ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Ембүүмандал сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошууны 19 сумын нэг байсан, 1942 онд засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар Эрдана уул, Цогт багуудыг Ембүүмандал сумтай нэгтгэн Завхан мандал сум болгосон түүхтэй.Одоо тус сум нь Мандал, Олон булаг, Олон түрүү, Нуга гэсэн 4 багийн нийт 330 өрхөд 1070 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхнээсээ 16-д, газар нутгийн хэмжээгээр 8-д ордог, хүн амын нягтралаар хамгийн бага 0.09хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 1256-3266 м өргөгдсөн. Говь хээрийн талархаг бүсэд оршдог.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 361170 га.

Мал сүрэг


Мал, сүрийн бүтэцСумын хэмжээнд 75710 толгой малтайгаас 76 тэмээ, 1994 адуу, 983 үхэр, 33164 хонь, 39493 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 11.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 15.6 хувь болж байна. 194 малчин өрх, 53 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 74.8 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Мянганы замын хэвтээ тэнхлэгийн зам сумын төвөөс 5-7 км-ийн зайд өнгөрч байна. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Бүх чиглэлд шороон замаар холбогдсон.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүн өрөмийн нэг, цэнэгшүүлэх төхөөрөмж бүхий нэг, энгийн уурхайн хоёр худаг тус тус ажиллаж байна. Сумын төвийн араар Хүнгүй гол урсдаг, айл өрхүүд ихэнхдээ голоос ундны усныхаа хэрэгцээг хангаж байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 80 хувь нь залуу болон дунд насныхан, 12.5 хувь нь хүүхэд, 7.5 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд 35 амины орон сууц, бусад нь гэр сууц байна. 1986-1988 оны хооронд баригдсан 8 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 11 бүлэгт 220 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 25 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 56, хувилбар сургалтанд 25 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын хамралт нь 95,4 хувьд хүрсэн. 

Цэцэрлэг


Нуга багт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай. 9 орон тоотой1977 онд ашиглалтанд орсон модон барилга, зориулалтын, ашиглалтанд орсон цагаасаа эхлэн 36 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.Барилгын хана дороосоо 8-10 үеэр мөөгөнцөртсөн, бүлгийн өрөөний шал өмхөрч мөөгөнцөртсөнийг сольсон боловч хажуу өрөө хананууддаа нэвчин ялзарч өмхөрсөн, бүлгүүдийн тааз нуран, дам нуруундаа хазайлт өгсөн, энгийн галлагаатай тухай бүр бодит байдлыг мэргэжлийн хяналтын холбогдох байцаагч нарт үзүүлэн дүгнэлт гаргуулсан. Мэргэжлийн хяналтын 3 удаагийн дүгнэлт гарсан боловч барилгын асуудал шийдэгдэхгүй байна. Шинээр барилга барих шаардлагатай.

Эмнэлэг


3 их эмч, 7 бага эмч, 4 сувилагч нийт 28 ажиллагчидтай2005 оны 09-р сард ашиглалтанд орсон тоосгон хийцтэй,15 ортой сумын эмнэлгийн зориулалтаар баригдсан. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй үйлчлүүлэгчдэд амбулаторийн үзлэг хийх болон эмч ажилчид байрлах өрөөний хүрэлцээгүй, мэс заслын дараах өрөө, төрсний дараах өрөө, халдвартын тасаг, хүлээн авах өрөө зэрэг өрөөнүүдэд эмч ажилчид албан ажлаа явуулж байгаа тул тус барилгад өргөтгөл хийх буюу амбулаторийн барилга барьж сум дундын эмнэлгийн эрх хэмжээнд ажиллах, үйлчилгээ явуулах шаардлагатай.

Соёлын төв


Завхан мандал сумын төвийн Нуга багийн нутагт байршилтай 200 хүний суудалтай, 5 ажилтантай.Халаалтаа энгийн галлагаар хангадаг

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 123 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Тус сумын төв нь засаг захиргаа, хөдөө аж ахуй, үйлчилгээ давамгайлсан суурин юм.2012 оны байдлаар 33 иргэн 2,31 га газар өмчилж, 109 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 7,63 га газар эзэмшиж, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 50,4 га газар, 18 ААНБ 11,35 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлНогоон алт төсөл

Сумын хөшөө дурсгал


хөшөө дурсгалын нэр: морьбайгуулагдсан он : 2010 он хөшөө, дурсгалын намтар: Завханмандал сумын "Олон түрүү" багийн харъяат уяач Н.Сангаагийн хурдан хээр морь /өөрийн болон тойрсон сумдад нийт 25 түрүүлсэн/    

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэхЗалуу сэхээтнүүдийг орон нутагтаа тогтвортой ажиллуулах бодлого хэрэгжүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.817786000
Эрүүл мэнд: 0.799260000
Эдийн засаг: 0.438887142
Бусад: 0.713695000
Дэд бүтэц: 0.285716666
Байгаль орчин: 1.000000000


Завхан аймгийн баруун хэсэгт: Улаанбаатар хотоос 1157 км, Аймгийн төвөөс 167 км зайд байрладаг.Завхан аймгийн Эрдэнэ хайрхан, Ургамал, Дөрвөлжин, Сантмаргац, Цэцэн-Уул сумтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -24.7 С7 дугаар сарын дундаж температур +20.6 Сжилийн дундаж салхины хурд 4-7 м/сжилийн хур тунадасны нийлбэр 109.5 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 81.0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 863.8 сая төгрөг, сумын өөрийн орлого 9.2 сая төгрөг байна.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 951.8 сая төгрөг байна. Нийт зардлын 64.5 хувь нь цалин, 7.3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 3.5 хувийг урсгал шилжүүлэг, 24.7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 15.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутагт 0.50 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 4.1га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 50.0 хувьд нь төмс, хүнсний ногоо, 50.0 хувьд нь бусад таримал тариалж тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд 2012 онд Мөрөнгөөс холбогдсон. 2009 онд Хүнгүй голын гацаанд 115 квт-ын бага оврын усан цахилгаан станц баригдсан. 

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулиудын харьяа нийт 7 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Бүрэн дунд сургуульНуга багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 220 хүүхэд суралцаж байна40 багш, ажиллагчидтай1973 онд ашиглалтанд орсон, 160 хүүхдийн суудал бүхий 2 хичээлийн байртай. 1987 онд ашиглалтанд орсон, 75 хүүхдийн дотуур байртай.Хичээлийн байр, дотуур байр тус бүрдээ нам даралтын халаалттай.

Эрүүл мэнд


Сум дундын эмнэлэг нь 15 ортой, 2005 онд ашиглалтанд орсон. 3 их эмч, нийт 28 ажиллагчидтай. Ажилчид өөрсдөө гаргасан гар насос бүхий худагтай.Худаг нь усны ундарга муутай ус нь мэргэжлийн хяналтын газрын лабораторийн шинжилгээгээр ундны усны шаардлага хангадаггүй зөвхөн цэвэрлэгээнд ашигладаг эмнэлгийн дотор цэвэр бохир усны хангамж муу.Худаг нь өвөл 10-р сараас хөлдөөд хавар 5-р сар хүртэл гэсэж гардаггүй. Энэ хооронд голоос зөөврийн ус хэрэглэдэг тул гүн өрмийн худагтай болох шаардлагатай.

Соёл спорт


Соёлын төвийн барилга 1976 онд ахуйн аргаар сумын хөдөлмөрчдийн хүчээр барьсан. Ердийн галлагаатай.Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Өвлийн улиралд ердийн галлагаатай учир байнгын үйл ажиллагаа явуулж чаддаггүй. Бусад халаалтын аргыг ашиглах боломжгүй. Шалны дэр мод мөөгөнцөртөж шал цөмөрдөг. Заалны хана зориулалтын биш, дуу чимээнээс хамгаалсан зориулалтын ханатай байх шаардлагатай. Таазны завсараар шувууны сангас, нүүрсний үнс унаж байдаг. Дээвэр тагтааны сангас бөөсөөр дүүрсэн.Мэргэжлийн хяналтын газраас Соёлын төвийн барилгад үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2008 онд гарсан тул Соёлын төвийн барилга шинээр барих шаардлагатай. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 12 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 2, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддын 1 сүм байна.Энэ хийдэд нийт 5 лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 31 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 54.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 16.1 хувийг дээд, 9.6 хувийг тусгай дунд, 32.2 хувийг бүрэн дунд, 32.0 хувийг бүрэн бус дунд, 10.1 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаНуга багийн төвд байршилтай23 ажиллагчидтай2011 онд ашиглалтанд орсон зориулалтын барилгаИнженерийн төвлөрсөн хангамжтай. 

Сумын сор бүтээгдэхүүн


талх, нарийн боов. 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Морь бөхБайгуулагдсан он: 2010Хөшөө, дурсгалын намтар: Завханмандал сумын "Олон булаг" багийн харъяат Монгол улсын өсөх идэр начин улс даяар уран гараагаараа алдаршсан Г.Баттогтох.