Далайн түвшнээс дээш 2000-2200 метрт өргөгдсөн, физик, газар зүйн хувьд Хангайн нурууны хойд хэсэгт ойт хээрийн бүсэд багтдаг.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой нутаг юм.
Нийт газар нутгийн хэмжээ 65400 га.
2012 онд сумын хэмжээнд 32554 толгой малтайгаас тэмээ 4, адуу 1526, үхэр 1800, хонь 16893, ямаа 12331 байна.
Зам тээврийн хувьд сумын нутаг дэвсгэр дээгүүр ОХУ-ын Тува улстай холбосон босоо тэнхлэгийн зам дайран өнгөрдөг. Мөн Увс аймгийн Зүүнхангай, Баруун туруун Зүүн говь, зэрэг сумдтай холбосон хэвтээ тэнхлэгийн зам дайран өнгөрдөг. Сум багуудын хооронд шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 20 м3 багтаамжтай 2 усан сантай. Усан хангамжаас 150 өрх айл, 11 аж ахуйн нэгж байгууллага усаар хангагдаж байна.
Сумын хэмжээнд инженерийн төвлөрсөн сүлжээнд холбогдсон орон сууц байхгүй бөгөөд 1984-1986 онуудад баригдсан 10 айлын багтаамжтай 2 орон сууц, 2 айлын 10 сууц ашиглагдаж байна. Сүүлийн 2 жилд 11 айл өрх шинээр амины сууц барьсан, бусад нь гэрт амьдарч байна. Цаашид орон сууцжуулах хөдөлгөөн идэвхитэй өрнөж сум орны хөгжил, соёл дээшлэх төлөвтэй байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 204 сурагч өдрөөр суралцаж байна. Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр 40 өрхийн 80 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96,4 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,7 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 20 багш хамрагдсан байна. Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль нь Суварга багийн нутаг дэвсгэрт байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай барилгад 204 хүүхэд сурч боловсорч байна. 2012 оны жилийн эцсийн байдлаар удирдах ажилтан 1, сургалтын менежер 1, нийгмийн ажилтан 1, үндсэн багш 17, гүйцэтгэх ажилтан 14 бүгд 35 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Бага ангийн 6 бүлэгт 128 сурагч, дунд ангийн 4 бүлэгт 76 сурагч суралцдаг.
Суманд бүртгэлтэй ажилгүй 26 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 26 хувийг дээд, 8 хувийг тусгай дунд, 12 хувийг тусгай мэргэжлийн , 38 хувийг бүрэн дунд, 12 хувийг бүрэн бус дунд 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Хөшөө дурсгалын нэр: Суварга хадны дуут цохиоБайгуулагдсан он: Хөшөө, дурсгалын намтар: 1. Суварга хадны дуут цохио нь сумаас зүүн тийш 8 км-т оршдог чулуун тогтоц бүхий хадан цохио. Тэнд хиргэсүүр шиг овоорсон төмрийн хүдрийн хольц ихтэй Сантмаргац, Тэс суманд байдаг дуут хадтай ижил, цохиход дуу гардаг, сүг зураг ихтэй хад байдаг. Түүнийг нутгийнхан нь дуут цохио хэмээн нэрлэдэг. 2. Ээж Нанзадын дурсгалын чулуун хөшөөЭнэ нь Засагт хан аймгийн алдарт бөх Ээжин хэмээх Осорын Нанзад юм. О. Нанзад нь Засагт ханы алдарт бөх Босоо Шагдарын үеийн бөх ажээ. Түүний 107 насны ойгоор 2007 онд хөшөө дургалыг нь босгосон.
Тус сум нь баруун бүс нутагт байхгүй газар тариалангийн 20,0 мянган га эргэлтийн талбай бүхий үржил шимт хөрстэй тул бусад сумаас онцлог юм. Тус сумын хөгжлийн гарц бол газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, малын тэжээл, гурил үйлдвэрлэн хүн малын хэрэгцээг хангах явдал мөн.
Боловсрол: | 0.599059000 |
Эрүүл мэнд: | 0.759841666 |
Эдийн засаг: | 0.297975714 |
Бусад: | 0.449520000 |
Дэд бүтэц: | 0.309516666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурай, сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -30-45 С7 дугаар сарын дундаж температур +25-+35Сжилийн дундаж салхины хурд 6-10 м/сжилийн хур тунадасны нийлбэр 250-280 мм
Орон нутгийн төсөв. Сумын төсвийн нийт орлого нь 758,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 693,2 сая төгрөг, орон нутгийн татварын орлого 64,8 сая төгрөгнөөс тус тус бүрдэж байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 176,1 сая төгрөг байна. Нийт зардлын 78,7 хувь нь цалин, 8,6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 11,9 хувийг урсгал шилжүүлэг, 0,8 хувийг нь бусад зардал эзэлж байна.2012 онд сумын дүнгээр 758,1 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.Гурил, тэжээлийн үйлдвэрлэл эрхэлдэг Баян-дарь ХХК нь тус сумын эдийн засагт газар тариалан голлох үүрэгтэй байдаг. Түүнийг дагаад гурил тэжээлийн үйлдвэрлэл хөгжиж байна. Мөн үйлчилгээний салбар нилээд хөгжсөн. Баян-дарь ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдаж 2011 оноос Завхан аймгийн Асгат суманд салбар компаниа байгуулж, газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь Сэлэнгэ аймгийн дээрх сумдад 4000 га, Завхан аймгийн Асгат суманд 5000 га талбай эзэмшин тариалалт хийж байна. Тус компани нь Асгат суманд гурилын үйлдвэр ашиглалтанд оруулан Завхан аймгийн хойд сумдыг гурил, малын тэжээлээр хангахаар ажиллаж байна. Тус компани нь 2011 онд 450 тонн улаан буудай, 2012 онд 1065 тонн улаан буудай хураан авсан байна. Баян-дарь ХХК нь 2013 оны байдлаар “Асгат гурил, Асгат тэжээл, Асгат буудай гэсэн 3 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага 2, иргэн хувиараа эрхлэх аж ахуй 18 байна.Сумын газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн биелэлтийг хүснэгтээр харуулбал: /сүүлийн 2 жилээр/
Сум нь төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон Говь-Алтай аймгийн Тайшир дахь Усан цахилгаан станцаас эрчим хүчээр хангагддаг. Сумын төв дээр 110/35/10 квт-ын дэд станцтай. Суманд 2013 онд 04-ын цахилгааны шугамын шинэчлэлийг улсын төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна.
Сумын төвд төвлөрсөн уурын зуухны барилга дулаан дамжуулах шугамын хамт ашиглалтгүй болсон. Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, ЗДТГ, Баян-дарь ХХК зэрэг газрууд тус бүр 1, иргэдэд 3 бүгд 7 ширхэг бага оврын уурын зуухаар дулааны хэрэгцээгээ хангаж байна.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, их эмч 1, гүйцэтгэх ажилтан 11, туслах ажилтан 5 нийт 17 орон тоотой ажиллаж байна. Тус эмнэлэг нь өөрийн харъяаны 900 гаруй иргэн, ойролцоох сум багийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байна. Тус Эрүүл мэндийн төв нь сум дундын нэгдсэн эмнэлгээс 55 км, аймгийн нэгдсэн эмнэлэгээс 254 км-т алслагдсан. 2013-2014 онд улсын төсвийн хөрөнгөөр Эмнэлгийн барилга барихаар төлөвлөгдсөн.
Тус сум үүсгэн байгуулагдсанаасаа хойш Соёлын төв, соёлын үйлчилгээний барилгагүй, зориулалтын бус, шаардлага хангаагүй, аюулгүй байдлын тухайд эрсдэлтэй барилгад үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тухайн барилгыг Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглахыг хориглосон.
Асгат сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2007 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. 2013 онд сумын ерөнхий төлөвлөгөөг шинээр хийлгэхээр төсөвлөж байна.Сумын төвийн суурьшлын бүс эрчим хүчний тогтвортой нөхцөлөөс шалтгаалан сүүлийн 2 жилийн хугацаанд 200 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 2400 гаүйлдвэрлэлийн бүс 21000 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 5 гахөдөө аж ахуйн бүс 1000 газуслангийн бүс 400 га2012 оны байдлаар 140 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 12,5 га газар өмчилж, 25 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 43 га газар, 108 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 32 га газар, 15 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 5 га газар, 25 иргэн 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 5018 га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа – II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банк
Тус сум нь “Мал аж ахуй, гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхЗавхан аймгийн хойд бүсийн сумдыг гурил, малын тэжээлээр хангах