ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Алдархаан сум нь Сайн ноён хан аймгийн хошуу, Цэцэн сартуул вангийн хошууны зааг нутагт Хантайшир уулын аймгийн харьяанд Алдархаан уулын хошуу нэртэйгээр 1922 онд байгуулагдсан, 1931 онд Улсын бага хурлын шийдвэрээр орон нутгийн засаг захиргааг шинэчлэн зохион байгуулахад Завхан аймгийн анхны 21 сумын нэг болсон. Алдар, Аргалант, Богдын гол, Өгөөмөр, Чигэстэй, Мандаат гэсэн 6 багийн нийт 864 өрхөд 2766 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 3-д ордог сум юм.


Далайн түвшнээс дээш 1654 м дээш өргөгдсөн. Физик газар зүйн хувьд зүүн хойд ба зүүн хэсгээрээ хангайн нурууны салбар уулс, бусад хэсгээрээ ойт хээр, хээр, говийн бүс хослон оршдог нь байгалийн хам бүрдэлтийн онцлог шинжтэй. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод ой мод бүхий тал хээр говь, хангай хосолсон нь мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 715829 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 138298 толгой малтайгаас 598 тэмээ, 6181 адуу, 5004 үхэр, 51162 хонь, 75353 ямаа байна. Малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн болон махан бүтээгдэхүүнээр өөрийн сумын хэрэгцээг бүрэн хангадаг ба Улиастай сумын хэрэгцээний 80 орчим хувийг хангадаг. 

Хөдөө аж ахуй


Сумын хэмжээгээр нийт 138,2 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 4,2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 3,03 хувийг эзэлж байна. 427 малчин өрх, 178 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд малчдын талаар төрөөс баримталж байгаа бодлогын үр дүнд малчид хоршооны хэлбэрт шилжин сумын хэмжээнд 5-6 хоршоо байгуулагдан эрчимжсэн мал аж ахуй болон сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд малчин өрхийн 30 хувь нь хоршооны гишүүн өрх болоод байна. 

Цахилгаан хангамж


Сум нь төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд 2012 онд холбогдсон. Сумын төвд 2003 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. Сумын төвийн эрчим хүчний сүлжээ буюу 04 шугамыг 2007 онд шинчилсэн.

Дулаан хангамж


Сумын төвд Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэгийн харьяа нийт 5 нам даралтын уурын зуухууд ажиллаж байна. Сумын нэгдсэн уурын зуух нь 2000 онд үйл ажиллагаагаа зогсоосон. Нэгдсэн халаалтын системийн шугам сүлжээ нь муудсан, зуухны тогоонууд ажилгүй болсон цаашид сумын нэгдсэн халаалтын системийг сэргээн барьж засварлан ашиглах шаардлагатай.

Шилжилт хөдөлгөөн


Шилжилт хөдөлгөөн нь 2008,2009,2010, 2011 онуудад эрчимтэй явагдсан ба үүний шалтгаан нь иргэний шинэчилсэн бүртгэл явагдсан, иргэний харъялал давхардсан, 2009 онд болсон зудын гамшиг зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн юм. Харин 2012 оноос тогтворжиж байна. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульМандаат багийн нутагт байршилтай160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 114 хүүхэд суралцаж байна30 багш, ажиллагчидтай1971 онд ашиглалтанд орсон, 2010-2011 онд их засварт орсон. Инженерийн бие даасан хангамжтай, модон хийцтэй барилгатай75, 80 хүүхдийн дотуур байртай бөгөөд 75 хүүхдийн дотуур байранд засвар хийх шаардлагатай

Цэцэрлэг


“Хүүхдийн ” цэцэрлэг Мандаат багийн нутагт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 54 хүүхэд хүмүүжиж байна10 багш, ажиллагчидтай1978 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн ашиглалтын хугацаа дууссан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвМандаат багийн нутагт байршилтай8 ортой1 эмч, 5 сувилагч нийт 24 ажиллагчидтай1986 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. 2009 онд их засвар хийсэн боловч зундаа дусаал гоождог, хана шал өмөрч ялзарсан суулт өгснөөс болж ханын шавар байнга хагарч цууралт өгдөг. Чийг болсон, хөгцний үнэр байнга гардаг. Сантехникийн халаалтын систем зэвэрч муудсанаас халаалт муу ажиллах болон хэвтэн эмчлүүлэх, халдвар хамгааллын стандартын шаардлага хангахгүй байгаа тул шинээр эмнэлгийн барилга барих шаардлагатай  

Соёлын төв


Соёлын төвМандаат багийн 1-р хороонд байршилтай350 хүний суудалтай5 ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон инженерийн цутгамал бетон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай ба нам даралтын халаалттай. Тус барилга нь 1989 оноос хойш засвар хийгдээгүй бөгөөд их засвар хийх шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 72 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 52.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13.0 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 75 хувийг бүрэн дунд, 2.7 хувийг бүрэн бус дунд, 5.3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. 

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга байхгүй Соёлын төвийн байранд хамт байдагМандаат багийн 1-р хороонд байршилтай32 ажиллагсадтайЗДТГ-ын барилга нь 1993 онд шатсан тул шинээр барилга барих шаардлагатай.

Сор бүтээгдэхүүн


Тус сум нь байгалийн гаралтай суль, сульхирын гурил, зэрлэг чацаргана зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүн болон тоосго, шохойгоороо алдартай юм. Жилд дундажаар 30-40 мянган ширхэг тоосго, 20-25 тн шохой үйлдвэрлэдэг. Дээрхи түүхий эд бүтээгдэхүүнд тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. Мөн малын гаралтай сүү, цагаан идээгээр сумын сор бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэдийн хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Монголын хар толгойн чацарганаМонголын чацарганаӨгөөмөр багийн нутаг монголын хар толгойд байрлалтай 40-50 га газрыг эзэлдэг.Жилд дунджаар 15-20 тн жимс хураан авч тус сумын 70-80 иргэн ажлын байраар хангагдан орон нутгийн болон бусад газрын хэрэгцээг хангадаг цаашид үүнийг түшиглэн чацарганы тосны жижиг үйлдвэр байгуулах боломжтой

Сумын хөшөө дурсгал


Тус сум нь эртний түрэгийн үеийн болон 13-14-р зууны үеийн хүн чулуун хөшөө, Монгол улсын баатар армийн генерал Батын Доржийн хөшөө, цэцэрлэгт хүрээлэн, яруугийн хүрээний туурь, Дорны их яруу гайрагч Бэгзийн Явуухулангийн төрсөн бууц зэрэг түүхийн дурсгалын үнэт өв хадгалагдан ирсэн юм. Цаашид дээрхи түүхийн дурсгал болон байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн аялал жуучлал хөгжих бүрэн боломтой .Батын Доржийн хөшөөМандаат багийн нутагт байрлалтай.1989 онд байгуулагдсанХөшөө, дурсгалын намтар: Монгол Улсын баатар армийн генерал Батын Доржийн гэгээн дурсгалд зориулан баригдсан сумын төв цэцэрлэгт хүрээлэнд байдаг. 

Сумын хөшөө дурсгал


Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөБогдын гол багийн нутаг мөнгөт хясааны орчим 0.1 га газар эзэлдэг.Түрэгийн үеийн хөшөө дурсгал бөгөөд евро-азийг дамнасан түүхийн хосгүй олдворын сан хөмрөгт багтсан хөшөө дурсгал юм

Сумын онцлог


Алдархааны бүтээлч олон түмний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, нэгдэлжих хөдөлгөөн явсны 40 жилийн ойгоор буюу 1973 онд Алтангадас одонгоор шагнагдсан.• Хүний эрүүл мэндэд нэн тустай Отгон, Хаалга, Рашаант, Бор бургас зэрэг халуун хүйтэн рашаан булаг шанд олонтой. Хөх цагаан нуур цөөрөм олон бий.• Борхын голын шугуйд зэрлэг чацаргана ихтэй.• Газрын хэвлийд алт, мөнгө, оюу, фосфор, бадмаараг, хаш, манаас гадна цемент шохойн чулуу, наанга шаврын орд зэрэг ашигт малтмалын нөөц баялагтай. Гар аргаар шохой тоосго үйлдвэрлэдэг.• Улаан хальст саримс, суль сульхир арвин ургадаг.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.623333000
Эрүүл мэнд: 0.642145000
Эдийн засаг: 0.268442857
Бусад: 0.643470000
Дэд бүтэц: 0.523816666
Байгаль орчин: 1.000000000


 Завхан аймгийн баруун урд хэсэгт байрладаг:  Улаанбаатар хотоос 1023 км, Аймгийн төвөөс 32 км зайд байрладаг.Говь-Алтай аймгийн Жаргалан сум болон Завхан аймгийн Улиастай, Идэр, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -20 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 5-7 м/сжилийн хур тунадасны нийлбэр 150-200 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 855.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 757.1 сая төгрөг, сумын өөрийн орлого 98.3 сая төгрөгөөс бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 855.4 сая төгрөг байна. Нийт зардлын 58 орчим хувь нь цалин, 7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 21 хувийг урсгал шилжүүлэг, 14 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 1 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймагт 1,9 сая, орон нутагт 96,4 сая нийт 98,3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд 800-900 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн болон бусад салбарууд үйлдвэрлэж зах зээлд борлуулж байна. Сумын эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, газар тариалангийн салбар бөгөөд 1052 хүн ажиллаж байна. Цаашид сумын хэмжээнд тоосгоны үйлдвэр, цементийн үйлдвэр, чацарганы тосны үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр зэрэг жижиг дунд үйлдвэрлэлийн салбар хөгжих бүрэн боломжтой. 

Газар тариалан


Сумын хэмжээнд 2012 онд нийт 400.3 га-д газар тариалан эрхэлсэн. Үүнээс 78 га-д нь төмс, 46,3 хүнсний ногоо, 250 га-д улаан буудай 20 га-д ногоон тэжээл тариалсан байна. 2012 онд төмс 1014 тн, хүнсний ногоо 691 тн, улаан буудай 350 тн, ногоон тэжээл 30 тн тус тус хураан авсан. Тус сум нь улиастай сумын төмс хүнсний ногооны 70-80 орчим хувийг хангадаг. Төмс хүнсний ногооны тариалалтаар аймгийн хэмжээнд тэргүүлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр аймгийн төвийг Нийслэлтэй холбосон улсын чанартай 61 км авто зам дайран өнгөрдөг. Аймгийн төвтэйгөө сайжруулсан засмал болон шороон замаар холбогдсон. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худагтай, 4 ус түгээх байрнаас усаа авч байна. Малчдын болон малын ундны усны хэрэгцээг хангах зориулалт бүхий нийт 32 худагтай. Үүнээс энгийн уурхайн 15, гүний өрөмдмөл 17 худаг байна. 2012 оны байдлаар ашиглаж буй худаг бэлчээрт 15 гүний өрөмдмөл худаг ажиллаж байна. Цаашид малын тоо толгой бэлчээрийн даацад тохируулан гүний өрөмдмөл худаг нэмж гаргах шаардлагатай.

Хүн ам өрхийн тоо


Тус сум 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт 6 баг, 864 өрхийн 2766 хүн амтай байна. Хүн амыг хүйс болон насны бүлгээр авч үзвэл эрэгтэй 1425, эмэгтэй 1341, 16 хүртэлх насны хүүхэд 788, 17-49 насны хүн 1500, 50 дээш насны 478 хүн байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд нийт өрхийн 46 орчим хувь нь хувийн сууцны тусдаа байшинд, бусад нь гэрт амьдардаг. Сумын нэгдсэн халаалтын болон цэвэр бохир усны шугам сүлжээ нь холбогдсноор 24 болон 36 айлын орон сууц баригдах боломжтой юм.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 114 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,8 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд магистрын зэрэгтэй багш 1, бакалаврын зэрэгтэй багш 14 дипломын зэрэгтэй баг 3 ажиллаж, мэргэжлийн багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан бөгөөд багш нарын 50 хувь нь мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна. Мөн 75 хүүхдийн дотуур байрыг 60 хувьтай ашиглаж байна.Төрийн өмчийн “Хүүхдийн” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 50, гэр цэцэрлэгт 48 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 92,0 хувьд хүрсэн. Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан.

Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульМандаат багийн нутагт байршилтай160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 114 хүүхэд суралцаж байна30 багш, ажиллагчидтай1971 онд ашиглалтанд орсон, 2010-2011 онд их засварт орсон. Инженерийн бие даасан хангамжтай, модон хийцтэй барилгатай75, 80 хүүхдийн дотуур байртай бөгөөд 75 хүүхдийн дотуур байранд засвар хийх шаардлагатай

Эрүүл мэнд


Тус сумын эрүүл мэндийн төв 1934 онд байгуулагдсан. Одоо 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, бусад ажилчид 8, нийт 25 ажилтан ажиллаж байна.2012 онд нийт үзлэг 6164, үүнээс амбулаторын 1115, дуудлага 397, осол гэмтлийн өвчлөл 4 байлаа. Нийт хэвтэн эмчлүүлсэн 190 хүнээс хүүхэд 16 , төрөлт 3 байсан. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, 2-5 насны хүүхдийн эндэгдэл 1 байсан

Соёл спорт


1989 онд ашиглалтанд орсон 350 суудалтай инженерийн цутгамал бетон хийцтэй Соёлын төвийн барилга нь хавтгай дээвэртэй учир дээврээс дусаал гоожиж мөөгөнцөр үүссэн, суулт өгсөн, халаалтын хүчин чадал муудсан, цахилгааны угсралт стандарт шаардлага хангахгүй болсон тул ашиглалтанд орсноос хойш урсгал болон их засвар хийгдээгүй тул их засвар хийх шаардлагатай. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 102 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Алдархаан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлт нь хэвийн байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байна.2012 оны байдлаар 11 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5,5 га газар өмчилж, 542 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 271 га газар, 39 иргэн, аж ахуйн нэгж хашааны зориулалтаар 19,5 га газар, иргэн 320 иргэн газар тариалангийн зориулалтаар 223,13 га газар, 42 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1125,4 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын сор бүтээгдэхүүн


Цагаан байшингийн тоосго Мандаат багийн цагаан байшинд байрлалтай 20-30 га газрыг хамардаг шаврын орд газар Жилд дунджаар 30-40 мянган ширхэг тоосгыг иргэд гар аргаар шатааж зах зээлд борлуулалт хийдэг 25-30 иргэн түр ажлын байраар хангагдаж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг цаашид тоосго, шохойны үйлдвэр баригдах боломжтой

Сумын хөшөө дурсгал


Алдарт шарваа хээр морьны хөшөөСумын 90 жилийн ойн баяр наадмын ойд зориулан 2012 онд хөшөөг босгосонШарваа хээр морь нь аймгийн баяр наадамд тасралтгүй 7 удаа түрүүлсэн ба нийт 60 гаруй удаа айраг түрүү тасралтгүй авч тод магнай торгон жолоо өргүүлсэн ажнай хүлэг юм.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “ Уламжлалт түүх соёл, үзэсгэлэнт байгалиа хайрлан хамгаалж, хүний хөгжлийг бүх талаар нь дэмжсэн, орон нутгийн нөөц баялагт түшиглэн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл дэд бүтцийг хөгжүүлж, эдийн засгийн өндөр чадавхи бүхий аймгийн хэмжээний жишиг сум ” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Нутгийн онцлогт тохирсон ХАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэхБизнесийн таатай орчин бүрдүүлж орон нутгийн нөөцөд түшиглэсэн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдэл, ядуурлыг бууруулахДэд бүтцийн нэгдсэн сүлжээнд холбогдох замаар дэд бүтцийн хөгжлийг дэмжихНийгмийн халамж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, хөгжлийг хангахБайгалийн нөөц баялагийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгалийн тэнцвэрт байдлыг хангах, бэлчээриййн усан хангамжийг сайжруулах замаар ашиглалтыг нэмэгдүүлэхТөрийн захиргааны болон төрийн байгууллагуудын ажил үйлчилгээний ил тод байдлыг хангах, чанар хүртээмжийг дээшлүүлэх