ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Баянтэс сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Хантайшир уулын Дэлгэрхаан уулын хошуу. Бужир, Жавхлан, Зайгал, Хачиг 4 багийн нийт 740 өрхөд 2556 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхнээсээ 8-д, газар нутгийн хэмжээгээр 5-д ордог хүн амын нягтралаар 5,89 хүн/га ногддог сум юм.


Далайн түвшнээс дээш 2000-2010 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Тагнын нурууны ноён оргил Саяны уулсын мужид, геоморфологийн хувьд Дооно Дүнгээгийн бэсрэг уулсын мужийн Тэсийн голын дэд мужид багтдаг.Газар хөдлөлийн эрчим 3,4 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий хангай, мал аж ахуй болон тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 433898 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 88339 толгой малтайгаас 143 тэмээ, 3739 адуу, 3971 үхэр, 36582 хонь, 43904ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 2,3 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 2,8 хувь байна. 380 малчин өрх, 186 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 76,5 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ын Тува, Улаанбаатар, Улиастайтай холбосон болон багууд хоорондын шороон замтай. 

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худагтай, албан байгууллага, айл өрх эдгээр худгаас усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд амины орон сууц 119, гэр сууц 621 байдаг. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд 25 бүлэгт 623 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 48 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 94,4 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн Хүүхдийн цэцэрлэгт 120, гэр цэцэрлэгт 65 хүүхэд, хувийн Гэгээ цэцэрлэгт 35 хүүхэд тус тус хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 96,8 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Сумын төвд байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байна16 багш, ажиллагчидтайЧулуун хийцтэй, 1982 оноос хойш их засвар хийгдээгүй хана, шал, хаалга муудсан, таазны шохой шавар унасан, шаардлага хангахгүй болсон. Цэцэрлэгийн “Бага бүлэг” 25 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 31 хүүхэд хүмүүжиж байгаа. Уг барилгад их засвар хийх шаардлагатай. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвСумын төвд байршилтай 13 ортой1 их эмч, 5 сувилагч нийт 25 ажиллагчидтай2006 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. 2012 онд урсгал засвар хийгдсэн, эмийн сангийн зориулалтын байр байхгүй.Нам даралтын 2 зуухтай өвлийн улиралд эмчилгээ үйлчилгээ явуулахад хүндрэлтэй.

Соёл спорт


Соёлын төвСумын төвд байршилтай100 хүний суудалтай5 ажиллагчидтай 1961 онд ашиглалтанд орсон шургааган шахмал хийцтэй, зориулалтын барилга.Ашиглалтын шаардлага хангахгүй болж МХГ-ын дүгнэлт гарсан тул шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай  

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 169 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Баянтэс сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 20 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 4,2 гаүйлдвэрлэлийн бүс 0,6 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2,4 гахөдөө аж ахуйн бүс 433,4 газуслангийн бүс 500 га2012 оны байдлаар 46 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар га газар өмчилж, 240 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 240 га газар, 200 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 10000 га газар, 6 иргэн 4 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 21.7 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаСумын төвд байршилтай. 25 ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон палкан хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Их засвар шаардлагатай. 1961 онд ашиглалтанд орсон 100 хүний суудалтай шургааган шахмал барилга МХГ-ын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхАялал жуулчлалыг хөгжүүлэх түүх дурсгалын зүйлсийг сэргээн засварлах.  

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.607410000
Эрүүл мэнд: 0.709005000
Эдийн засаг: 0.261388571
Бусад: 0.650955000
Дэд бүтэц: 0.238400000
Байгаль орчин: 0.666665000


Завхан аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 994 км, Аймгийн төвөөс 311 км зайд байрладаг.ОХУ-ын Тува улс, Увс аймгийн Баруунтуруун, Зүүн хангай, өөрийн аймгийн Тэс, Баянхайрхан, Асгат, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, ойт хээрийн хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -39,7 С7 дугаар сарын дундаж температур +22,5 Сжилийн дундаж салхины хурд 8-11 м/сжилийн хур тунадасны нийлбэр 199,8-300 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1171,5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1068,2 сая төгрөг, сумын өөрийн орлого 103,3 сая төгрөг байна.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1170,0 сая төгрөг байна. Нийт зардлын 70 хувь нь цалин, 10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 10 хувийг урсгал шилжүүлэг, 10 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 43 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 6.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2,5 сая, аймагт 1,5 сая, орон нутагт 103,3 сая нийт 107,3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 36 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 75 хувьд нь төмс, хүнсний ногоо, 25 хувьд нь малын тэжээл тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 30 га талбайд үр тариа, 8 га талбайд төмс, 120 тонн үр тариа, 19 тонн төмс хүнсний ногоо хураан авч байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр Японы 100 квт-ын 2 дизель цахилгаан үүсгүүртэй.

Дулаан хангамж


Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, ЗДТГ-ын харъяанд 4 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь ОХУ-тай хил залгаа, нийт хүн амын 49,3 хувь нь сумын төвд амьдардаг. Сумын хүн амын 63 хувь нь залуу болон дунд насныхан, 31,1 хувь нь хүүхэд, 5,8 хувь нь ахмадууд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 623 хүүхэд суралцаж байна65 багш, ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон, барилгын хана нь стандартын хэмжээнд хүрэхгүй дулаан их алддаг 2000 оноос хойш их засвар хийгдээгүй цэцэрлэгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа. 100 хүүхдийн дотуур байр нь 1982 онд ашиглалтанд орсон 2005 онд сантехникийн засвар, 2012 онд их засвар хийсэн.Одоогоор хаалга, шал, будаг нь шаардлага хангахгүй сантехникийн засвар хийх шаардлагатай.75 хүүхдийн дотуур байр нь 1974 онд ашиглалтанд орсон МХГ-ын Улсын байцаагчийн 2009 оны 12 сарын 23-ны өдрийн 40/422-629 тоот дүгнэлтээр их засвар хийх шаардлага тавигдсан. Анги танхим хүрэлцэхгүйгээс зарим өрөөг хичээлийн байраар ашиглаж байна.80 хүүхдийн хүчин чадалтай хоолны заал нь 1988 онд ашиглалтанд орсон засвар хийгдээгүй, тоосгон зуухтай, дээвэр нуруу хангалтгүй, халаалтгүй, цахилгааны угсралт байхгүй.

Эрүүл мэнд


Суманд 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 53 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 957, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 12 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1961 онд ашиглалтанд орсон 100 хүний суудалтай Соёлын төвийн шургааган шахмал барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан боловч байр савгүйгээс одоогоор урлаг соёлын бүх арга хэмжээг явуулж байна.1968 онд ашиглалтанд орсон 24 хүний суудалтай номын сангийн барилга нь засвар хийгдээгүй шаардлага хангахгүй ердийн галлагаатай.Тус сум Аж Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 16 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддийн 1 хийд байна.Уг хийдэд нийт 5 лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 25 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 46,1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 12 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд, 59 хувийг бүрэн дунд, 13 хувийг бүрэн бус дунд, 10 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн иргэдийн 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 16,5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАДРА

Сумын онцлог


Эвэртэй модБужир багийн нутагт оршдог. Сумын төвөөс 3 км-ийн зайтай. Нэг үндэснээс Улиас, Гацуур 2 зэрэг ургасан. Мөн Гацуур модноос малын эвэр ургасан өвөрмөц сонин тогтоцтой мод юм.Ээж хадБужир багийн нутагт оршдог. Сумын төвөөс 2 км-ийн зайтай. Ээж хаданд шургасан хүн ариусдаг гэж яригддаг өвөрмөц тогтоцтой хад юм.