ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Дөрвөлжин сум нь 1924 онд байгуулагдсан, Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошуу, 5 багийн нийт 542 өрх, 1949 хүн амтай.Газар зүйн байршил:Тус сум нь Завхан аймгийн баруун урд хэсэгт Улаанбаатар хотоос 1130 км, аймгийн төвөөс 148 км.Завхан аймгийн Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Яруу, Ховд аймгийн Дөргөн, Чандмань, Увс аймгийн Завхан, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Жаргалан сумтай хиллэдэг.


Дөрвөлжин сум нь Завхан аймгийн баруун урд талд Монголын их нууруудын хотгорын сав нутагт их Монголын элс, Завхан голыг даган 730-аад мянган га талбайг эзэлсэн уудам дэлгэр нутагтай говийн бүсэд багтдаг. Хамгийн нам дор газар нь нутгийн доод хэсэгт орших Байшинт гэдэг газар далайн түвшнээс 534 метрт, хамгийн өндөр нь Бууралын цагаан овоо далайн түвшнээс 2456 метрт оршдог.


Нийт газар нутгийн хэмжээ 726022 га

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээгээр нийт нутгийн шилмэл омгийн 22.2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 19.4 хувь байна.Малчин өрх 297, мал бүхий өрх 98 байгаа нь сумын нийт өрхийн 72.8 хувийг эзэлж байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 1969 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. 

Ариутгах татуурга


Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 34 худаг, 1.64 км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдоод байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 30 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1951-1961 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 655 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Одод” цэцэрлэгт 180, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.

Дотуур байр


150 хүүхдийн ортой дотуур байрБуга багийн VI хэсэгт байрлалтай150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 223 хүүхэд суралцаж байна.2011 онд ашиглалтанд орсон, даацын цутгамал төмөр, бетонон краказан хийцтэй, чанар сайтай шинэ барилгатай

Эрүүл мэнд


Суманд 11 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1952 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 35 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 20 хувийг дээд, 5.7 хувийг тусгай дунд, 48.6 хувийг бүрэн дунд, 25.7 хувийг бүрэн бус боловсролтой иргэд эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаБуга багийн нутагт байршилтай33 ажиллагчидтай1988 онд ашиглалтанд орсон, дүнз, модон хийцтэй, зориулалтын барилга.Одоо байрандаа үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч дээд давхрын өрөөнүүдээ ашигладаггүй тул их засвар хийлгэх шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Хар бутны чацаргана

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Уул ус нь хосолж, улс даяар нэр цуугаа мандуулж байсан өвөг дээдсийнхээ бахархалт уламжлал, өв соёлыг дээдэлдэг, эрүүл чийрэг оюунлаг иргэдтэй, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан, уламжлалт мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрт суурилсан аймгийн баруун бүсийн тэргүүлэх сум болох” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд:• Бүс нутагт тохирсон уламжлалт МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр угсааг сайжруулах, өндөр ашиг шим бүхий үржлийн малтай болох• Уул уурхай, аялал жуучлалын салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэх• Орон нутгийн байгалийн нөөц зах зээлийн эрэлт хэрэгцээний шаардлагад тохирсон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх• Хүний хөгжлийн асуудалд онцгой анхаарах

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.618045000
Эрүүл мэнд: 0.783405000
Эдийн засаг: 0.458552857
Бусад: 0.533440000
Дэд бүтэц: 0.285716666
Байгаль орчин: 1.000000000



Дөрвөлжин сумын цаг уурын нөхцөл нь эрс, тэс уур амьсгалтай.1 дүгээр сарын агаарын дундаж температур нь -30.9оС7 дугаар сарын агаарын дундаж температур нь +21.5 хэм дулаанЖилийн дундаж салхины хурд 0.5 м/секЖилийн хур тунадасны нийлбэр 7.1 мм              


Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 30 ААН, албан байгууллага үйл ажиллагаагаа явуулж улсын төсөвт 1.1 сая төгрөг, орон нутгийн төсөвт 164,8 сая төгрөг, нийт 165,9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байнаТус суманд алт, мөнгө, зэсийн тусгай зөвшөөрөлтэй “Баян-Айраг” ХХК 20 орчим туслан гүйцэтгэгч компаниудынхаа хамт үйл ажиллагаа явуулж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэлтэй холбосон олон улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 30 м3 багтаамжтай 2 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42 км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдож, бусад айл өрх 9 ус түгээх байрнаас усаа авч байна.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн 2 уурын зуух, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харъяа уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Заалтай 160 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр  1988 онд ашиглалтанд орсон, блокон хийцтэй, чанар сайтай барилга 

Цэцэрлэг


Уул уурхай дагаж хүн амын өсөлт нэмэгдэж сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өсөж байна.• Янзагахан цэцэрлэг нь Буга багийн II хэсэгт байрладаг• 100 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 62 хүүхэд хамрагдаж байна.• 8 багш, ажилтантай• 2004 онд ашиглалтанд орсон, дүнз, модон хийцтэй, зориулалтын бус барилга, багтаамж бага, ашиглах боломжгүй.

Эмнэлэг


Дөрвөлжин сумын эрүүл мэндийн төв нь улсын төсвөөр 2006 онд ашиглалтанд орсон.Одоо 11 ортой, 2 их эмч 13 эмнэлгийн дунд мэргэжилтэн 12 эмнэлгийн бусад ажилтан ажиллаж байна. Эмнэлгийн барилга нь агуулах, архив, хүлээн авах, эмчийн өрөөний хүрэлцээ муутай өвлийн нөхцөлд халаалтын системийн халаах чадвар муу цэвэр бохир усны шугам ажилладаггүй улмаас гадаа бие засах зэргээр эмнэлгийн үйл ажиллагааны чанарт сөргөөр нөлөөлж байна Эрүүл мэндийн төвийн эмнэлэгт барилгын өргөтгөл хийх, цэвэр бохир усны шугамыг стандартад нийцүүлж хийх, халаалтыг сайжруулах шаардлагатай.

Соёлын төв


Сумын Соёлын төв нь Буга багийн II хэсэгт байрладаг. 250 хүний суудалтай. 5-н ажилтантай.Соёлын төвийн барилга нь 1962 онд ашиглалтанд орсон, түүхий тоосгон хийцтэй.Инженерийн холболт байхгүй Мэргэжлийн хүмүүс засвар хийсэн боловч ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Шинээр соёлын төвийн барилга барих шаардлагатай байна

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн байдал:2012 оны байдлаар 65 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 10 га газрыг өмчилсөн. 155 иргэн 46.5 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 44 иргэн, ААН 55.5 га газрыг тариалангийн зориулалтаар, 16 төрийн болон төрийн бус байгууллага, ААН-үүд 9.9 га газрыг ахуйн зориулалтаар эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


ДБХС, Францын Тахь хамгаалах холбоо,”Тахь” төсөл“Баян-Айраг” төсөлШвейцарын хөгжлийн агентлаг ”Ногоон алт” төсөлДани Монголын нийгэмлэг “Нийгмийн түшлэлийн сүлжээ” төсөлМалын индексжүүлсэн төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


“Завхан гол” дууны хөшөө 

Сумын онцлог


Тус сум ноолуурын чиглэлийн “Завхан Буурал” омгийн ямаа, хурдан удамтай адуун сүргээрээ Баруун Монгол, Их нууруудын хотгорт алдаршсан “Баруун бүсийн Морин эрдэнийн бат оршил-95” даншиг наадмыг орон нутагтаа зохион байгуулсан ажилсаг, эвсэг хамт олны өлгий нутаг юм.