Далайн түвшнээс дээш 2422 м өргөгдсөн. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 255822 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 91958 толгой малтайгаас 9 тэмээ, 3903 адуу, 4413 үхэр, 53231 хонь, 30402 ямаа байна.Сумын хэмжээгээр 359 малчин өрх, 63 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 4.1 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ын Тува улстай холбосон олон улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг 1, 30 м3 багтаамжтай 2 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42 км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. 122 өрх, 11 аж ахуйн нэгж байгууллагатай холбогдож ус түгээх байрнаас усаа авч байна
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1951-1961 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 12 бүлэгт 260 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 25 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98 хувь, суурь боловсролын хамран сургалт 99 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 1 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Одод” цэцэрлэгт 70, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 25 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.593403000 |
Эрүүл мэнд: | 0.681731666 |
Эдийн засаг: | 0.262110000 |
Бусад: | 0.587100000 |
Дэд бүтэц: | 0.247716666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Цаг уурын нөхцөл.Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -28,5 С7 дугаар сарын дундаж температур +16,4 Сжилийн дундаж салхины хурд 6-8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 215,5 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 96,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 127207,2 сая төгрөг, сумын өөрийн орлого 1484,0 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 233008,6 сая төгрөг байна. Нийт зардлын 137386,3 хувь нь цалин, 15112,4хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 70509,9 хувийг урсгал шилжүүлэг, 15,0 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 10 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 1.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1,8 сая, аймагт 1,8 сая, орон нутагт 0,2 сая нийт 3,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 4 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 85 хувьд нь төмс, хүнсний ногоо, 15 хувьд нь бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 2 га талбайд төмс, 1 га талбайд хүнсний ногоо тариалж, 20 тонн төмс, 12 тонн хүнсний ногоо хураан авсан байна.
Сум нь төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 1974 онд баригдсан 60 квт-ын дэд станцтай.
Засаг даргын газар, Хүний их эмчийн салбар, Хаан банк, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиуд жижиг оврын нам даралтын зуухтай, бусад албан газрууд нь ердийн галлагаатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
1947 онд ашиглалтанд орсон 80 суудалтай. Соёлын төвийн дүнзэн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагааг явуулдаг байсан.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 14 жижиг дэлгүүр, гутал засварын 1, оёдлын 2 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Баянхайрхан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуйн үйлчилгээний үйл ажиллагаа давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 2000 гаүйлдвэрлэлийн бүс 80 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2000 гахөдөө аж ахуйн бүс 1000 га2012 оны байдлаар 77 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 38,5 га газар өмчилж, 257 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 295,7 га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлАдраа олон улсын төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДанидаа олон улсын төсөл
Хөшөө дурсгалын нэр: Бүрэнжаргалын хөшөөБайгуулагдсан он: 1967Хөшөө, дурсгалын намтар: Дамдины Бүрэнжаргал нь төр нийгмийн зүтгэлтэн.
Тус сум нь далайн түвшнээс 2422 м өндөрт өргөгдсөн нутаг дэвсгэр нь уул гүвээ толгод бүхий тал хээр хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэх боломжтой. Улаанбаатар хотоос 1150 км алслагдсан. Байгалийн эрс тэс уур амьсгальтайОй модны баялагтайҮзэсгэлэнт дурсгалт газруудтайТүүх соёлын дурсгалуудтай. Тухайлбал сумын төвийн зүүн урьд талд орших Түрэг улсын үеийн хүн чулуун хөшөөг нэрлэж болно. Тус хөшөө Түрэг улсын язгууртанд зориулан нүүрэн хэсгийг наран ургах зүгт хандуулан босгосон байна. Баянхайрхан сумын ард түмний гол аж ахуй нь нүүдлийн мал аж ахуй бөгөөд малаас гарах ашиг шим, сүү цагаан идээ нь сумын эдийн засгийн үндсэн гол үзүүлэлт болж байна.