Далайн түвшнээс дээш 1924-3128 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн уулсын мужид, геоморфологийн хувьд Идэр Тэсийн уулархаг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул, даваа бүхий мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 377598 га.
Сумын хэмжээнд 163801 толгой малтайгаас тэмээ 61, адуу 9594, үхэр 17404, хонь 91487, ямаа 45255 байна.Сумын нийт 1,6 мянга буюу 1,0 хувь нь цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал байна. 1053 малчин өрх, 221 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 80,6 хувийг эзэлж байна.
Сумын нутаг дэвсгэр дээгүүр Улаанбаатар хотыг баруун аймгуудтай холбосон улсын чанартай 80 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худаг, 25 м3 багтаамжтай 2 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж байгаа боловч 1 усан сан ашиглалтаас гарсан, 845 айл өрх 2 ус түгээх байрнаас усаа авч байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд амины орон сууц, гэр сууцанд амьдардаг. 1000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд баригдсан 8 айлын орон сууц 2007 онд баригдсан,
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 41 бүлэгт 1237 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 47 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 70 багш хамрагдаж байна.
Их-Уул сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2007 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 50 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 120 гаүйлдвэрлэлийн бүс 10 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 50 гахөдөө аж ахуйн бүс 3000 газуслангийн бүс 500 га2012 оны байдлаар 182 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 14 га газар өмчилж, 250 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 125,0 га, 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 10,5 га, 29 иргэн аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 9,8 га газар тус тус эзэмшиж байна.
Тарвагатайн нурууны уулархаг ойн бүсэд байдаг. Өвөлдөө маш хүйтэрч цас их унадаг. Жимс жимсгэний ихээхэн нөөцтэй. Хүн ам ихтэй. Мянганы замын хэвтээ тэнхлэгийн дагуу байрлалтай тул зам харилцааны давуу тал нь тус сумын хөгжил дэвшилд ихээхэн гол онцлог болдог юм.
Боловсрол: | 0.538258000 |
Эрүүл мэнд: | 0.631698333 |
Эдийн засаг: | 0.264125714 |
Бусад: | 0.551750000 |
Дэд бүтэц: | 0.277783333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Зундаа хуурайдуу сэрүүн, өвөлдөө маш их хүйтэрдэг.1 дүгээр сарын дундаж температур -41 С7 дугаар сарын дундаж температур +32 Сжилийн дундаж салхины хурд 8-10 м/сжилийн хур тунадасны дундаж 198 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1 780,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1 560,9 сая төгрөг, сумын өөрийн орлого 219.2 сая төгрөгөөс бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1 743,5 сая төгрөг байна. Нийт зардлын 67,7 хувь нь цалин, 7,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 24,8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 52 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 1,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 3,3 сая, төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 600-800 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрүүд бий болсоор байна
Сумын хэмжээнд нийт 12 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 75,0 хувьд нь төмс, хүнсний ногоо, 25,0 хувьд бусад бүтээгдэхүүн тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 8,0 га талбайд төмс, 1,0 га талбайд хүнсний ногоо, 3,0 га талбайд тэжээлийн ургамал тариалж 35,0 тонн төмс, 4,7 тонн хүнсний ногоо, 25,0 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Сум нь төвлөрсөн эрчим хүчний системд Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас холбогдсон .
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй бөгөөд 12-жилийн сургуульд, ЗДТГ, Цэцэрлэг, Хүн эмнэлэг зэрэг газруудад 9 нам даралтын зуух ажилладаг.
Суманд 15 ортой эмнэлэг үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 19 тусгай мэргэжлийн ажилтантай ажиллаж байна.Хувийн хэвшлийн 1 эмийн сантай.2012 онд нийт 127 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн болон эхийн эндэгдэл 1 байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1933, осол гэмтэл 6, халдварт өвчлөлийн 19 тохиолдол гарсан байна.
Соёлын төв нь 200 хүний суудалтай 1971 онд ашиглалтанд орсон. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 38 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 , үсчин гоо сайхны 3, гутал засварын 2, оёдлын цех 2 тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 93 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 9,6 хувийг дээд, 31,3 хувийг тусгай дунд, 36,6 хувийг бүрэн дунд, 17,2 хувийг бүрэн бус дунд, 5,3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНогоон алт хөтөлбөрДэлхийн зөн ОУБ-ын хөтөлбөр
Тус сум нь “Дэд бүтэц хөгжсөн байгаль байгалийн зохистой удирдлагатай, өндөр ашиг шим бүхий мал аж ахуйтай, бизнесийн орчин иргэдийн амьжиргаа жигд дээшилсэн сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Авто зам дагасан бизнесийн орчин бүрдүүлэх, нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгохАжлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах