ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Идэр сум нь Улсын бага хурлын шийдвэрээр Хантайшир уулын Нөмрөн хошууны Дархан-уулд анх байгуулагдсан. Идэр, Цэцэрлэг сумыг Цэцэрлэг мандалын аймгийн Шажинбат уулын хошууны Туна гэдэг газар Чандмань сумыг байгуулсан юм. Эдгээр сумдыг 1931 оны 3 дугаар сард нэгтгэн Идэр цэцэрлэг нэртэйгээр байгуулсан.Одоо Дархан-уул, Загастай, Мануустай Цэцэрлэг гэсэн 4 багийн 702 өрхөд 2476 хүн амьдарч байна. 


Тус сум булаг, шанд, нуур тойром 200 гаруй, урсгал гол 6 бий. Далайн түвшнээс 2000-3500 метр өндөрт өргөгдсөн, өндөр уулын бүсэд хамаарагддаг. 


Нийт газар нутгийн хэмжээ 370805 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэц.Сумын хэмжээнд 89058 толгой малтайгаас 23 тэмээ, 6125 адуу, 5073 үхэр, 44518 хонь, 33319 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 1756 нутгийн шилмэл омгийн мал байна. Энэ нь нийт малын 2.0 хувь болж байна. 595 малтай өрх байгаагаас 436 нь малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 84.7 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Завхан Улиастай чиглэлийн улсын чанартай 80 км авто зам дайран өнгөрдөг, 2013 оны 04-р сараас эхлэн сайжруулсан буюу хатуу хучилттай авто зам тавигдана. Уг төв замд сумын төвөөс 13-18 км-ийн 3 чиглэлээр энгийн шороон замаар холбогддог. Дархан-уул багийн төв 17 км, Загастай багийн төв 15 км шороон замтай, Мануустай баг төвлөрсөн багийн төвгүй улирлын байдлаар ажилладаг. Цэцэрлэг баг сумын төвдөө байршсан.

Ус хангамж


Сумын төвд гүн өрмийн инженерийн хийцтэй худаг 2 байгаагийн нэг нь 2012 онд ашиглалтанд орсон. Ундны усны болон уурын зуухны усан хангамжийн зориулалттай 1981 онд гаргасан худаг нь тоногдож үгүй болсон. Төвлөрсөн усан хангамжийн систем байхгүй. Хөдөөгийн иргэд зуны улиралд гол, булаг шандын усаар, өвөлдөө цас мөсний усаар хэрэгцээгээ хангадаг.Хөдөөгийн багуудад 2-4 худаг байдаг ч ашиглалт тааруухан, одоогоор зөвхөн 3 худаг улирлын шинж чанартай ажилладаг. Бусдыг нь засварлах, цооногийг онгойлгох, байр барих шаардлагатай. 

Хүн ам өрхийн тоо


Сумын нийт хүн амын 51.6 хувь нь залуу болон дунд насныхан, 36.8 хувь нь хүүхэд, 7.1 хувь нь ахмадууд байна. Тус сум нь Завхан аймгаас 78 км-ийн зайтай оршдог. Нийт хүн амын 21.5 хувь нь сумын төвд амьдардаг.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд бүрэн дунд сургуулийн ажилчдын 4 айлын орон сууцанд иргэд амьдардаг. Нийтдээ амины орон сууц 102 байгаагаас зөвхөн 2012 онд шинээр 12 сууцыг иргэд барьж ашиглалтанд орууллаа. Бусад нь гэрт амьдардаг.Сумын хэмжээний орон гэргүй 6 өрхөд гэр олгох шаардлагатай. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 414 хүүхэд өдрөөр суралцаж албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 24 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99.8 хувь, суурь боловсролын хамран сургалт 95.5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 30 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 128, гэр цэцэрлэгт 60 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 62 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэгЦэцэрлэг багийн төвд байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 128 хүүхэд хүмүүжиж байна13 багш, ажиллагчидтай1965 онд нэгдлийн хөрөнгөөр анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байсан боловч тухайн барилга нь ашиглах боломжгүй болсон, одоогийн байдлаар сургуулийн хуучин хичээлийн байранд үйл ажиллагаа явуулдаг.2013 онд улсын төсвөөр шинэ барилга болсон.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЦэцэрлэг багийн төвд байршилтай10 ортой2 их эмч, 4 сувилагч, нийт 23 ажиллагчидтай2011 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга

Соёлын төв


Соёлын төвЦэцэрлэг багийн төвд байршилтай200 хүний суудалтай5 ажиллагчидьай1976 онд ашиглалтанд орсон, модон хийцтэй, зориулалтын барилгаМэргэжлийн хяналтаас үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гарсан боловч өөр байргүй тул одоогоор үйл ажиллагааг явуулж байна.Шинээр соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Идэр сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн 2008-2016 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг 2008 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын өсөлт газар эзэмшилтээс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 32.2 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 14.3 гаүйлдвэрлэлийн бүс 32.2 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2.0 гахөдөө аж ахуйн бүс 1112.9 газуслангийн бүс 60.4 га2012 оны байдлаар 147 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 13.5 га газар өмчилж, 176 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 66.5 га газар, 1 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 2.0 га газар, 4 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 236 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


• Малын индексжүүлсэн даатгал төсөл• Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл• “Тогтвортой амьжиргаа – II” төсөл• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд• Ногоон алт хөтөлбөр

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Ялгуусан гэгээнтний гэрэлт хөшөөБайгуулагдсан он: 2005Хөшөө, дурсгалын намтар: Наран мандалын дэнжийн баруун хүрээний шүтээн дуганын буурь дээр Ялгуусан гэгээнтэнийг сэнтийд нь залсаны 90 жилийн ойгоор зориулан бүтээсэн гэрэлт хөшөө юм.

Сумын онцлог


1. Нутгийн хөрс 3, 4-р зэргийн ангилалтай, Хамба, Ялгуусан хутагтын шавийн зүүн ба хойд отог, Баатар бэйсийн хошууны ламын ба их багуудын хагаст нутаглан амьдарч ирсэн түүхэн уламжлалтай.2. Далайн түвшнөөс дээш 3800м өндөрт өргөгдсөн өндөр уулын бүсэд байрладаг эрс тэс уур амьсгалтай, хамгийн хүйтэн нь -52 градус хүрдэг, хүйтрэлийн хугацаа 90 хоног үргэлжилдэг боловч 6, 8-р сард гэнэтийн цочрол хүйтрэл болдог.3. Дэлхийн гадаргын цэвэр усны эх Идрийн гол хангайн нуруунаас эх аван урсдаг.4. Бүхэлдээ онгон төрхөөрөө хадгалагдан үлдсэн байгалийн өвөрмөц байдал, ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл, баялаг өргөн уудам газар нутагт хөдөө аж ахуйд зохицсон байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.5. Уур амьсгал нь эрс тэс мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх нь цаг уурын өөрчлөлтөөс хэт хамааралтай.6. Экосистемийн эмзэг орчинтой, байгалийн нөхөн сэргээх чадвар сул, дэд бүтэц сул хөгжсөн.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.675718000
Эрүүл мэнд: 0.702690000
Эдийн засаг: 0.268938571
Бусад: 0.861465000
Дэд бүтэц: 0.285716666
Байгаль орчин: 0.666665000


Завхан аймгийн баруун хойд хэсэгт оршдог. Улаанбаатар хотоос 1005 км, аймгийн төвөөс 75 км, зүүн талаараа Тэлмэн өмнөд хэсгээрээ Отгон, баруун хэсгээрээ Алдархаан, баруун хойд хэсгээрээ Яруу сумдтай хиллэдэг.


-Зарим өвөл -520 хүртэл хүйтэрдэг -Зуны дундаж температур +250 -Жилийн дундаж салхины хурд 4-8 м/сек-Жилийн хур тунадасны нийлбэр дунджаар 216 мм.


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 1029.1сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 897.9 сая төгрөг байна. Орон нутгийн төсвийн зардал нь 1011.8 сая төгрөг байна. Нийт зардлын 67 хувь нь цалин, 7.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 3.5 хувийг урсгал шилжүүлэг, 22.1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Суманд нийтдээ 15 аж ахуй нэгж, 9 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мал аж ахуйн салбар голлодог. Эдгээр нь хослон 1307.7 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Газар тариалан


Эрс тэс уур амьсгалаас шалтгаалан газар тариалангийн үйлдвэрлэл хөгжих боломж сул ч сүүлийн үед “Цагаан-уулын лүндэн” ХХК , “Жаргалын гол” хоршоод амжилттай байна. Сумын хэмжээгээр 3.8 га талбайд төмс, 3.5 га талбайд хүнсний ногоо, 53.0 га талбайд тэжээлийн ургамал тариалж 39.0 тн төмс, 29.5 хүнсний ногоо, 546.8 тн тэжээлийн ургамал хураан авчээ.

Цахилгаан хангамж


Сум нь одоогоор төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. 2012 оны 10-р сараас өмнө Улаан боомын усан цахилгаан станцаас эрчим хүчээ авдаг байна. Японы буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлэгдсэн 100 квт-ын хүчин чадалтай нөөц дизель станцтай.

Дулаан хангамж


ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа нийт 5 уурын зуухууд ажиллаж байна. 2016 он гэхэд төвлөрсөн нэгдсэн халаалтад бүх албан газрууд шилжинэ.

Шилжилт хөдөлгөөн


Төвийн эрчим хүчний систем болон үндэсний оператор Жи мобайл, Мобикомын сүлжээнд холбогдсон, Улиастай суманд Эдийн засгийн сургууль байрладаг нь тус сумын хүүхдүүд ойр суралцах боломж нээгдэж шилжилт хөдөлгөөн багасаж байна. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


• Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль• Цэцэрлэг багийн төвд байршилтай• 600 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 414 хүүхэд суралцаж байна• 53 багш ажиллагчидтай• 1965, 1984 онуудад ашиглалтанд орсон, модон хийцтэй хуучин барилга 

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж 2 их эмч, 12 тусгай дунд мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 57 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн болоод эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 10, халдварт бус өвчин 236, осол гэмтэл гараагүй болно.

Соёл спорт


1976 онд анх клуб нэртэйгээр ашиглалтанд орсон, 200 хүний суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтаас гарсан боловч, өөр байхгүй тул одоогоор үйл ажиллагааг явуулж байна. Ахуй үйлчилгээний зориулалтын байр одоогоор байхгүй.

Шашин сүм хийд


Дашпилжээлин хийд нь 1990 онд Идэр сумын төв Таван толгойн хэсэгт байгуулагдсан. Байнгын лам 3 байдаг. Төрийн бус байгууллагын статустай, үйл ажиллагааны чиглэл нь будда. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 139 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 58 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 11 хувийг дээд, 16 хувийг тусгай дунд, 57 хувийг бүрэн дунд, 12 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЦэцэрлэг багийн төвд байршилтай30 ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилгаИнженерийн төвлөрсөн хангамжгүй

Сумын сор бүтээгдэхүүн


1. Загастай багийн иргэн Ч.Пүрэвбазар сум хөгжүүлэх сангийн зээлээр тоног төхөөрөмж авч ажлын байр бий болгон гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлж байна.  2. Сүү цагаан идээ Өрөм, ааруул-ыг уламжлалт аргаар мал бүхий иргэд үйлдвэрлэдэг. Аймгийн зах зээлийн 10 орчим хувийг Идэр сумын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтээр хангадаг.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь хөдөө аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж өөрийгөө санхүүжүүлэх, үйлдвэрлэгч сум болох зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд:1. Байгальд ээлтэй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажлын байрыг нэмэгдүүлэх2. Нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг хангаж иргэдийн амьдралын нөхцөл ая тухтай орчныг хангах сумынхаа онгон дагшин байгалийг хамгаалсан аялал жуулчлалын тулгуур хөгжлийн бүс болгон хөгжүүлэх3. Бүрэн дунд сургуулийнхаа материаллаг баазыг бэхжүүлж аймгийн зүүн бүсийн оюуны төв болгон эрдэм боловсрол, эрүүл аж төрөх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр дараагийн урт хугацааны хөтөлбөрийн чиг баримжааг тодорхойлох