 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууц голлож байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр амины орон сууц олноор баригдаж байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 16 бүлэгт 385 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 16 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 92, гэр цэцэрлэгт 25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 86 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Хөдрөг багийн төвд байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 92 хүүхэд хүмүүжиж байна14 багш, ажиллагчидтай1976 онд ашиглалтанд бүрэн дунд сургуулийн барилгаар ашиглагдаж байгаад 2004 оноос хүүхдийн цэцэрлэг хэлбэрээр ашиглаж эхэлсэн. Зориулалтын бус барилга.Нам даралтын зуухаар халдаг. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвХөдрөг багийн төвд байршилтай8 ортой2 их эмч, 4 сувилагч нийт 24 ажиллагчидтай2008 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. 

Соёлын төв


Соёлын төвХөдрөг багийн төвд байршилтай200 хүний суудалтай5 ажиллагчидтай1972 онд ашиглалтанд орсон, дүнзэн хийцтэй, зориулалтын барилга. Тус барилга нь одоогоор үйл ажиллагаа явуулахад нэн хүндрэлтэй болоод байна. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 128 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Нөмрөг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.Сумын төвийн суурьшлын бүс сүүлийн 4 жилийн хугацаанд 6 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Орон сууц, олон нийтийн бүс 2 гаНогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2 гаХөдөө аж ахуйн бүс 10 гаЗуслангийн бүс 100 га2012 оны байдлаар 147 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 19,75 га газар өмчилж, 176 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 25,68 га газар, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 78 иргэн 7,02 га, газар тариалангийн зориулалтаар 298 га газар, 2 иргэн, аж ахуйн нэгж амрагт аялал жуулчлалын зориулалтаар 0,37 га газрыг тус тус эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаХөдрөг багийн төвд байршилтай32 ажиллагчидтай1992 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхНөмрөг сум нь мал аж ахуйн түшиглэн хөгжүүлсэн цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан газар тариалан эрхлэхэд тохиромжтой биш бүс нутаг юм. Цаашид зам харилцааг түшиглэсэн үйлчилгээг өргөн ашиглах нь манай сумын онцлог давуу тал юм.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.690197000
Эрүүл мэнд: 0.815401666
Эдийн засаг: 0.395237142
Бусад: 0.638695000
Дэд бүтэц: 0.285716666
Байгаль орчин: 0.666665000


Завхан аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 970 км, Аймгийн төвөөс 152 км зайд байрладаг.Завхан аймгийн Түдэвтэй, Баянхайрхан, Тэлмэн, Яруу, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -29.1 С7 дугаар сарын дундаж температур +12.8 СЖилийн дундаж салхины хурд 2 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 145.9 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 990.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 902.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 88.3 сая төгрөг байна.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 990.3 сая төгрөг байна. Нийт зардлын 64.7 хувь нь цалин, 7.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6.6 хувийг урсгал шилжүүлэг, 21.5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 54 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1.4 сая, орон нутагт 1 сая нийт 2.4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 3 га талбайд төмс, 2,5 га талбайд хүнсний ногоо, 90 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 25 тонн төмс, 24,5 тонн хүнсний ногоо, 202 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.  

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харъяа нийт 7 нам даралтын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хотоос алслагдсан, үйлдвэржилт муу хөгжсөн, ажлын байр бага учир шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульХөдрөг багийн төвд байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 385 хүүхэд суралцаж байна50 багш, ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон, 320 хүүхдийн хичээлийн шинэ байртай

Эрүүл мэнд


Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 15 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 510, халдварт өвчлөлийн 11 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1972 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн дүнзэн барилга нь ашиглалтын шаардлага бүрэн хангаж чадахгүй байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явуулахад нэн хүндрэлтэй болоод байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 12 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 8 цэг, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг байдаг боловч үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байна. 

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддын шашны 1 хийд байна. Энэ хийдэд 3 лам хуврага ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 13 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 63 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 30,7 хувийг дээд, 15,3 хувийг тусгай дунд, 23 хувийг бүрэн дунд, 31 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2012 онд 320 хүүхдийн хичээлийн байр 1,29 тэр бум, 75 хүүхдийн дотуур байрны их засвар 40 сая, Халуун усны их засвар 40 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНогоон алт төсөл гэх мэт