Нийт газар нутгийн хэмжээ 1007931 га.
Сумын хэмжээнд 67779 толгой малтайгаас 318 тэмээ, 8778 адуу, 6314 үхэр, 30351 хонь, 22038 ямаа байнаСум одоогийн байдлаар хэмжээнд нийт 2610 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 110 га-д нь жимс жимсгэнэ, 2500 га-д нь үр тариа тариалж байна. Жимс, жимсгэний мод тариалсан тул ирэх жилээс ургацаа өгнө.
ОХУ-тай холбогдсон төмөр замтай, БНХАУ-тай хилийн худалдаа хийдэг Хавиргын хилийн боомттой.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 9 худагтай бөгөөд гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон барилга байгууламжгүй.
Чойбалсан сумын төв нь Засаг захиргаа-мал аж ахуй, хөдөө аж ахуйн үүрэг давамгайлсан суурин юм. Одоогийн байдлаар 686 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 358 га газар өмчилж, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 279 га газар, жимс, жимсгэний зориулалтаар 2 иргэнд 10 га, хадлангийн зориулалтаар 2 иргэнд 200 га, 52 иргэнд орон сууц, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 8.5 га, аж ахуйн нэгжид 1124.64 га газрыг эзэмшүүлж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдМянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төсөл
Тус сум нь “Бизнесийн шударга тэгш, ая тухтай орчныг бүрдүүлж, хувь хүний хөгжлийг бүх талаар хангасан, тогтвортой эдийн засагтай, байгальд ээлтэй сум болох” зорилт тавин ажиллаж байна. 1. Дэд бүтцийг хөгжүүлэх 2. Эрх зүйг төгөлдөржүүлж, бизнесийг дэмжсэн үйлчилгээг өргөжүүлэх 3. Тохиромжтой жижиг үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 10 дахин нэмэгдүүлэх 4. Газар тариалангийн үйлдвэрлэлийн уламжлалыг сэргээн эрчимтэй хөгжүүлэх 5. Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослуулан хөгжүүлэх 6. СӨБ-ийн хамран сургалтыг 99%-д хүргэх 7. Ерөнхий боловсролын үйлчилгээний менежментийг сайжруулж, сургалтын чанарыг 60%-д хүргэх 8. Соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх 9. Эрүүл мэндийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, хүн амын өвчлөлийг 2 дахин бууруулах 10. Иргэдийн эрэлтэнд нийцсэн төрийн үйлчилгээг тохилог орчинд шуурхай, хүртээмжтэй, тэгш хүргэх 11. Биологийн төрөл зүйлийг хамгаалах 12. Усны нөөцийг тогтворжуулах 13. Хөрсний элэгдэл, орчны бохирдлыг багасгах 14. Ашигт малтмалын орд газруудаас Цавын орд, Улаантолгойн зэсийн орд, Аралтын шохойн орд зэрэг газруудыг гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар ашиглах 15. Хөхнуурыг түшиглэн Шинжлэх ухаан технологийн паркийг байгуулах 16. Ахуй үйлчилгээний иж бүрэн төв байгуулах 17. Сумын ард иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрт хамруулах 18. Хавирга өртөөг цахилгаан эрчим хүчин холбох 19. Малчдын сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол олгох суурин болон явуулын цэцэрлэг ажиллуулах 20. Хүн эмнэлэгт биеийн тамир чийрэгжүүлэлтийн танхим байгуулах, алсын зайн эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжтэй болох 21. Цахим монгол хөтөлбөрийн арга хэмжээг сумандаа бүрэн хэрэгжүүлэх 22. Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээж, үр тарианы үндсэн үйлдвэрлэл 500 га усалгаатай газар тариалан эрхлэх, төмсний үр үйлдвэрлэл, тарим ал тэжээл, хадлан бэлтгэж нөөцийн фондтой болох 23. Их дээд сургууль төгсөгчдийн судалгааг тогтмол гаргаж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, ажлын байраар хангах бодлого боловсруулж маршалын тэтгэлэгт санг байгуулан орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцуулах
Боловсрол: | 0.582276000 |
Эрүүл мэнд: | 0.734696666 |
Эдийн засаг: | 0.265900000 |
Бусад: | 0.656370000 |
Дэд бүтэц: | 0.309516666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Уур амьсгалын хувьд Монгол орны бусад нутгийн нэгэн адил эх газрын эрс тэс шинжтэй бөгөөд улирлын болон хоногийн агаарын температурын хэлбэлзэл ихтэй, улирлуудад унах хур тунадасны хэмжээ жигд биш.Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -19-23 С хэлбэлздэг. 7 дугаар сарын дундаж температур +20.3 С жилийн дундаж салхины хурд 3.7 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 295.2 мм хур тунадас унах бөгөөд үүний 90 гаруй хувь дулааны улиралд унана.
Далайн түвшнээс дээш 520-1100 м өргөгдсөн. Газар зүйн бүс бүслүүрийн хувьд хуурайсаг, тал хээрийн жижиг толгод бүхий гүвээрхэг, долгиорхог, тэгш тал газрын ерөнхий хэв шинжтэй бөгөөд зундаа халуун хуурай, өвөлдөө хүйтэн хуурайдуу, хавар нь хахир, намар нь нарлаг сэрүүн.
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 149.4 сая төгрөг, аймгийн төсвөөс 160.7 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч ажилласан. Орон нутгийн төсвийн нийт орлого 309.9, зарлага 294.4 сая төгрөг .Улсын төвлөрсөн төсөвт байгууллагын тухайд хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв, ЕББДСургууль, Соёлын төв нь 2012 онд улсын төвлөрсөн төсвөөс 805.2 сая төгрөгийн санхүүжилт авч ажилласан.Эдийн засгийн бүтэцОдоо мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг Баянталбай ХК, худалдаа үйлчилгээ эрхэлдэг Чой Янзага ХХК, Очирбаянмөнх ХХК, Түнжингарав ХХК, Үнэгт нютаг ХХК, Булганхангай Сүхжин ХХК, Цагаан цайдам ХХК, Толбот хүрэн хоршоо, Дорнын алтан бүргэд хоршоо, Дэлгэрэх баян бүрд хоршоо, мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг Зайрт ББН, Өрхөт булан ХХК, Чойгон Уул ХХК, гадаадын хөрөнгө оруулалттай Шанлун компани, банк санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг ХААН банк, Хадгаламж банк , мөн Ганданрэгдлэн хийд, Холбооны салбар зэрэг 18 аж ахуй нэгжтэй, Монгол Улсын хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Ерөнхий боловсролын Бүрэн Дунд Сургууль, 120 хүүхдийн дотуур байр, Хүүхдийн цэцэрлэг, Хүн эмнэлэг, Соёлын төв, Орон нутаг судлах музей зэрэг улсын төсвийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд цагдаагийн кабон, халуун усны газрыг шинээр ашиглалтанд оруулсан.Дээр аж ахуйн нэгжүүд улсад 3.2 сая төгрөг, аймагт 6.9 сая төгрөг, орон нутагт 147.9 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.Тус суманд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа Шанлун ХХК нь цавын орд газрыг ашиглаж, жилд дунджаар 2100-3800 тн хүдрийн баяжмалыг экспортод гаргаж тус сумын төсөвт жилдээ 101 сая төгрөг төвлөрүүлж байна.
БНМАУ ын газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд атар газар эзэмших хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор 1959 оны 3-р сард үр тарианы чиглэлээр Хэрлэнгийн сангийн аж ахуйн атрын анхны салаа байгуулагдсан байна. Хэрлэнгийн сангийн аж ахуй нь 12 мянган га эргэлтийн талбайтай тариа тасаг, 50 гаруй мянган малтай мал аж ахуйн 2 ферм, жилдээ 950 мянган литр сүү саах хүчин чадалтай саалийн механикжсан ферм, хадлангийн механикжсан 6 салаа, 120 трактор засварлах хүчин чадал бүхий засварын газар, 30 гаруй автомашинтай автограж, хүнсний ногоо болон малын тэжээлийн ургамал тариалах ногоо бригад, Барилгын бригад, Худаг усны бригад зэрэг олон салбаруудтай газар тариалан, байгалийн хадлан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг явуулж иржээ.
Сум нь эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1974 онд баригдсан 110/35/6 квт-ийн дэд станцтай.
Сумын төвийн төвлөрсөн уурын зуух 1992 оноос эхлэн үйл ажиллагаа нь зогссон. Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв зэрэг байгууллагууд тус бүрийн нам даралтын зуухтай
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 17 бүлэгт 350 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 90,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 86 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 7 багш хамрагдсан байна.Хүүхдийн цэцэрлэгт 145, гэр цэцэрлэгт 28 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 73 хувьд хүрсэн.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 4 бага эмч, 5 сувилагч, 12 эмнэлгийн туслах ажилтантайгаар ажиллаж байна.2012 онд нийт 67 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 3, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 520, осол гэмтэл 56, халдварт өвчлөлийн 34 тохиолдол гарсан байна.
Тус сумын Соёлын төв нь 1948 онд ашиглалтанд орсон чулуун суурь, чулуун ханатай, модон дээвэртэй барилга. 1991 оны 2 сард шатаж 1992 онд Баянталбай ХХК сэргээн засварлан одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна. Сэргээн засварласнаас хойш засвар хийгдээгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлгүй болсон тул 2009 оны 04 дүгээр сарын 20 ний өдөр аймгийн МХГ-ын улсын байцаагчид хүсэлт гаргаснаар МХГ-ын байцаагч үзлэг хийсэн. Үзлэгээр барилгын хананд цууралт үүссэн, модон дам нуруу ялзарч хугаралт үүсэн хүний эрүүл мэнд амь насанд сөрөг нөлөө үзүүлэх болсныг үндэслэн 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 37\54\03\90 тоот актыг үйлдэн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн. Өөрсдийн үйл ажиллагааг явуулахыг тулд Шанлун ХХК-д хүсэлт гаргасны дагуу барилгын материалын тусламж авч дээврийн нуралтыг засварлаж үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангасан. 2010 онд Соёлын төвийн барилгад бүрэн засвар хийж гүйцэтгэсэн. Засвар хийсэн боловч 2 жилийн хугацаанд дахин цууралт үүсэн салхи нэвтэрч, мөөгөнцөртөж байгаа тул шинэ СОЁЛЫН ТӨВ барих шаардлагатай байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 9 жижиг дэлгүүр, 1 төрөл бүрийн хүнсний дэлгүүр, нийтийн хоолны цэг байхгүй, үсчин гоо сайхны 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Сумын хэмжээнд ажилгүй 565 иргэн байгаагаас бүртгэлтэй ажилгүй 81 иргэн, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 195 иргэн, ажлын байнгын байргүйгээс ажилгүй байгаа 340 иргэн байна.
Аймгийн төвд ойрхон, найдвартай цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдсан тул дэд бүтэц хөгжүүлэхэд бүрэн бололцоотой БНХАУ-тай Ар хашаатын хилийн боомттоор холбогдсон ба Орос улстай төмөр замаар холбогдсон тул гадаад харилцааг хөгжүүлэх таатай орчинтой Газар тариалан болон байгалийн хадлан бэлтгэх зориулалтаар ашиглах газар нутгийн нөөц сайтай Өндөр ашиг шимтэй сүү, махны чиглэлийн фермийн аж ахуй хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийг барьж байгуулахад шаардагдах газар нутгийн боломж ихтэй ба үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төвлөрсөн газарт борлуулахад өртөг зардал багатай.