Далайн түвшнээс дээш 1470 м өргөгдсөн.Газрын гадаргын төрх байдал нь говь хээрийн Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь говь хээрийн бүсэд багтдаг Говь, хээр тал хосолсон газар нутагтай . мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 340600 га.
Малын бүтэцСумын хэмжээнд 173658 толгой малтайгаас 950 тэмээ, 8718 адуу, 2648 үхэр,78221 хонь, 83121 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 173.6 мянган мал тоологдсон. 904 малчин өрх, 166 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 26,1 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг Улаанбаатар Өмнөговийг холбосон улсын чанартай 16 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
1990 онд ашиглхлтанд орсон. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худаг, олгойн говьд ус олборлох 3 гүний худаг, ус өргөлтийн 2 насос станц, ус түгээх 15 сан, 1000-1500 м3 хүчин чадалтай, ус цэвэр усны 68,5 км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарсан. Төвлөрсөн ус хангамжийн системд 756 өрх, 87 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх усаа авч байна.Усан санТөв усан сан1000-1500 м3 хүчин чадалтай ашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон.
Сумын төвд 5 төвлөрсөн уурын зуух, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа 1 нийт, Цэцэрлэг 1 16 усан халаалтын зуухууд ажиллаж байна.
Сайнцагаан сумын төв нь Засаг захиргаа- аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж байгаа. Өнөөгийн байдлаар 2741 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 246,5 га газар өмчлүүлсэн нь сумын нийт иргэдийн 20,6 хувийг эзэлж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Чагдаржавын хөшөө 2011 онд байгуулагдсанТүшээт хан аймаг одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харъяат . Монгол улсын анхны сангийн сайд. Д. Сүхбаатарын хөшөө 2011 ондИх жанжин Д. Сүхбаатарын хөшөөС. Буяннэмэхийн хөшөө 2008 онд байгуулагдсан. Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчЧүлтэм аваргын хөшөө 2012 онд байгуулагдсан.Түшээт хан аймгийн анхны даншгийн аврагаЖ. Наранцацралт агсаны хөшөө 2008 онд байгуулагдсан.Монгол улсын Ерөнхий сайд асан.“Амгалант төрийн Ажнай Шарга” 2011 онд байгуулагдсан.Улсын их баяр наадамд 6 удаа түрүүлсэн Б. Наранхүүгийн хурдан шарга азрагын хөшөө.
Боловсрол: | 0.643924000 |
Эрүүл мэнд: | 0.822478333 |
Эдийн засаг: | 0.309500000 |
Бусад: | 0.463055000 |
Дэд бүтэц: | 0.567283333 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -20-35 С7 дугаар сарын дундаж температур +25-32 Сжилийн дундаж салхины хурд 5-20 м/сжилийн хур тундасны нийлбэр 120,2-130 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 5880235,1сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 5404843,7 сая төгрөг, сумын өөрийн орлого 3313,5 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 5881190,5 сая төгрөг байна. Нийт зардлын 58,7 хувь нь цалин, 6,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 7,4 хувийг урсгал шилжүүлэг, 27,5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 358 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 449,2 сая, аймагт 1,898,5 сая, орон нутагт 2,339,082,1сая нийт 3,789,198,4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээгээр 49 иргэн ААНэгж 11,8 га талбайд төмс, 8,1 га талбайд хүнсний ногоо, 15-20 га талбайд тэжээлийн ургамал тариалж 12,4 тонн төмс, 5,5 тонн хүнсний ногоо, 15 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1992 онд баригдсан 110/35/6ква-ийн дэд станцтай.
2001 онд ашиглалтанд орсон. Хоногт 1900 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай. 2014 онд зохиомол биологийн цэвэршүүлэх байгууламж байгуулан ашиглалтанд орно.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 24 айлын 2, 36 айлын 2, 48 айлын 2, 30 айлын 2, орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 132 бүлэгт 3905 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 22 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Төрийн өмчийн 6 цэцэрлэгт үндсэн сургалтанд 1224, хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 98,0 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 116, Бүртгэлгүй 1635 иргэн байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 65 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 18 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 23 хувийг техникийн болон мэргэжлийн анхан шатны боловсролтой, 30 хувийг бүрэн дунд, 20 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Гүүний айрагЭлсий урлал, эсгий бүтээгдэхүүнХэрээсэн хатгамал
Тус сум нь “Хүний хөгжил, байгаль орчноо дээдэлж, орон нутгийн нөөцөд түшиглэсэн боловсруулах үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, чанар хүртээмжтэй үйлчилгээ хөгжсөн,эдийн засгийн чадавхтай, амьдралын эрүүл, таатай орчин бүрдсэн, аймгийнхаа хөгжлийн тулгуур төв ” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Орон нутгийн нөөцөд тулгуурласан боловсруулах үйлдвэрлэлийг сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл гэж үзнэ.Эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг зохистой хослуулан хөгжүүлэхийг чухалчилна.Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд тохирсон чанар, хүртээмжтэй худалдаа,ахуйн болон бусад үйлчилгээг хөгжүүлнэ.Байгаль орчны бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог төгөлдөршүүлэх.